PC гацаад гажигдаад... уур хүрэн ухаж суутал хэзээнийх вээ... гурав дөрвөн жилийн өмнөх юм гарч ирэв. Нэгэн орос хүний хүсэлтээр хийсэн "Зөөлөн замбуулингийн" орчуулга.
Монголд аялснаас хойш Москва уйтай санагдаж, өдөр өнжилгүй сонсоод үнэхээрийн сайхан байна гэж байсан... форум үүсгээд “сайхан монгол дууны” хэлэлцүүлэг хийтлээ халуурч суусан залуу. Би чинь бас хөөрүү, монголын тухай найрсаг үг дуулаангуут иес, оф кооз. Дуулахад тохируулах этр гэлгүй, зөвхөн үгийг нь орчуулж утгыг нь гаргахыг оролдсон явдал:
Агь үнэртсэн цэнхэр талын
Адуу нь дандаа сорлог байдаг aa
Уужуу тайван ухаантай аавын минь
Үг нь дандаа эрдэнэ байдаг аа
Зүүд хүртэл жаргаад сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин
Нар үдэлсэн буурал талын
Салхи нь дандаа бүлээн байдаг аа
Насан өндөр сайхан ээжийн
Санаа нь дандаа сүү байдагаа
Зүүд хүртэл жаргаад сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин
Орчуулга:
В синей степи, в полынной нежности,
Кони всегда резвые
У мудрого и спокойного отца,
Слова и речи всегда - сокровища.
Если по сердцу и совести жить,
то мир наш – замбуулин – нежен, нежен
И даже снам ночным он дарит радость.
Солнце заходит в степной безбрежности,
И ветра здесь всегда теплые.
У доброй матери моей
Душа и помыслы молочно-белые.
Если по сердцу и совести жить,
то мир наш – замбуулин – мягок, мягок
И даже снам ночным дарит он радость.
"Зөв явбал" гэдэг энгийн хэрнээ орос болон ондоо хэл рүү буулгахад hmmm... "Правильно жить" гэвэл нэг л тийм номолсон ч юм шиг, онцгүй өнгө аястай. "Верный путь" этр гэх нь ч хаашаа юм гээд "по сердцу и совести жить" гэж жаахан нуршуу орчууллаа. Уул нь манай эгч орчуулгын эхний хувивбарыг гаргахдаа "к праведному милостивый замбуулин" гэж орчуулахыг санал болгосон юм. Бодоод байхад эгчийн орчуулган зөв юмаа... гэхдэээ өөрийнхөөрөө зүтгэчихлээ.
Багадаа хагас дутуу үзэж байсан “Приключения маленького Мука” киноны дуу санав. Бяцхан жаалхүүгийн адал явдал гардаг хөөрхөн үлгэрийн кино. Дууны дахилтын дөрвөн мөрийг далийсхийгээд хоёр үгээр орчуулбал “зөв яваарай” байх :)
“Дорогою добра”
Иди за солнцем следом,
Хоть этот путь неведом,
Иди, мой друг, всегда иди
Дорогою добра.
2011/11/11
2011/11/05
Р. Акүтагава, Санъэмоны хэрэг 2 (төгсгөл)
- Тэгвэл Казүма гэж яаж мэдсэн юм бэ?
Харүнага Санъэмонг харц салгалгүй ширтэхэд Санъэмон юу ч дуугарсангүй. Харүнага хариу нэхэж асуултаа давтав. Харин Санъэмон энэ удаад хакамагаа (*) гөлрөөд амаа тийм ч амар нээсэнгүй.
- Яагаад вэ, Санъэмон? дахиж асуухдаа Харүнага эгшин зуур тэс ондоо хүн мэт догшин, сүрлэг дүртэй болсон байлаа. Ийнхүү гэнэт байдлаа хувиргах нь Харүнагагийн дадсан аргын нэг юм. Санъэмон харцаа буулгасан чигтээ арайхийж амаа нээсэн боловч амнаас нь гарсан үгс “яагаад” гэдгийн хариулт биш байлаа. Санъэмон сонсогдох төдий сул дуугаар хийсэн хэрэгтээ өршөөл гуйжээ.
