2011/08/24

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь



  Япон улсын Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки багшийн "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулснаа толилуулж байна.
  Коидэ багш номыг нь монгол хэлнээ орчуулахыг дуртайя зөвшөөрсөнд талархал илэрхийлж, монгол түмэн цөмийн хаягдлын тухай үнэн зөв, өргөн хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй болохыг хүссэнийг энд уламжилъя.
  Коидэ багш ахлах ангиа төгсөхдөө цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахад хувь нэмрээ оруулахыг хүсч 1968 онд Тохокүгийн их сургуулийн цөмийн инженерийн ангид элсэн сурсан боловч цөмийн энергийг судлах тусам ач тус биш аюул хор нь илүү болохыг яс махандаа шингэтэл ойлгож мэдсэн хэмээн энэхүү номондоо бичсэн байна. Иката Атомын цахилгаан станцын (АЦС) шүүх хурал, Нингёо Тоогэгийн ураны үлдэгдлийн асуудал, JCO-гийн осол зэрэг АЦС, цөмийн энергитэй холбоотой олон осол, хэрэг гарахад Коидэ багш үргэлж эрүүл мэнд, амь насаа алдах энгийн иргэдийн талд байжээ. Цөмийн энергийн мэргэжилтний хувьд олон жилийн турш атомын цахилгаан станцын аюулыг олон нийтэд сурталчилж ирсэн хүн юм.
  Ном нь маш энгийн хэллэгээр бичигдсэн тул япон хэлтэй хүмүүст уншихыг санал болгоё. Уншаад монголд АЦС хэрэгтэй эсэхийг тунгааж бодно биз дээ.

  Коидэ Хироаки 小出裕章
  "Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь" 「原発のウソ」

  ... Атомын цахилгаас станц (АЦС) ажиллуулахад их хэмжээний цацраг идэвхит хаягдал гарах бөгөөд тэр хаягдлын асуудлыг орчин үеийн шинжлэх ухаанд шийдэх ямар ч арга алга байна. Гэхдээ хорт хаягдал зөвхөн атомын цахилгаан станцаас гарна гэж ойлгож хэрхэвч болохгүй. Уран олборлох шатнаас л их хэмжээний хаягдал хог гардаг тул цацраг идэвхит бодисын хордолт ураны уурхайгаас эхэлнэ. Уурхайн дараа ураныг боловсруулж баяжуулах үйлдвэр ч мөн адил их хэмжээний хаягдал гаргана. Сүүлийн шат буюу АЦС-ын реактор ажиллуулахад хортой хаягдал түлш их хэмжээгээр хуримтлагдана.
  Өнөө үед цацраг идэвхит хог хаа сайгүй хаягдаж байна: уран олборлох уурхайд, уран баяжуулж боловсруулах үйлдвэрт, АЦС болон ураны хаягдал түлшийг дахин боловсруулах үйлдвэр зэрэгт.
  Байгаль дэлхийгээ хордуулан хаяж буй энэ “цөмийн хогийн” асуудлыг нэг тийш шийдье гэвэл ямар ажиллагаа шаардлагатай вэ?

  Хамгийн том асуудал нь АЦС-ын хуучирсан реактор юм. АЦС нь бурхан биш хүний л хийсэн “машин” тул хэдэн арван жил ажилласны дараа хуучирч элэгдэн ажиллагаагүй болох нь ойлгомжтой. Тэр үед АЦС нь өөрөө хамгийн том “аюултай хог” болж хувирах бөгөөд түүнийг ирээдүйд олон зуун жилийн турш хэрхэн хянаж зохицуулах вэ, яваандаа ямар асуудал гарах вэ гэдэг асуултанд үнэн хэрэгтээ хэн ч хариулж мэдэхгүй юм. Гэхдээ АЦС-ын хувьд “мэдэхгүй бол мянган үгийн таглаа" гээд орхичихож болохгүй. Яахаа мэдэхгүй ч гэлээ Фүкүшимагийн 1-р АЦС-ыг зогсооход хэд хэдэн хаягдал реактор гарч таарна. Бүх дэлхийн туршлага, мэдлэг ухааныг нэгтгэн байж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй ч яг яах вэ гэдэг тухай тодорхой хариулт өдий хүртэл олдоогүй байна.

