2016/08/25

Тэргэл саран




Шөнийн тэнгэрт мандах арван тавны саран хийгээд нэтээс харсан энэ зураг нэгэн шүлэг санагдуулсан учир... хоёр хувилбараар орчуулж үзэв.

 明恵
 あかあかやあかあかあかやあかあかや
 あかあかあかやあかあかや月

 Мёоэ
 Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)  

 Юутай саруул, юутай саруул
 Юутай саруул, саруул, саруул
 Юутай саруул, юутай саруул
 Юутай саруул, саруул, саруул
 Юутай саруул, юутай саруул
 Юутай саруулхан вэ, саран!

 Ямар их гэгээ вэ,
 Ямар их гэгээ, гэгээ, гэгээ вэ
 Ямар их гэгээ вэ,
 Ямар их гэгээ, гэгээ, гэгээ вэ
 Ямар их гэгээ вэ, ямар их гэгээ вэ,
 Ямар гэгээтэй вэ, саран!

Арван есөн наснаасаа эхлэн насан өөд болтлоо дөчин жил зүүдээ бичиж хойч үедээ "Зүүдний тэмдэглэл" (『夢記』) үлдээсэн Мёоэ ламыг хүмүүс Кавабата Нобелийн шагналын илтгэлдээ дурдаж "Сарны дууч" хэмээн өргөмжилснөөр мэдэх болов уу. Түүний "Зүүдний тэмдэглэл"-дээ бичсэн 1206 оны нэгэн зүүд:

"... Арван хоёрны шөнө болов уу, ийм нэгэн зүүд зүүдлэв: Арван тавны шөнийн тэнгэр гайхалтай сайхан. Тэргэл саран гарахад хажууд байсан Шиншёобоо "Бодь сэтгэл адил саран гарсан шөнө ажээ" хэмээв...

Дашрамд далийхад, Кавабата Нобелийн илтгэлдээ энэ шүлгийг иш татсаныг англи хэл рүү жаахан тиймэрхүү орчуулсан санагдсан. Харин орос орчуулга бол яриан байхгүй гоё.

 Орчуулга: Edward G. Seidensticker 

 O bright, bright, 
 O bright, bright, bright, 
 O bright, bright. 
 Bright, O bright, bright, 
 Bright, O bright moon.

 Орчуулга: Т.П. Григорьева

 О, как светла, светла.
 О, как светла, светла, светла.
 О, как светла, светла.
 О, как светла, светла, светла, светла
 Луна!