- Таны албанд хүчин зүтгэх нэг самурайгийн амийг харамсалтайгаар хөнөөж сэлмээ зэврүүлсэн мөхөс Санъэмон би гэмт хэргээ хүлээнэ.
Харүнага үл мэдэг хөмсгөө хөдөлгөсөн боловч нүд нь Санъэмоны царайг ширүүнээр ширтсэн хэвээрээ. Санъэмон үгээ цааш нь үргэлжлүүлэв:
- Казүма надад өс санах нь аргагүй. Би туулааныг булхайтай шүүсэн юм.
Үүнийг сонсоод Харүнага хөмсгөө зангидав.
- Чи саяхан булхайн явдал гаргаагүй, гаргах учир ч байхгүй... гэж хэлээгүй бил үү?
- Тэрийг би одоо ч үгүйсгэхгүй гээд Санъэмон үг бүрээ дэнслэн бодож болсон явдлыг нэгд нэгэнгүй эргэн санах аятай ярьж эхлэв.
- Миний булхай гэдэг тийм зүйл биш бөлгөө. Нэн ялангуяа Казүмад ялагдал хүлээлгэж, Тамоны ялалтыг дэмжих санаа түрүү хэлсэнчлэн хумсын чинээ ч байгаагүй болно. Гэхдээ тийм санаа өвөрлөөгүй гээд булхайн явдал гараагүй гэж хэлж болохгүй. Би Тамоноос илүү Казүмад найдлага тавьж байсан юм. Тамоны урлаг тогтворгүй. Бузар булхай зүйл хийсэн ч хамаагүй ялж л байвал боллоо, ялахаас өөр юуг ч бодохгүй тул түүний урлаг журмын бус. Харин Казүмагийн урлагт муу муухай зүйл үгүй. Түүний урлаг бол эцсээ хүртэл дайснаа эгц угтах шулуун замын урлаг. Би хоёр гурван жилийн дараа Тамон Казүмагийн хаана нь ч хүрэхгүй гэж бодож байлаа.
- Тийм бол яагаад Казүмад ялагдал хүлээлгэсэн бэ?
- Тэрний учир... Би яриан байхгүй Тамоныг биш Казүмаг ялаасай гэж хүсч байлаа. Гэвч би бол шүүгч. Шүүгч хүн ямар ч тохиолдолд өөрийн хүсэл сонирхлыг ор тас таслан хаях ёстой. Шинай(**) зөрүүлэх хоёр хүний хооронд дэвүүр барин зогссон л бол зөвхөн тэнгэрийн замыг л дагах ёстой. Иймээс би Тамон, Казүмагийн хооронд зогсохдоо зөвхөн шударга ёсыг эрхэмлэж байв. Гэвч түрүүн хэлсэнчлэн би сэтгэлдээ Казүмаг ялаасай гэж хүсч байсан. Зүйрлэвээс, миний сэтгэлийн жинлүүр Казүмагийн тал руу хазайж байсан юм. Сэтгэлийнхээ энэ жинлүүрийг тэнцүүлэхийн тул би Тамоны тавганд туухай нэмэв. Гэвч одоо бодоход дэндүү ихийг нэмсэн байж. Би Тамонд дэндүү зөөлөн, Казүмад дэндүү хатуу хандсан байжээ.
Санъэмон дахиад үгээ таслав. Харүнага дув дуугүй, яриаг нь чих тавин чагнаж байлаа. Санъэмон үргэлжлүүлэн:
- Тулаан эхлэлхэд тэд өөд өөдөөсөө харан зогслоо. Нэг хэсэгтээ хэн нь ч түрүүлж хөдөлсөнгүй. Тэгж байтал Тамон боломж олж харсан бололтой, Казүмагийн толгойд цохихыг завдав. Гэвч Казүма уухайлж, цохилтыг нь гарамгай хариулснаар үл барам Тамоны бугуйг давхар цохив. Миний булхай яг энэ мөчөөс эхэлсэн юм. Би тэр цохилт яах аргагүй Казүмагийн ялалт гэж бодсон. Гэвч “ялалт” гэж бодсон даруйдаа бугуйд хүрсэн хулсан илдийн цохилт сулдсан биш байгаа гэж давхар бодлоо. Хоёр дахь бодол миний шийдлийг мохоож, эцсийн дүндээ би Казүмагийн талд дэвүүрээ өргөөгүй юм...