  Юуны түрүүнд ойлгоход арай хялбар асуудлыг авч үзье. Тэр нь АЦС-аас өдөр бүр маш их хэмжээгээр гарч буй “бага төвшний цацраг идэвхит хаягдлын” асуудал юм. Энэ нь цацрагийн хордолт харьцангуй бага хаягдал бөгөөд цацраг идэвхит элемент болон бодис наалдсан алчуур, ажилтны хувцас зэргээс бүрдэнэ. Одоо японд 1 жил АЦС ажиллуулахад 1000 төмөр торх “бага төвшний цацраг идэвхит хаягдал” гарч байна. 1963 онд анхны АЦС ашиглалтанд орсноос хойш хорь хүрэхгүй жилийн хугацаанд буюу 1980 оны байдлаар япон дахь ийм төмөр торхны тоо 250,000 хүрсэн байв. АЦС бүр доороо ийм хаягдал хадгалах агуулахтай бөгөөд “бага төвшний цацраг идэвхит хаягдлыг” тэнд хадгалдаг. АЦС-ын доорх энэ агуулахууд хэдий хэмжээний хаягдал багтаах вэ гэвэл, 1980 оны байдлаар нийт багтаамж нь 300,000 торх орчим байв.
  Хаягдалтай торхнууд өдрөөс өдөрт, жилээс жилд нэмэгдэх тул эрчим хүчний компаниуд нэмэгдэхийн хэрээр хаягдал хадгалах агуулах барьсаар ирсэн. Гэвч хичнээн олныг барьлаа ч АЦС-ыг зогсоохоос нааш ийм хаягдал гарсаар байх тул эрчим хүчний компаниуд ацан шалаанд орсон юм. Тиймээс хэмжээг нь багасгахын тулд хаягдлыг шатаахаар шийдсэн болно. Өөрөөр хэлбэл төмөр торход лацдаж хийсэн цацраг идэвхит хаягдлын тагийг нь онгойлгож гаргаад үнс болгон шатаагаад хэмжээг нь багасгасан юм.
  Ингэж шатааснаар хуримтлагдаад байсан хэдэн зуун мянган төмөр торхны тоог багасгаж чадсан хэдий ч жилээс жилд торхны тоо нэмэгдсээр 2005 оны гэхэд 700,000 хүрсэн байлаа. Тиймээс “хүчрэхгүй нь” гээд тэр их хаягдлаа эрчим хүчний компаниуд японы хойд хэсгийн Аомори мужийн Роккашо тосгонд хүлээн авахыг тулгасан болно. Одоогийн байдлаар 200,000 хаягдалтай төмөр торхыг Роккашо тосгон уруу шилжүүлээд байгаа.

  Роккашё тосгонд тэр их хаягдлыг газарт хэрхэн булсан бэ гэвэл, томоохон нүх ухаад бетон цементэн агууламж барьсан. Агууламжид төмөр торхнуудыг өрж тавиад, дээрээс нь бетоноор таглаж эргэн тойрныг нь бетон шавраар чигжээд сүүлд нь шороогоор булсан. Ийм маягаар бетон агууламжийн тоог олшруулсаар ирсэн юм.
  Гэвч хаягдал хийсэн торх нь төмрөөр хийгдсэн тул нэг, хоёр жил болоход зэвэрч муудна. Хаягдлын агууламж газар доор, ихээхэн чийгтэй орчинд баригдсан тул төмөр торх зэвэрч муудаж нүх гарах нь хялбар. Тэр чигээр нь орхивол цацраг идэвхит бодис гадагшлах аюултай учраас агууламжийн хажуу талд “шалгах хоолой” гэгч зүйл хийж байнга шалгаж байдаг юм. Хэдэн жил тэр хоолойг шалгаж хянах вэ гэсэн асуултын хариулт бол "300 жил". 300 жилийн турш байнга шалгаж цацраг идэвхит бодис ил гарсан тохиолдолд арга хэмжээ авна, яваандаа цацрагийн хэмжээ багасч “учир нь нэг олдоно байлгүй” гэдэг бол өнөөгийн японы Засгийн газрын тайлбар юм.

Орчуулахад тусалсан дүү Хүлэгээд баярлалаа !
--------------------------------------------------

  * 1 сая жил хадгалж хянах ёстой "өндөр төвшний цацраг идэвхит хаягдлын" тухай дараагийн бичлэгт

29 comments:

naraa said...

