2013/01/16

Монгол (?) ёс


Арван хуруу арвалзаад амар заяа үзүүлэхгүй нь ... йимд бичихээр шийдвэй.

Дээхэн, намрын дунд сарын адагт... хэд хоног интэрнэшнл митинг гэгчийг зохион байгуулж элдэв газраас ирсэн хүмүүсийг баруун солгой гар & хоолойгоо хослуулан зохицуулж явлаа. Гэхдээ японд олон удаа ирж байсан хүмсийг зохицуулах юу байхав, хоёр хоногийн хурал гэгчийг хурдхан дуусгаад сүүлийн өдрөө сайхан наргиж даргин сууж байтал... солонгосын групп компаний шинэхэн дарга тэрүүхэндээ од болж байна аа. Австрали, англи, чех, орос, япон, за тэр тайланд, малайзи гээд азийн орнуудаас ирэгсдийг бол ярилтгүй шдээ. Цугласан баахан улсаас со дарга л гавын ганцаар монголд очиж үзсэн болж таарав. Манайхан ажлаар ийш тийш нэлээд явна, баргийн хүний очоод байхгүй Иран, Өмнөд Африк хүртэл явна, гэхдээ монголд очиж үзсэн нь зөвхөн со дарга санж. За тэгээд сонин содон оронд очиж үзсэн хүний хувьд ярьжийнааа, ярьжийнаа, бусад нь сонсжийнааа.

Со: Монгол вааааау!! Байгаль тансаг!
Бүгд: Гоёиййййн.
Со: Хүмүүс нь бас вааау! Зочдоо хонь гаргаж дайлдаг.
Бүгд: Малчин хүмүүсийн эртний сайхан заншил уу тээ?
Сүрэн: Тээээх.
Со: Гэрт амьд хонины хүзүүг тас хэрчээд аяга тосч цусыг нь уудаг. Чадахуу та нар?
Бүгд: Гүүүүүүүүүүүү.
Со: Би уусаншд.
Бүгд: Сүгоооо! Мундгийн!!

(Сүрэнгийн толгой дээр "?" бөмбөлөг үүснэ)

Бүгд: Уусан уу тэгээд? Амт нь ямар?
Со: Амссан, архитай хольж
Бүгд: Яаа яааа.
Со: Дараа нь буу гаргаад...
Бүгд: Ваааау, жинхэнэ буу?
Со: Жинхэнэ гар буу. Тэгээд хонио аваад...
Бүгд: ???
Со: Гадаа гарч буудсан.
Бүгд: Пааааах, чи харсиймуу?
Со: Архиар шахуулаад гадагш гараагүй. Гэхдээ буун дуу сонссон.
Бүгд: Пөөөөөх (бүгд Сүрэн рүү сонжсон, гайхсан сонин харц чулуудна)

(Сүрэнгийн толгой дээр ???? бөмбөлөгүүд  бөөгнөрнө)

Нэг иймэрхүү.
Дараа нь асуулаа. Та монголд удсиймуу, хаашаа явсийн, юу хийсийн, манай ажил монголтой холбоогүй, тэгэхээр аялсиймуу яаасийн? Тэгсэн өмнөх ажлаараа монголд очиж хотод хоёрхон хоносон гэжийнэ. Гүй тэгээд хоёрхон хонохдоо хонины цус мус уух шоу хаана үзчихдэг байна? Хотоос зайдуу, олон гэр эгнэсэн газар гэнэ.
Хонь гаргаж хүндэт зочноо дайлах ёс монголд бий. Гэхдээ бурхан минь, малын хүзүү хоолойг хэрчиж цусыг нь уух ёс байхгүй шдээ, тэгээд ч нэгэнт төхөөрсөн малыг дахиж гаргаж буудна гэж юу гэсэн үг вэ? Та яриагаа арай л дэндүү давсалж хачирлах юмаа! гээд дуугаа өндөрсгөв. Тэгсэн "Гүү гүүү, аав ээжийн амь насаар андгайлъя, үнэнийг өчсөн" гэж байхим.

Сүрэн: Үгүй, нээрээ хонь байсимуу?
Со: Хонь, хонь. Эвэргүй байсан шдэ.
Сүрэн: Монголд зарим хүмүүс эрүүл мэндэд сайн гээд янз бүрийн шалтгаанаар гөрөөсний цус уудаг. Гөрөөсний цусыг шууд ууж чадахгүй хүмүүс архиар найруулж уудаг. Гэхдээ гөрөөсний цус уухын тулд анд явна шдээ. Хонины цус ууна гэж энэ насандаа дуулж байгаагүй.... залаад байгаам биш бээз?! (хөмсөг зангидна)
Со: Үнээээн, өөрийн хоёроороо харсан. 