Тэр хоёр дахин хэсэг хугацаанд бие биенээ ширтэн өөд өөдөөсөө харан зогслоо. Энэ удаад Казүма түрүүлж хөдлөн Тамоны бугуйг онох гэсэн боловч Тамон цохилтыг нь хариулахдаа Казүмагийн бугуйг цохчихов. Тамоны энэ цохилт Казүмагийн цохилттой харьцуулахад сул байх шиг санагдсан. Ямар ч байсан Казүмагийн цохилтоос ур чадварын хувьд илүү байсан гэж хэлэх аргагүй. Гэвч би тэр даруй Тамоны зүг дэвүүрээ өргөчихсөн юм. Тиймээс эхний тулааны ялалт Тамоных болов. Би дотроо “баларсан юм” гэж бодсон боловч тэгж бодох сэтгэлийн мухарт “үгүй, би буруу шүүгээгүй, Казүмад талтай учир буруу мэт санагдаж байна” гэж нэг юм шивнээд байсан болно...
- Тэгээд яав?
Харүнага жаахан ярвайж, дахиад амаа жимийн дүүгүй болсон Санъэмоныг шавдуулав.
- Тэд дахиад хулсан илдийнхээ үзүүрийг тулгаж зогсов. Хамгийн удаан өөд өөдөөсөө тулж зогссон нь энэ удаа байсан гэж санана... Гэнэт Казүма илдээ Тамоны илдтэй зөрүүлэв үү үгүй юу, хүзүүг нь онилж цохив. Хурдан бөгөөд оновчтой цохилт болсон. Гэвч, Тамоны хулсан илд ч нэгэн зэрэг Казүмагийн толгойд хүрсэн юм. Цохилт зэрэг болсон тул би тулаан тэнцсэнийг мэдүүлж дэвүүрээ чанх дээш өргөлөө. Гэхдээ... тэнцээгүй байж магад. Эсвэл би хэн нь урьтаж хэн нь хожимдсоныг шийдэж чадахгүй байсан байж магад. Үгүй, хүзүүний цохилт нөгөө илд толгойд хүрэхээс түрүүлсэн байж мэднэ... Юутай ч тэнцсэн хоёр дөрөв дэх удаагаа тулж, өөд өөдөөсөө ширтэлцэн зогслоо. Тэгтэл энэ удаад ч гэсэн Казүма түрүүлж довтлон, дахин Тамоны хүзүүг онохоор ухасхийв. Даанч Казүмагийн илдийн үзүүр дээш өргөгдсөн тул Тамон цохилтыг нь хариулахдаа илднийх нь доогуур өөрийн илдээ шургуулж биед нь хүргэхийг завдав. Ийм байдлаар тэр хоёр арваад удаа салж нийлэн тулалдсан боловч хамгийн сүүлд Тамон “нүүр цохилт” хийсэн юм...
- Цохилт нь ?