Ёстой их баярлалаа. Ийм сайхан мэдээллийг орчуулж тавьж байгаад. Даанч япон хэл мэдэхгүй болохоор номыг нь уншиж чадахгүй нь. Англиар байдаг юм болов уу? Дараагийн постийг тэсэн ядан хүлээе.

Сүрэн said...

Баярлалаа Нараа, удахгүй үргэлжлэлийг нь орууулнаа.

Англи хэл рүү орчуулагдсан эсэхийг хэлж мэдэхгүй юм, гэхдээ Koide Hiroaki гээд гүүглэдэхэд нэлээд мэдээлэл гарч ирэх байхаа

odko said...

Үүнийг уншаад "сайн" ойлгохгүй байна. Яахаа мэдэхгүй ч гэлээ Фүкүшимагийн 1-р АЦС-ыг зогсооход хэд хэдэн хаягдал реактор гарч таарна.Хаягдал "реактор" биш "түлш" байлгүй дээ. Эсвэл реакторын голомт гэсэн утга байх буй за хэмээн бодно. Нөгөө талаас дэлхийн томоохон судалгааны төв, хүрээлэнгүүд цөмийн хаягдлыг дахин боловсруулах, цацраг идэвхт изотопуудын хагас задралын үеийг богиносгох "трансмутаци" гэх мэтийн судалгааг нилээд далайцтай өргөн хүрээнд эрчимтэй хийж байгаа. Энэ номыг зохиогч уг асуудлын тухай тодорхой мэдээлэл, мэдлэгтэй баймаар юм даа!!! Япон хэл мэдэхгүй тул өөрийн нүдээр номыг нь уншиж чадахгүй нь харамсалтай.

Сүрэн said...

> Оdko

АЦС-аас мэдээж хаягдал түлш гарна, гэхдээ номын энэ хэсэгт хаягдал түлшний тухай өгүүлээгүй юм. Фүкүшимагийн АЦС-ыг зогсооход хэдэн реакторууд нь тэр чигээрээ хортой хаягдал болно гэсэн байна.

Цөмийн хаягдал дахин боловсруулах тухай хэсгийг дараа оруулах тул түр хүлээнэ үү. Гэхдээ "дэлхийн томоохон судалгааны төв, хүрээлэнгүүд" хэдий энэ чиглэлээр судалгаа хийж буй ч хаягдал түлшийг байнга дахин болосвруулж огт хаягдал гаргахгүй гэдэг бол үлгэрийн далай. Хэмжээ нь яахав багаслаа гэхэд эцсийн дүнд хаягдал гарсаар л байх болно. энэ тухай гэхдээ дараа дараагийн орчуулгаас уншаарай.

odko said...

Хэн мэдлээ түлшний саваануудыг түлш бүхий кассеттай аваад өөр ажиллаж буй реакторт ашиглаж болох ч юм билүү. Амьдрал өөрөө баялаг... Ер нь тэгээд зөвхөн Цөмийн цахилгаан станцаас хаягдал гардаг мэт бичээд байх юм. Ердийн нүүрс түлдэг Цах.станцаас хичнээн хэмжээний хаягдал гарч хаашаа явдагыг мэдэх үү. Юм бүхнээс л хаягдал гарах нь ертөнцийн хууль. Тухайлбал, чамаас ч бас хором бүрт шүү!!! Асуудлын гол нь эдийн засгийн үнэлгээтэй, ШУ-ны үндэслэлтэй байж, үнэн зөв мэдээллийг тараах хэрэгтэй!

odko said...

Нэмж хэлэхэд миний эхний comment хаягдал түлшний тухай бичигдээгүй шүү. Чи энэ тухай бичихээр бас бага сага оролдох, орооцолдохоор шийдсэн бол эхлээд цөмийн реактор гэж юу болох, ажиллах энгийн зарим, түлш(fuel), голомт(core) гэх зэргийн тухай ойлголт авах хэрэгтэй юм шиг санагдлаа. Сэтгэлийн хөөрлөөр бус, сайтар бодож, тунгааж байж бичих, ярих хэрэгтэй бусуу.

Muugii said...

