2011/06/27

Нүд...

сонин санагдаад... нэг хуудасны талыг буулгаж үзэв.

向田邦子 『父の詫び状』 1981 
Мүкоода Күнико "Аавын уучлал гуйсан ил захидал" эссэйн түүврээс 

Хааяа амьтны хүрээлэн орж амьтдын нүд харж байгаад ирдэг.
Арслангийн нүд хүн сайтай хүний нүд шиг. Барын нүд хүйтэн агаад муу санаа өвөрлөгч мэт.

Баавгай том биетэй атлаа дотогш орсон жижиг нүдтэй болоод тэр үү, санаатай, зальхай харагдана. Хулсан баавгайн нүдний эргэн тойрны тэр хөөрхөн хар будгийг нь арилгачихвал мөсөн туйлын жирийн цагаан баавгайнаас онцын ялгаагүй болчихно.

Тэмээ зальтай нүдтэй. Заан яагаад ч юм энэтхэгийн ерөнхий сайд Гандитай адил ухаалаг, бодлогошронгуй боловч болгоомжтой байхгүй бол болохгүй өвгөн шиг нүдтэй.
Анаашны нүд шилжилтийн насны ичингүйрэх охин мэт. Үхэр энэ ертөнцийн үнэн мөнийг танилаа гэх шиг, сонин ангижирсан өнгийн нүдээр орчныг харан амаа хөдөлгөж байсан.

Харин морь эр хүнтэй адил жаахан гунигтай нүдтэй байсан. Уралдааны талбайг тойрч давхихаас цаашгүй морьд, түрүүлэх морьдын таамаг нь оноогүй цаасаа урж хаях эрчүүд, хэн мэдлээ, яг адилхан нүдтэй байж магад.

2 comments:

ganga said...

Nud shinjigchiin nud yamar bol...

Сүрэн said...

Nud shinjeech uuruu iim nudtei:
http://blogs.yahoo.co.jp/mmkz333/1709227.html
Mundag busgui baisan baigaam...daanch uran buteeliinhee id orgil ued ongotsnii osloor nas barsan