- Өөгүй цохилт байсан. Хэн ч харсан Тамоны ялалт илэрхий байв. Харин Казүма тэр цохилтын дараа бага зэрэг сандарч эхэлсэн юм. Би сандрахыг нь хараад дараагийн удаа дэвүүрээ Казүмагийн зүг өргөх юмсан л гэж бодож байлаа. Гэвч тэгж бодох тусам Казүмад ялалт өгч дэвүүр өргөхөөс түдгэлзээд болохгүй байсан. Тэр хоёр хэсэг хугацаанд долоо, найман удаа илдээ зөрүүлж үзэлцэв. Тэгтэл Казүма юу санасан юм, Тамонд биеэрээ тулах арга хэрэглэх гэж үзэв. “Юу санасан юм” гэж хэлэхийн учир нь Казүма жирийн үед ийм аргыг хэрхэвч хэрэглэдэггүйд оршино. Би амьсгаа хураав. Амьсгаа хурааж айсан минь ч аргагүй: Тамон биеэ нээв үү үгүй юу, шаламгай гэгчийн цохилтоор Казүмагийн толгойг оносон юм. Энэ сүүлийн тулаан Казүмагийн хувьд ямар ч үр дүнгүй, хоосон тулаан болж таарсан... Тиймээс би арга буюу гурав дахь удаагаа Тамоны зүг дэвүүрээ өргөх болов... Миний хийсэн булхай бол ийм зүйл юм. Сэтгэлийнхээ жинлүүрт би хумсын чинээ туухай нэмэхэд тэнцвэр алдагдсан байж... Гэтэл Казүма миний булхайн хар гайгаар чухал тэмцээндээ ялагдал хүлээжээ. Одоо бодоход, Казүма надад өс санасанд гайхах зүйлгүй, үйл явдлын зүй ёсны үр дагавар хэмээн бодож байна.
- Тэгвэл бултаж илд эргүүлэхдээ Казүма гэж бодсон чинь?
- Яг хэлж мэдэхгүй юм... Гэвч одоо бодоход, сэтгэлийн гүндээ би Казүмагийн өмнө буруутайгаа мэдэж байсан болов уу... Тиймээс дайрч ирсэн танхай этгээдийг Казүма гэж гэмтэй хүний совингоор мэдэрсэн байх...
- Тэгэхээр чи Казүма алуулсанд харамсч байх нээ?
- Тиймээ, эрхэм ээ. Түрүү хэлсэнчлэн, таны албанд хүчин зүтгэх авьяаслаг самурайн амийг ийнхүү хөнөөсөндөө харуусаад баршгүй.
Яриагаа дуусгаад Санъэмон одоо яасан ч яах вэ гэх шиг толгой гудайлган сууна. Өвлийн эхэн сарын хүйт даасан өдөр атал духанд нь хөлс гялалзана. Харин Харүнагийн сэтгэл уужирсан бололтой, өөрөө өөртэйгээ зөвшилцих мэт хэд хэдэн удаа томоор толгой дохив.
- За одоо яах вэ, чиний сэтгэлийн угт юу болж буйг би гадарлаж байна. Чи муу зүйл хийсэн байж магад. Эсвэл яах ч аргагүй байдалд байсан байж магад. Гэвч үүнээс хойш... гэснээ Харүнага үгээ гүйцээлгүй Санъэмоны царайг гэнэт зэрвэс хараад:
- Илдээ сугалахдаа чи Казүма гэдгийг мэдэж байсан. Тэгсэн атлаа яагаад амийг нь хөнөөхөөс түдгэлзсэнгүй вэ?
Харүнагаг ийнхүү асуухад Санъэмон тэргүүнээ зоримог өргөв. Цайвар бор царайд нь түүний нүд урьдын адил шийдэмгий янзаар гэрэлтэнэ.
- Амь хэлтрүүлэх арга байсангүй! Би эзэн дээдсийн албат. Мөн самурай хүн. Казүмаг хэдий өрөвдөх ч харанхуйд дайрах хэрэгтэнг өрөвдөж үл болно!
Тайшёо 12 оны (1923) 12 сар
---------------------------------------------------------
* хакама - эрэгтэй хүний кимоно
** шинай – дасгал сургууль болон уралдаан тэмцээний үед ашиглах хулсан илд. Тэмцээний үед өрсөлдөгчийнхөө тусгай цэг рүү цохиж оноо авна.

2011/11/04
Илдийн урлаг буюу кэндо
Энэ өгүүллэгийг орчуулах гэж илдийн урлаг хальт гадарладаг болов хэхэ... Гялс манс болоод өнгөрөх юм, шүүнэ гэдэг тийм ч амар ажил биш бололтой... Бугуйд, биед хүрэх 小手 зэрэг цохилтыг энд оруулсангүй, сонирхсон хүмүүс ютүбдээрэй, төрөл төрлөөрөө байна лээ.