Odko-d ingej helehiig husehgui bgaa ch nuursnii hayagdal tsatsrag idevhit bodisiin hayagdaliig haritsuulj yriad bgaag ni uneheer gaihaj bna. Internetes unshij sudlaad ch oilgohgui bval tiim gazar ni ochood amidraad orj bui boroonii dusal bur hortoi bh bii, amruu oroh hoolond ni ts.i.bodis shingesen bh vii geed bodood uz. Bodohgui bsan ch bodogdono. Tgd 10 jiliin daraa uurinhuu amidralaaraa oilgoh bolno. ;(

odko said...

Мөөгийд:
Нүүрсний цах.станцын өдөрт түлсэн нүүрснээс гарсан үнсэнд цацраг идэвхийн хэмжээ "байгалийн фон"-оос их байдаг юм. Ө.Х. уран болон бусад изотопуудын агуулга тодорхой хэмжээгээр байдаг гэсэн үг. Мөн цөмийн цах.станцаас ямарч хяналтгүй цацраг идэвхит изотопууд гараад байдаг юм бишээ найзуудаа!!! Хэрэв тиймсэн бол өнгөрсөн хагас зуун жилийн турш цөмийн физикчид юу хийсэн болж таарах вэ. Энэ өндөр хөгжилтэй орнууд тухайлбал, реактор олонтой япончууд цацрагын хордогод яагаад орчоогүй бгаан бэ. Яагаад үсрэнгүй хөгжиж бгаа Хятад олон олон реакторуудыг шинээр бариад бгаан бэ.

O2 said...

tegeed khumuus ui olnooroo ukhekh zuilee oorsdoo l beldej baigaa ymdaa...ymar ch araatan amitan, khari garigiinkhan bish tsomiin khayagdliin asuudlaas neg bol khuvisaad oor amitad bolokh bailgui dee...khuntei ikh tostei...kk...baigali delkhii nogoon ongotoi en ter geed yakhav...khangalttai l nogoon baigaa shd...:)

Anonymous said...

Nuursnii unsend tsatsrag idevht bodis bayajigdaad ulddeg. Ih bagaiin hemjeenees hamaarch uurhai bur oor oor bdag. Manai nalaihiin uurhain nuursnii unsiig tsatsaragt idevht bodisiin hemjee zuvshuurugduh tuvshinuus undur geed barilgiin materiald ashiglahiig zuvshuurduggui gdg.
Getel ulaanbaatar hotod bairlasan ene olon bloknii jijig uildverlel erheldeg gazaruud haanaas unsee avaad bdag ni sonin! Terend tavij bgaa hayanalt gej alga.
Getel shineer barigdaj bgaa barilga baiguulamjiin barag 99% ni blokon duurgelttei yavj bna shuu de. Tsumiin tsahilgaan stantstai stantsgui ulaanbaatart amidarch bui humuus ali hediin hordlogond orj yanz buriin uvchin emgeg ilerch ehleed bgaan bish uu!? Emnelgiin baiguulga enen deer anhaarch sudalgaa hiih l heregtei asuudal bh.

odko said...

Anonymous-ийн бичсэн сэтгэгдэл үнэний хувьтай гэж бодно.Дор хаяж зөвхөн ТЭЦ-4-с гарч байгаа үнс хаашаа ордог бол гэдэг бас л бодох асуудал. Өдөрт хэдэн 10н вагон нүүрс түлдэг (их хэмжээний үнс гардаг бгаа даа. Нэг вагон ойролцоогоор 63тонн гэвэл. Овоо шүү!!!). МН нүүрсний үнслэг бага биш, чийглэг гэх мэт өөр бусад зүйлс нөлөөлдөг биз. Тэгээд бөөн утаа үйлдвэрлэдэг. Өнгөрсөн жил МН-д өглөө эрт "буянт ухаа"-д 12 сарын 31нд буухад арай дэндүү байсан шүү. Утаанд хурдацтай, эрчимтэй хордож байна. Гэр хорооллын айлуудын түлж буй нүүрсний утаа, үнсэнд нийслэлийн хүн ам бүгд хордож байна. Хавар цас ханзраад салхилахад гэр хорооллын айлуудын үйлдэрлэсэн үнс салхинд хийсч хөрс бүрхэн, түүгээр хүмүүс амьсгалж байна. Энэ бол хамгийн энгийн, захын эмэгнэлтэй жишээ.

Anonymous said...