Нэг тиймэрхүү.
Баахан шалгаасны дүнд толгой дээрх бөмбөлөгийн ганц нэг нь хагарав. Хэдэн залуучууд хөдөө дагуулж явсан юм байж. Гэхдээ хэдий хотоос гарч үзээгүй, улс Монголоо Улаанбаатраар төсөөлдөг залуус олширсон ч гэлээ арай л ингэж тэнэгтэрмээргүй... Лалын шашинтай казах түмэн мал муулахдаа цусыг нь гаргах заншилтай байдаг, казах хүн байсан болов уу? гэж нэг бодож үзлээ. Гэхдээ гар бууг юугаар тайлбарлах уу? Тиймээс хотын тэнэг залуучууд мань хүнийг аль нэг жуулчны баазад аваачиж дайлж цайлахдаа сайхан цаашлуулсан байх л гэж бодлоо... Үнэндээ өөр тайлбар олдохгүй юм. Харин өнөөх нь үзүүлбэрт итгэчихээд монголчууд хонины хоолой хэрчдэг, цусыг нь тосч уудаг, дараа нь гаргаж бууддаг тухай яриад явж байдаг...

Гэхдээ л тэр цус мус уух одоо юу вээ? Бас бууны тухай яриаг ч үнэн ойлгоогүй, хаанаас юун буу вээ... Тэгсэн со дарга гар буу гаргаж үзүүлсэн, үнэнийг хэлсэн, гадаа гарсны дараа буун дуу сонссон гээд байхыг яаана. Таныг цаашлуулж тоглоомон буу гаргаж дээ гэтэл “Бүсгүй басаад байгаарай, би гурван жил цэрэгт явсан, жинхэнэ буун дууг ялгахтайгаа”. Уул хүн нь мажимэ, буурь суурьтай, хүмсийн анхаарал татах гэж элдэв худал юм яримгүй л дээ. Яахав муугаар бодож яриандаа давс хачир нэмсэн ч гэлээ... манай залуучууд гадны хүнд экзотик монголыг үзүүлий гэхдээ арай л дэндүүлжээ. Энд тайлбар тавьж залруулах Сүрэн мэтийг бодоод, за Сүрэн ч дүүрч, нөгөө цээжээ дэлсэн байдаг эх орныхоо нэрийг бодоод гадны зочдоо наанатай цаанайтай дайлж бай л даа...

Хамгийн харамсалтай нь гадны зочин энэ бүхнийг хотын мангар залуучуудын маяглал биш малчин түмний маань ёс гэж ойлгосон байлаа.

6 comments:

Цагаанаа said...

ээээмэр аайн,

peakfinder said...

Арай дэндүүлсэн байна шүү. Нээрээ тоглоом нь шоглоом болоод хэтэрчихсэн байж гэхээс өөр тайлбар олдохгүй юм. Тэгээд нөгөө хүн нь монголчууд тийм гээд сурталчлаад яваад байдаг, ай хөөрхий...

Тэмээчин бүсгүй said...

Яанаа яадаг муу сайн мондинууд вэ?

Гадны хүн авчирч юм үзүүлнэ гэдэг чинь бас л их учир жанцантай шүү тээн.

Одоо наад хүн чинь үгүй мөн их газар ярьсан бас ярих байх даа.

Сүрэн said...

>Цагаанаа
teehh angaisanshd

>peakfinder
harin tii, eruul uhaanaar bodohod ondoo tailbar oldohgui baigaaz.

>Тэмээчин бүсгүй
helee yuhev, end yarisan hun nutagtaa bol buur ih yarisan baij taarna

Meegaa said...

gehdee so ah bas nemj hachirlasan bhaa, shuud buh humuusiinh derged manaid tiim yos zanshil bhgui, tanii naizuud joohon heteruulsen bna gej helehgui.

Сүрэн said...

>Meegaa

Хэлж тайлбарлахын хувьд сайн хэлж тайлбарласан. Ямар сайндаа энд тайлбарлах манийгаа бодоод ... гэж байхав. Ер нь асуудал миний тайлбарт биш монголд элдвийг үзүүлсэн хүмүүст болов уу. Мөн худал хэлэхээргүй чамбай хүн, би "хачирласан байх" гэж байгаа ч ерөнхийдөө үзсэн харснаа үнэнээр нь ярьжээ л гэж ойлгосон.