1. толгойд хүрэх цохилт буюу "нүүр цохилт"
2. хүзүүний цохилт, 1:19 аймаарррр байгааз, хоолойгүй болж мэдхим

2011/11/03
Р. Акүтагава, Санъэмоны хэрэг 1
Р. Акүтагава "Санъэмоны хэрэг"
芥川龍之介 「三右衛門の罪」
Орчуулга: Сүрэн
Бүнсэйгийн(*) дөтгөөр оны өвлийн эхэн сарын явдал. Кага аймгийн Сайшёо Харүнага ноёны хамгаалах албаны самурай, жилийн 600 кокү(**) цагаан будааны цалинтай Хосои Санъэмон алба нэгт самурай Кинүгаса Сатахэгийн удаах хүү Казүмагийн амийг хөнөөжээ. Гэхдээ шударга тулаанд биш гэнэ. Нэгэн шөнө, нохой цагийн эхэнд Казүма шүлгийн цуглаанаас харьж явсан Санъэмоныг умард морин сургуулийн доохно отож байжээ. Тэрээр Санъэмоныг харанхуйд дайран хөнөөхийг завдсан авч өөрөө түүний илдэнд амиа алдан газар хөсөр унасан аж.
Энэ явдлыг дуулаад Харүнага ноён гэгээн мэлмийнхээ өмнө үтэр түргэн хүрч ирэхийг Санъэмонд тушаав. Ийнхүү тушаасан нь тохиолдлын хэрэг биш ажээ. Нэгд, Харүнага ноён ухаантай мэргэн хүн билээ. Тэрээр албат самурай нартаа алба ажлаа даатгачихаад амар тайван суух хүн биш бөлгөө. Өөрөө шийдвэр гаргах бөгөөд шийдвэр биелүүлэх тушаалыг мөн өөрийн биеэр буулгахаас нааш санаа нь амардаггүй нэгэн бололтой.
(хоёр догол мөр товчлов)
Хоёрт, Харүнага ноён Санъэмоныг эртнээс ажиглаж байжээ. Дээхнэ, балмад галзуу этгээдийг барих үед Санъэмон бас нэгэн самурайн хамт хоёул духандаа шархадсан юм. Нөгөөх нь хөмсөгнийхөө дундуур шарх олж, харин Санъэмоны зүүн шанаа хавдаж хүрэн хөх өнгөөр бугласан байлаа. Харүнага тэр хоёрыг дуудаж хичээл зүтгэлийг нь магтан сайшаагаад “яаж байна, өвдөж байна уу” гэж асуухад өнөөх нь “өчүүхэн надад санаа тавьсанд тань талархъя, азаар өвдөхгүй байна” гэж хариулав. Харин хажуудах Санъэмон “ийм шарх үхсэн хүнийг л өвтгөхгүй байх” гэж дурамжхан дуугарчээ. Түүнээс хойш Харүнага Санъэмоныг шудрага хэмээн үнэлэх болжээ. Энэ эр уран үг урсгахгүй, ханатай, найдвартай хүн гэж бодох болсон билээ.
Тиймээс Харүнага ноён болсон хэргийн учрыг олж хужрыг тунгаахын тулд Санъэмоныг биечлэн байцааж асуухаас илүү дөт зам байхгүй хэмээн бодож байлаа. Зарлиг авсан Санъэмон айж эмээсээр эзэн ноёндоо бараалхав. Гэвч түүний төрх байдалд гэмшиж зовсон шинж үгүй бөгөөд цайвар бор, туранхай царайнаас нь жаахан огцом зан аашны төлөв л ажиглагдана.
Харүнага ийн асуув:
- Санъэмон, Казүма харанхуйд чам руу дайрсан гэлцэнэ. Бодвол өс санасан байх. Юунд өс өвөрлөсөн юм бол доо?