Tegeheer iimerhuu yumaa shiidverlej chadahgui manaih shig aild tsumiin tsahilgaan stants gdg "uhelee ersen muujgai bariin suuleer oroldono" gdgtei agaar neg.

odko said...

Хэн мэдлээ. Муужгай барын сүүлээр оролдож байсан удаа байсан ч юм уу үгүй ч юмуу. Үргэлж айж бэмбийж суусаар хэзээ хөгжих юм бэ. Мэдээж техник аюулгүйн ажиллагааг тодорхой зөвшөөрөгдсөн хэмжээнд нь хангаж л таараа шүү дээ. Тийм ч учраас "Олон улсын атомын энергийн агентлаг" гээд олон улсын томоохон байгууллага байна. Тэгээд ч орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан реакторууд аюулгүй ажиллагаагаар өндөр түвшинд хангагдсан гэж сонссон юм байна. Ажиллагаа нь доголдвол автоматаар унтарах горимд шилжинэ гэх мэт...

Ichinkhorloo said...

Uuruu ehleed sain medej avchaad, hund medleg tugeeh heregtei bolov uu, bas iimerhuu orchuulga hiihed ene chiglelgiin suuri medleg saitai bh heregtei

Anonymous said...

Ichinkhorloo Odko d:

Ene talaar bichihed medeej suuri medlegtei baival sain l baina baih..tegehdee ingeed yariad ehleh yum bol Atomiin tsahilgaan stantsiin talaar zovhon erdemted l yarih erhtei gesen ug boloh bish uu??yagaad jiriin irged aidsaa yarij ,, ielrhiilj bolohgui gej??

tegeed ch Suren ooroo bichsen bish
Kyoto ih surguuli(yapond ner hundeeree 2 t ordog) iin professor iin zuiliig orchuulsan baina shuu dee.

buh yumiig erdemteded daatgaj boloh uu?? yapon uls ondor tehnologitoi , tomiin erchim huchinii salbart terguulegch ulsiin neg...ene asuudal sohogdoh burd 「erdemted」ed asuudlaa daatgaj irsen atal onoodor iim asuudaltai suuj baina...tiim l hadgalah ayulgui technology baigaa yum bol yagaad amerik, yaponuud hogoo mongold hayah geed uhen hatan zutgeed baina ve?? amerik mongoloos hed dahin uudam nutagtai , hungui tsol gazar zondootei bish biluu>???yamar neg asuudaltai bolood l bidnigee iluud uzeed baigaa bus u?

hogjij bui olon orond shineer Atomiin tsahilgaan stants barij buig bi business talaas ni l harj baina..

ayulgui, naidvartai gej baahan「erdemted」eer reclamduulj baigaad technoloy io buteegdehuunee l shahaj baigaa ghereg bus uu??

ene ondor technology iin sudalgaand asar ih horongo zarchisan company uud, jishee ni manaid hog hayaya gej sanal gargadag Toshiba geh met companiu d bolood zasgiin gazariin hamtarsan business l gej oilgoj baigaa...

odko said...

Хэт туйлширцгаах юм. Нэг өнцгөөс нь л хараад байна. Эргүүлж тойруулж харан танин мэдэх ёстой бусуу. Эрдэмтэд л энэ асуудлаар (өөр бусад салбарын тулгамдсан асуудлууд ...) ярина гэж бгаан бишээ. Хүн бүр оролцож санаа бодлоо хуваалцах мэдээж зөв бөгөөд сайн гарц олж харж чадах магадлалтай. Ардын маань сайхан зүйр үг ч бдаг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Техник технологийн эрин зуунд та бид амьдарч байна. Технологи өдрөөр биш хормоор хөгжиж байна. Бидний Монголчууд реактор барина, барихгүй гэж хэрэлдэх зуур хөгжин сайжирсаар байна. Юм бүхэнд эдлэх хугацаа гэж байна. Дор хаяж таны цагны батерей хүртэл хугацаа нь дуусахаар сольдог. Тиймээс 3 сард Японд болсон асуудлын шалтгаан тодорхой хүн бүр мэдэж бгаа. байгалийн гамшиг+мараалын элэгдэл=айдас болсон юм шиг бгаан. Ийм асуудал дахин сөхөгдөхгүй гэдэгт итгэлтэй байна.

Anonymous said...

odko-д

чи нээрээ сэтгэлийн хөөрөлтэй юмаа.

