tag:blogger.com,1999:blog-6283434274862011166.post1297710658894241253..comments2024-02-14T21:25:26.981+09:00Comments on Suren: Сэми... мүши... ФүжиСүрэнhttp://www.blogger.com/profile/08300019766818486728noreply@blogger.comBlogger5125tag:blogger.com,1999:blog-6283434274862011166.post-3936148823740991862013-10-14T19:02:03.361+09:002013-10-14T19:02:03.361+09:00Уучлаарай, зөвхөн хүүхдүүдийн амиа хорлолтын тухай...Уучлаарай, зөвхөн хүүхдүүдийн амиа хорлолтын тухай асуусныг буруу ойлгосон байна. Миний дээрх хариу бол насанд хүрэгчдийн тухай. Хүүхдүүдийн хувьд сургуулийн "ижимэ" буюу нэг анги, сургуулийн хүүхдүүд нэгийгээ гадуурхан дээрэлхэж сэтгэл санааны дарамтанд оруулдаг нь амиа хорлоход хүргэдэг гол шалтгаан.
Харин яагаад хүүхдүүд бие биенээ бөөрөлхөн дээрэлхдэг вэ гэвэл... судлаачид энэ тухай хэдэн боть ном бичиж, зурагтаар жил болгон янз бүрийн нэвтрүүлэг хийж асуудлыг өнцөг бүрээс (дээрэлхэх шалтгаан, сэрэмжлэх арга, сургууль яах ёстой вэ, эцэг эхчүүд яавал зүйтэйвэ...) шийдэхийг оролдож байгаа ч харамсалтай нь үр дүн муутай л харагдана... Сүрэнhttps://www.blogger.com/profile/08300019766818486728noreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-6283434274862011166.post-56217027505697259512013-10-14T18:44:45.655+09:002013-10-14T18:44:45.655+09:00> Anonymous
Янз бүрийн л шалтгаантай... япон х...> Anonymous

Янз бүрийн л шалтгаантай... япон хүмүүс өөрсдөө ч энд удсан гадныхан ч наян янзын шалтгаан хэлж дүгнэж тайлбарладаг. Гэхдээ хавтгайруулж нэг, хоёр, гурав, дөрөв, гүйцээ гэж тоочих аргагүй асуудал л даа. Өвчин, зовлон бэрхшээл зэрэг дэлхийн ямар ч орны ямар ч хүнд тохиолдож болох шалтгаан биш "япон" маягийн шалтгаан гэвэл үхлийг хачин янзаар "арманчикладаг" уламжлалт сэтгэлгээг нэрлэж болох юм. Энэ тухай тэгж байгаад нэг пост бичих бодолтой байгаа.

Суут зохиолчийн амиа хорлох тухай бодол гэвэл http://surensuren.blogspot.jp/2013/06/blog-post.html ... хэхэ, өөрийн блогны линк сайн оруулж байнаа...

Btw, Акүтагава "...амьдралын бэрхшээл, өвчин зовлон, сэтгэл санааны шаналал зэрэг... миний туршлагаас харахад эдгээр нь үндсэн шалтгаан хэрхэвч биш юм. Эдгээрийн ихэнх нь гол шалтгаанд хүргэх замыг заах л төдий зүйлс" гэж буй.Сүрэнhttps://www.blogger.com/profile/08300019766818486728noreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-6283434274862011166.post-22492121704134730182013-10-14T17:05:18.873+09:002013-10-14T17:05:18.873+09:00Хариунд баярллаа. Японы нэг мэдээлэл нь тэнд огт о...Хариунд баярллаа. Японы нэг мэдээлэл нь тэнд огт очиж үзээгүй зайнаас ажигладаг ихэнх гадныхныг их гайхшруулдаг. Энэ нь тэнд жил бүр 12000-14000 насанд хүрээгүйчүүд амиа хорлодог нийгмийн үзэгдэл байна. Дэлхийд 3-т байдаг хүчирхэг эдийн засагтай гүрэн Япон нь яагаад ийм их нийгмийн стресс хямралтай жижиг хүүхдүүдээ байж боломгүй замаар алддагийг дотроос нь сайн дүгнээд тайлбарлавал? Anonymousnoreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-6283434274862011166.post-1579262803612393082013-10-13T10:56:45.244+09:002013-10-13T10:56:45.244+09:00>Anonymous
Comment баярлалаа. Санал нэг байна....>Anonymous

Comment баярлалаа. Санал нэг байна. Манайхан америк, япон гэлтгүй орос, хятад, солонгос... за ер нь суралцахаар ямар орон байна бүгдэнгээс нь сурахыг нь сураад, авахыг нь аваад хаяхыг хаяад монголдоо тааруулж хэрэгжүүлэх нь зүйтэй. Гэхдээ монголжуулна гэдэг сурсан бүхнээ дахин нэг бодож эргэцүүлж дүгнэж цэгнэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл ухаан шаардсан "ядаргаатай процесс". Тийм учраас манайхан амраар нь гадныхныг шууд дууриах хандлагатай байгааг сүүлийн 90 жилийн түүх харуулж буй мэт.

Японы баруунжих хандлага гэдэг нэг комментод багтаах аргагүй нэлээд том сэдэв. Япон хүмүүс өнгөн талдаа өөрчлөгдсөн ч цаанаа бол хэвээрээ гэдэг. Тэр тухай Акүтагавагийн бичсэнийг хэрэв сонирхвол: http://surensuren.blogspot.jp/2013/02/blog-post_11.htmlСүрэнhttps://www.blogger.com/profile/08300019766818486728noreply@blogger.comtag:blogger.com,1999:blog-6283434274862011166.post-43826995413849936702013-10-11T02:04:13.765+09:002013-10-11T02:04:13.765+09:00Өөрийн чинь 2010-11 хавийн хэдэн постуудыг гялс гү...Өөрийн чинь 2010-11 хавийн хэдэн постуудыг гялс гүйлгэв тэгээд комент үлдээхээр хуруу жаахн загатнав. кк

Миний гайххаар японууд нилээн эвгүй өнцгөөс баруунжих хандлагад ороод одоо нийгэмшилтийнхээ хөгжлийн түгжрэл мухардалдаа ороод төрийн удирдлага нь ганц жил тутам солигдоод сүүлийн хэдэн жилд хүн ам нь 0,5%-ар жил бүр багасаад нэг тиймэрхүү дүр зурганд орсон юмуу санагддаг. Тиймээс Монголчууд бид Америк ч бус Япон ч бус аль алинаас нь суралцсан маягийн бусдын алдааг давтахгүйг хичээсэн оптимальний замаар хөгжих ёстой тиймэрхүү үзэл бодлуудыг нь бид түүж өөрсөндөө наах хэлэлцэх нь илүү Монголжуулсан ухаалаг хувилбар болно гэж дүгнэмээр байна. Anonymousnoreply@blogger.com