- Юунд өс санасныг би үл мэднэ.
Харүнага хэсэг бодсоны дараа дахин нухацтай лавлаж асуув.
- Чамд санах зүйл огт алга уу?
- Санах гэмээр зүйл үгүй билээ. Гагцхүү юмыг яаж мэдэхэв, саяхны нэгэн явдалд юм санаа юу даа гэж бодогдоно.
- Тэр чинь юу юм бэ?
- Дөрвөн өдрийн өмнөх явдал бүлгээ. Эрхэм таны багш Ямамото Козаэмоны дэвжээнд илдийн урлагийн сүүлийн тэмцээн болсон юм. Тэр үед би Козаэмон эрхмийн оронд шүүгч хийж, Казүмагийн тулааныг ч би шүүсэн юм.
- Казүма хэнтэй тулалдсан бэ?
- Ноёнтны ойрын туслах, Хиратаки Дайбү эрхмийн өв залгамжлах ууган хүү, Тамон гэдэг залуутай тулалдсан.
- Тэр тулаанд Казүма ялагдсан байх нь ээ?
- Тиймээ, эрхэм ээ. Тамон Казүмагийн бугуйд нэг, тэргүүнд хоёр удаа цохиж оноо авсан. Казүма нэг ч оноо авч чадаагүй. Дүгнэвэл, гурван тулааны нэгэнд нь ч Казүма оноо авч чадалгүй хэцүүхэн ялагдал хүлээсэн юм. Тиймээс шүүгч буюу надад өс санасан байж магад.
- Тэгэхээр Казүма чиний шүүлтийг шударга бус гэж бодсон байх нээ?
- Тийм болов уу, эрхэм ээ. Гэхдээ надад булхайтай шүүсэн явдал үгүй. Булхайтай шүүх шалтгаан ч байхгүй. Гэвч Казүма шударга бусаар шүүсэн гэж сэрдэж сэжиглэсэн болов уу гэж бодном.
- Тэгвэл өдөр тутмын явдлаа бод доо. Казүматай юуны ч тухай юм маргасан удаа байхгүй юу?
- Маргасан явдал үгүй билээ. Гэхдээ... гээд Санъэмон үгээ таслав. Гэвч хэлэх үү, болих уу гэж тээнэгэлзсэн байдал үгүй. Хэлэх үгнийхээ хойд урд дараалал, учрыг ойлгуулах цэгц эрэмбийг бодож буй царайтай байлаа. Харүнага царайгаа зөөллөн Санъэмоны ярьж эхлэхийг дуугүй хүлээхэд Санъэмон ч төдөлгүй ярьж эхлэв.
- Нэг ийм явдал болсон юм. Тэмцээний урд өдөр билээ. Казүма гэнэт урьдын ёс алдсан явдалд хүлцэл өчиж уучлал гуйсан юм. Гэвч урьдын ёс алдсан явдал гэж юу болохыг мэдэх юм байдаггүй. Юун тухай бол гэж өөрөөс нь лавлаж асууваас Казүма муухан мушилзахаас өөр хариу өгөөгүй. Тиймээс “арга алга, ёс алдсан явдал үгүйд түүний төлөө уучлал гуйхын хэрэг ч үгүй” гэж Казүмад хариулсан болно. Казүма ч зөвшөөрсөн янзтай “тэгвэл миний эндүүрэл байх, элдвийн юм бүү санаарай” гэж энгийн даруугаар хэлж билээ. Гэвч тэгэж хэлэхдээ муухан инээмсэглэсэн гэхээс илүү жуумалзсаныг нь тод санаж байна.
- Казүма бас юуг тэгж эндүүрсэн бол доо?
- Тэрийг би өөрөө ч ойлгож ядна. Гэхдээ, юу ч байсан үл хэрэгсэхүйц аахар шаахар зүйл биз ээ... Үүнээс өөр санаанд орох юм алга.
Түр хугацаанд хоёулаа дуугүй суув.