чиний хэлснээр технологи өдрөөр биш хормоор хөгжиж өндөр хөгжилтэй орнууд байгалийн цэвэр энергид шилжиж байгаа бус уу

шүтээд байгаа АЦС чинь шинэ зуунд хоцрогдсон технологи болох гээд байгааг өдий хүртэл ухаараагүй өмнөх зуундаа л гэлдэрсээр явна уу, сэрээч

Ichinkhorloo said...

erdemted ch hoorondoo sanal negdehgui asuudal olon bii blgui, hun hunii l harah untsuguus hamaarah biz. gol n bidend hugjil devshil heregtei, erchim huch heregtei.
Neeree l het tuilshiraad bhiin, minii huvid tsumiin hayagdal, stats barih asuudald uur uur bair suuritai bgaa.

Anonymous said...

Ichinkhorloo-d

хөгжил дэвшил хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна,

гэхдээ АЦС барихыг хөгжил дэвшил гэж үзэхэд кэцүү юм

Ichinkhorloo said...

hehehe, ergelzeh yumgui hugjil devshil...

Anonymous said...

эргэлзсэн ч юм алга, 3 сая хүрэхгүй хүн амтай улсад АЦС хэрэггүй нь хүүхдэд хүртэл ойлгомжтой

odko said...

Anonymous-гуайд:

Цөмийн цах. станц хоцрогдсон технологи болсон тухай дуулаагүй яваа юм байна. Би хоцрогдчоод бнуу өөрөө зохиогоод бнуу. Нэмж хэлэхэд намайг сэтгэлийн хөөрөлтэй гэвэл орчлонгийн "бүх" хүмүүс "хэт" сэтгэлийн хөөрөлтэй болох биз.
... жилийн өмнө бол ч өөр хэрэг.
Асуулт байна. Өөрийн чинь бичээд байгаа байгалийн цэвэр энерги тэгээд юу байх юм бол доо. Хэлж өгч тус үзүүлээч. Арай ч сэргээгдэх эрчим хүч(СЭХ), хими болон био энергийг хэлээгүй байх гэж найдна.
Монголд үйл ажиллагаа явуулдаг сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн сүүлийн жилүүдэд хийсэн ажил юу болох талаар бага сага сонирхоорой. Мэдээж үр дүн чухал тул илүүтэй анхааран сонирхоорой. Мөн дэлхий нийтийн хандлага, ямар улсуудад СЭХ илүү тохиромжтой болохыг бодож үзээрэй. Нэмж хэлэхэд нэрээ ил тод болговол зүгээр мэт санагдана. Ямар хүнтэй санал бодол солилцож байгаагаа мэдэхгүйгээр бичих сонирхолгүй байна.

Anonymous said...

хаха "оdko"-г нэрээ ил тод болгосон хэрэг гэж үзэж байвал намайг "batka" гээд бодчих

ganga said...

Сонирхолтой материал орчуулж халуун мэтгэлцээн өрнүүлсэнд талархал илэрхийлэе. Сэтгэгдлүүдийг эвлүүлээд, цөмийн хаягдалын талаарх залуусын бодол эргэцүүлэл гэсэн дахин нэг хөөрхөн бичлэг болчихмоор санагдлаа.

Бид нэг ангийнхан said...

Ene bichlegiig sanamsargui olood uzchihlee zugeer l sanagdlaa. Todorhoi hemjeegeer ooriin olj unshsanaa busdad hurgej bgaad chin bayarlalaa. Urgeljleliig ni huleej bna. Harin minii anzaarsnaar ichinhorloo odko hoyor bol yahav dee ene talaar beltgegdej bga mgl mergejiltnuud mon shig bna. Sayhan end tend oyutnuudiin shalgaltand ch geluu yund ch bilee zoriulj bna gesen hulhi halhavchtai anket bogluuleh geed urialaad ch bsan. Unende teriig ni boglohoor mgl chuud ter stanciig ni barihiig huseed bga yum shig bolchihdog tiim anket hend zoriulj hiisiin bol gemeer. Tgeed ch Hun l yum bolohoor ene hoyort ter stanc ni baiguulagdchihval ailiin gol mest ni tsaashilbal amidraliinh gol tulguur ch bolj medeh ashigtai ed . Mongoldoo coohon hedhen beltgegdej bga co iin mergejiltnuud unendee haana ch ajillah vedee. Iimerhuu huviin erh ashig bodson mergejiltnuud heden tsaasnii hahuuli harsan tomchuud niileed mongoliig zalgij orhih geed chichreed bh yumda haramsaltai

odko said...

