2011/06/27

Нүд...

сонин санагдаад... нэг хуудасны талыг буулгаж үзэв.

 
 向田邦子 『父の詫び状』 1981
  Мүкоода Күнико "Аавын уучлал гуйх ил захидал" эссэйн түүврвээс 

Хааяа амьтны хүрээлэн орж амьтдын нүд харж байгаад ирдэг.
Арслангийн нүд хүн сайтай хүний нүд шиг. Барын нүд хүйтэн бөгөөд муу санаа өвөрлөгч мэт.

Баавгай том биетэй атлаа дотогш орсон жижиг нүдтэй болоод тэр үү, санаатай, зальхай харагдана. Хулсан баавгайн нүдний эргэн тойрны тэр хөөрхөн хар будгийг нь арилгачихвал мөсөн туйлын жирийн цагаан баавгайнаас онцын ялгаагүй болчихно.

Тэмээ зальтай нүдтэй. Заан яагаад ч юм энэтхэгийн ерөнхий сайд Гандитай адил ухаалаг, бодлогошронгуй боловч болгоомжтой байхгүй бол болохгүй өвгөн шиг нүдтэй.
Анаашны нүд шилжилтийн насны ичингүйрэх охин мэт. Үхэр энэ ертөнцийн үнэн мөнийг танилаа гэх шиг, сонин ангижирсан өнгийн нүдээр орчныг харан амаа хөдөлгөж байсан.

Харин морь эр хүнтэй адил жаахан гунигтай нүдтэй байсан. Уралдааны талбайг тойрч давхихаас цаашгүй морьд, түрүүлэх морьдын таамаг нь оноогүй цаасаа урж хаях эрчүүд, хэн мэдлээ, яг адилхан нүдтэй байж магад.

2011/06/12

Windmills of your mind

Саяхан ажлаар Ленинград явсан чинь... санаа сэтгэл сарны цаана орчих шиг болов. Цагаан шөнөөр хос залуус, үе тэнгийн найзууд, гадна дотны оюутнууд Нева мөрөн, усан оргилуур, гудамж талбайг өгсөн уруудан зугаалж буйг харах үнэн гоё... Цаас бичиг, торисэцү танилцуулга зэрэгт нам дарагдаж найгаж унатлаа гүрийсэн ч санаа бодол өөрийн эрхгүй ажил оффис биш арай ондоо юм руу шургана.

Зөөлөн бороо шиврээд л, болиод л... улиангарын хөвөн энд тэнд хөвж хийсээд л... Толгойд "Тополиный пух, жара июнь~ ♪♪ бөөн дуу бөөгнөрөлдөн орж ирээд л. Хамгийн гоё нь "Windmills of your mind". Ийм гоё үгтэй дуу ховор болжээ. Олигтой ганц мөрөө олон удаа давтдаг сүүлийн үеийн дуунуудтай зүйрлэшгүй.

   When you knew that it was over
   Were you suddenly aware
   That the autumn leaves were turning
   To the color of her hair


Буцах үед Шереметьевод зэргэлдээ гэйтийн нэг нислэг Улаанбаатар, нөгөө нь Токио. Ядаж байхад цаг нь хүртэл адил, оройны найм ноль ноль. Монгол явж буй хажуу цуваагийханд атаархсан гэж жигтэйхэн, аймаар тааралдуулдж байгаам даа бурхаан. Саранд зочилсон сэтгэл саатаж тэндээ үлдэхээр шийдсэн бололтой. Аль эсвэл борооны улирлын бор саарал өдрүүд өнгөрөхийг хүлээж байгаа юмуу, бүү мэд... ёстой windmills of my mind-д юул болоод байнааа...

 

 Windmills of Your Mind, 1968

 music: Michel Legrand
 lyrics: Alan Bergman and Marilyn Bergman
 
 

   Round, like a circle in a spiral
   Like a wheel within a wheel
   Never ending or beginning,
   On an ever spinning wheel
   Like a snowball down a mountain
   Or a carnival balloon
   Like a carousel that's turning
   Running rings around the moon
      Like a clock whose hands are sweeping
      Past the minutes on it's face
      And the world is like an apple
      Whirling silently in space
      Like the circles that you find
      In the windmills of your mind
 
   Like a tunnel that you follow
   To a tunnel of it's own
   Down a hollow to a cavern
   Where the sun has never shone
   Like a door that keeps revolving
   In a half forgotten dream
   Or the ripples from a pebble
   Someone tosses in a stream.
        
   Keys that jingle in your pocket
   Words that jangle your head
   Why did summer go so quickly
   Was it something that you said
   Lovers walking along the shore,
   Leave their footprints in the sand
   Was the sound of distant drumming
   Just the fingers of your hand
   
   Pictures hanging in a hallway
   And a fragment of this song
   Half remembered names and faces 
   But to whom do they belong
   When you knew that it was over
   Were you suddenly aware
   That the autumn leaves were turning
   To the color of her hair
      Like a circle in a spiral
      Like a wheel within a wheel
      Never ending or beginning,
      On an ever spinning wheel
      As the images unwind
      Like the circle that you find
      In the windmills of your mind