- Тэгвэл, Казүмагийн ааш араншин ямар вэ? Хардаж сэрдэх сэтгэлтэй гэж бодсон удаа байна уу?
- Хардаж сэрдэх хүн гэж би бодохгүй. Харин эсрэгээрээ, залуу хүний зангаараа, сэтгэлээ илчлэхээс ичиж зовдоггүй... Тийм болоод ч ялимгүй түргэн, хурдан дүрсхийдэг зантай байсан гэж бодном.
Санъэмон яриагаа түр таслаад, үгээ үргэлжлүүлэх биш амьсгаа гаргах мэт аяархан дуугаар нэмж ийн хэлэв:
- Гол нь Тамонтой тулсан тэр тэмцээн, чухал тэмцээн байсан юм.
- Чухал гэдэг нь ямар учраас тэр вэ?
- Казүма урьдчилсан шалгалтыг амжилттай давсан юм. Тиймээс тэр тэмцээнд ялсан бол сургалтаа амжилттай дүүргэсэнд тооцож болох байлаа. Нөгөөтэйгүүр, Тамон ч мөн адил дүнтэй байсан. Казүма болон Тамон, хоёулаа бусад сурагчдаас гарамгай сайнаараа ялгарах тул хэн нь илүүг хэлэхэд бэрх байсан.
Харүнага хэсэг дуугаа хураан нэгийг бодож буй болтой байв. Гэвч, гэнэт санаагаа өөрчилсөн янзтай Санъэмоноос Казүмагийн амийг хороосон шөнийн явдлыг асууж эхлэв.
- Казүма морин сургуулийн доохно хүлээж байсан нь гарцаагүй юү?
- Тийм болов уу гэж бодном. Тэр шөнө гэнэт цас орсон болохоор би шүхрээ дэлгэн морин сургуулийн доохно явж байлаа. Найз нөхдөө дагуулаагүй, борооны цув ч нөмрөөгүй гарсан билээ. Гэнэт салхи ширүүсч, зүүн талаас цасаар шуурч эхлэв. Би хагас дэлгэсэн шүхрээ дор нь зүүн талдаа шилжүүлж хөндлөн барьсан юм. Яг тэр агшинд Казүма илдээ далайн цавчсан тул би шархдаагүй, зөвхөн барьж байсан шүхэр л хуга үсэрсэн.
- Нэрийг чинь дуудалгүй дайрсан уу?
- Дуудаагүй гэж санана.
- Тэр агшинд хэн гэж бодсон бэ?
- Бодох сөхөө байгаагүй. Би шүхэр хугарах даруйд баруун тийш огло үсрэн харайсан. Ашидагаа(***) ч тэр үед тайлсан бололтой. Тэгтэл хоёр дахиа довтлов. Хоёр дахь цавчилтаар илд нь миний хантаазын ханцуйг 5 сүн(****) хиртээ зүсэв. Би дахин арагш үсрэхдээ илдээ сугалж цохилтыг нь хариулсан юм. Казүмагийн гэдсийг тэгэхэд хүүлсэн болов уу. Казүма нэг юм хэлээд ...
- Нэг юм гэж?
- Яг юу гэдгийг мэдэхгүй. Гагцхүү чанга дуу гарган дайрсан юм... Би тэр агшинд гарцаагүй Казүма байна гэж бодсон.
- Тэгэхээр, тэр юу ч юм бэ хэлсэн дуу, чамд танил дуу байсан хэрэг үү?
- Үгүй, тийм бишээ эрхэм ээ.
- Тэгвэл Казүма гэж яаж мэдсэн юм бэ?
(төгсгөл дараагийн бичлэгт)
---------------------------------------------------------
* Бүнсэйгийн үе: 1818-1829
** кокү = ойролцоогоор 150 кг, эдогийн үед нэг хүний жилд идэх нийт будааны хэмжээг 1 кокуд тооцож байв
*** ашида – бороо, цастай өдөр өмсөх өндөр ултай модон шаахай
**** сүн = 3.03 см

Subscribe to:
Posts (Atom)