хэ хэ ха ха. Гоё нэртэй найзад хандаж бичихэд хэтэрхий ядмаг сэтгэж байгаад чинь харамсаж байна. Яг л тамын тогооны үлгэрийн бодит жишээ харагдана. Хардах, сэрдэхээс өөрийг хийж, сэтгэж чадахаа больж байгаа бол эмгэнэл шүү найзаа!!!
Ичко болон би МН-д буцаад очиход тосоод авах албан байгууллагатай хүмүүс. Хэнээс ч гуйхгүйгээр амьдралаа аваад явцгаадаг. 2 идээд ерөнхийлөгч асан П.Очирбат гуайн хэлсэнчлэн "тансаглаад" байхгүй ч хоосон хонодоггүй л юм. Мэдээж цөм.цах.станц баригдвал магадгүй таны хамаатан эсвэл та өөрөө ч ажилтай болохыг үгүйсгэхгүй. Энэ чинь амьдрал хэн ч хэзээ ч урьдчилан харж чаддаггүй. Миний ойлгож байгаагаар бид хэрэв цөм.цах.станц барьж чадвал таны, миний, бид бүгдийн амьдрал дахь тодорхой хувийн дарамтыг арилган, багасгах байх гэж бодно.

Anonymous said...

Odko-d

Comment-uudiig unshaad uuriin erxgui bodosnoo xelmer sanagdlaa. ODko:'бид хэрэв цөм.цах.станц барьж чадвал таны, миний, бид бүгдийн амьдрал дахь тодорхой хувийн дарамтыг арилган, багасгах байх гэж бодно.' gesen bna, mun 'Хэт туйлширцгаах юм. Нэг өнцгөөс нь л хараад байна. Эргүүлж тойруулж харан танин мэдэх ёстой бусуу.' gesen bna. tegexeer erxem Odko neg untsuguus xarax xereggui gesen bna gevch yag daraa ni uuruu neg untsguus ni xarsan uzel bodol bichsen bna. Neg talaraa ODko-n xeldeg zuv, цөм.цах.станц барьж чадвал olon xun ajiltai bolj mongol ulsiin xugjil devshild tal taliin nemer tus bolox ni damjiggui, nuguu talaas busad ornuudiin xatuu turshlaga unuudur manaid il tod xaragdaj bna, end bol olon turuluun surug taluud nerlej bolox bna. endes Suren negiig ni l xundsun bna. tiim bolxoor Suren tsaxilgaan stants barival surug tal ni yu baidgiig ni xumuust oilguulaxiig xicheej bna bas tuunii orchuulga ni barimtan deer tulgurlasan bna. Tiim boxloor Odko ch bas uurinxoo uzel bodliig xamgaalsan xund oilgomjtoi barimttai yum yarix ni zuitei bolov uu gej bodoj bna. Tsag zavaa gargaj unshsand bayarlalaa.

Anonymous said...

note: Deerx anonymousaas uur xun shuu.

`E Чандаа said...

Сонирхууштай сэдэв, мэтгэлцээн байна. Нэг асуулт:
Уран олборлож байхад их хэмжээний хаягдал хог гарна гэж ээ.
Тэгвэл Оросууд "Мардайд" нэлээн хэдэн жил уран олборлосон. Тэнд тэгэхээр тодорхой хэмжээний хаягдал гарсан байж таарах нь ээ. Одоо бас Мардай хавьд лицензтай гурван ч газар байдаг гэж сонссон. Энэ тал дээр мэтгэлцээнийг өрнүүлсэн залуус юу гэж бодож байна?

Миний хувийн бодлоор бол: Манайд цөмийн реакторууд байх нь цахилгаан эрчим хүчний хамгийн их хэрэглээтэй Хятадтай харилцах нэг түлхүүр байж магадгүй гэж боддог байсан. Дараа нь нэг офицер: Тэр хятадууд чинь эзлэхээ хүрвэл станцтай нь хамт л авчихна гэж хэлэхэд ер нь энэ станцтай станцгүй болоод ирсэн юмыг паг орхиход юу нь болохгүй билээ гэж бодсон.