2014/09/15

Баас or кофе?


 

Сүрэн:
- Баба баба, үхэж байлаа ч ийм юм идэхгүй, уухгүй. Нооо танк ю.
Найз:
- Дээд зэргийн кофе шдээ, ямар үнэтэйг мэдэх үү?

- Үнийг нь мэдээд ууна гэж байхгүй ээ.
- Зүгээр амсчих. Ганцхан балга.
- Баас бол баас.
- Сүрээээн, чи буруу бодоод байна. Баас биш “Копи Лувак” гэж бод.
- Чи нээрээ, Тэпкод ажиллавал таарна.
- Тэпко яасийн?
- Цөмийн хог булшилж хаяхыг "цөмийн урвалын эцсийн бүтээгдэхүүнийг хадгалах газар” гээд байдаг даа.
- ... ... (хөмсөг зангидна).
- Сорри, сорри. Найзыгаа атгаалжин хар мангастай зүйрлээд, би нээрээ.
- Ууувал чинь уучилна.
- ... Гэхдээ яаж ч нэрлэсэн амьтны баас биз дээ?
- Ингэхэд хэн үхэр, морины бааснаас илүү сайхан үнэр энэ дэлхийд байхгүй гээд байлаа?
- Үхрийн баас биш аргал гэдэг юм. Морины баас биш хомоол.
- Баас бол баас.
- Нойтон баас биш шүү, наранд сайхан хатсаныг нь хэлнэ.
- Копи Лувак ч ялгаагүй. Сайн угаагаад наранд сайхан хатаадаг шдээ.

Аргументыг хүлээн зөвшөөрсөн ч уугаагүй ээ... хэхэ

P.S.
* Копи Лувак – Индонезийн "тусгай боловсруулалт"-аараа алдартай кофе. Товчхондоо, цивет гэдэг муурын төрлийн амьтны идэж гаргасан (баасан) кофег хэлнэ. Амьтны ходоодны шүүс кофены гашуун гадаргууг боловсруулж эцсийн дүнд ихэд гоё амттай кофе болдог гэлцэх.

** Тэпко - Tokyo Electric Power Company (TEPCO)

2014/09/13

Хэн хулгайлав


Нетээр тэнэж яваад япончууд хулгайлсан, үгүй монголчууд хулгайлсан, үгүй аль аль нь хулгайлсан... гээд хөөрхөн маргаан уншчихав. Сүрэн учрыг олж хужрыг тунгааваас хэн нь ч хулгайлаагүй юмаа. Гэхдээ орчин цагт байсан бол яах аргагүй монголчууд бас солонгосчууд хулгайлсан болж таарна. Юун тухай яриад байна вэ гэвэл японы “Төмөр замын дуу”, монголын “Хүмүүн төрөлхтөн” & солонгосын “Сурагчдын дуу”.

Товч мэдээ:

Энэ дуу Мэйжигийн 33 он буюу 1900 онд зохиогдсон бөгөөөд 1987 он хүртэл японы хамгийн урт дуунд тооцогдож байв. Японы улсын өнцөг булан бүрийг холбосон хэд хэдэн төмөр замын тухай дуунаас бүрдэнэ. Эхний дуу нь Токио, Нагоя, Кёото, Осака, Кообэ зэрэг худалдаа аж үйлдвэрийн томоохон зангилаа хотуудыг холбосон 588 км урт Тоокайдоо төмөр замын тухай. Токиогийн Шинбаши буудлаас (тэр үед Токио буудал хараахан баригдаагүй байсан) эхлээд Шинагава, Ёкохама, Ёкосүка, Камакүра, Одавара, Шизүока гэх мэт төмөр замын томоохон буудал, зам дагуух үзэсгэлэнт газар, нэртэй сүм, түүхэн газар зэргийг магтан дуулна.

Дараагийн дуу нь Тоокайдоо төмөр замын төгсгөл Кобэ хотоос Кюүшүү арал хүртэл тавьсан Санъёо төмөр замын тухай. Кобэ хотоос эхлэн Хёого, Окаяма, Хирошима, Ямагүчи мужуудын төмөр замын гол буудлууд болон уул нуруу, сүм дугана, цэцэрлэгт хүрээлэн, боомт хот зэргийг дуулна. Удаахь дуу нь Токиогийн Үэно буудлаас хойд нутаг руу тавьсан Оошюү Иваки төмөр замын тухай (өнөөгийн Тоохокү, Жёобан шугамууд). Кавабавагийн алдарт “Цасны орон” руу энэ төмөр замаар явна... гэх мэт японы бүх гол төмөр замын тухай дуулах учир Япон улсын төмөр замын сүлд дуу ч гэж болох байх.

Өмнөх зууны эхний хэсэгт япончууд Хятадыг эзэлчихсэн, Манж-Го улсыг байгуулчихсан, тэр нь Өвөр монголын газар нутгийг бас хамарчихсан байсан. Манжуурт япончууд үй олноороо нүүж суурьшаад, сургууль соёл байгуулаад (Шиба Рёотароод орчуулга хийсэн “Тал нутгийн тэмдэглэл” зохиолын баатар Цэвэгмаа гуай багадаа тийм сургуульд явж япон хэл сурсан) үйлдвэр төмөр зам бариад... ихээхэн юм өрнүүлж байсан даа. Нутагтаа сонсож байсан дуугаа ч авч очсон байж таарна. Тэр нь манайд эмэгтэйчүүдийн эрх чөлөөний тухай дуу “Хүмүүн төрөлхтөн” болоод, Солонгост эрдмийг эрхэмлэхийг сургасан “Сурагчдын дуу” болсон юм. Хэдий тийм ч оюуны өмчийн тухай ойлголт байгаагүй үеийн юмыг (тодруулбал Европ, Япон, АНУ-д байсан, Хятад & Монголд байгаагүй) хулгайлсан гэж болохгүй л болов уу.

  Үг: Оовада Тэкэки
  Ая: Ооно Үмэвака & Үэ Санэмичи

  

2014/09/12

Про мироустройство


9 сентября

Не, ну почему так: то ничего, то все? Живешь себе месяцами – тихо мирно, тишь да гладь, Божья благодать. Никаких тебе землетрясений и цунами личного масштаба, на работе и дома все устаканилось. Хоть шаром покати для проверки – может какая-то мелкая проблемка за уголок закатилась? Ан нет – пусто!

И вдруг – ой, как не люблю я это “вдруг” – такое навалится, что мало не покажется. Все и сразу. И на работе, и дома. Земля трясется, ветер с ног сбивает, гром и молнии устрашают. Столько животрепещущих проблем, а главное, каждая так живо трепещет, что не браться за ее решение хочется, а бежать куда подальше.

И не сбежишь ведь. Как тут сбежишь, когда сотня дел вокруг и каждое протягивает руки, требуя хлеба и воды моего внимания, ака решения? Очень мне хочется договориться с мироустройством, чтобы оно мне всяко-разные проблемы отмеряло и штучно отвешивало: одну в неделю, в год 52, как-то так. По-моему, справедливо и лучше, чем затишье на полгода, а потом вдруг гром! – и буря на неопределенный промежуток времени.

P.S. Что-то меня сегодня на погодно-атмосферные сравнения тянет... Виноват телевизор – с утра нудным голосом что-то про тайфун вещал.

2014/09/07

Уходило лето


  Веселые Ребята "Уходило Лето", 1979.

  Не было печали, просто уходило лето, 
  Не было разлуки - месяц по календарю...