2013/12/27

Залхууд хөшөө




Хүмүүс намайг залхуу гэх юм. Яагаад залхуу гэж гайхан эргүүлж асуухаар “юм хийхгүй байна” гэх юм. Мэдээж би эсэргүүцнэ. Би өглөө болгон орноосоо босдог, хм.. бие засдаг, шүдээ угаадаг, цайгаа ууж талх иддэг, ямар хувцас өмсөх үү гэж боддог, бодох явцдаа цонхоор харж цаг агаарын байдал танддаг, тандаж байхдаа бороо орох эсэхийг тэнгэрийн байдлаар тааж мэдэхгүйгээ санадаг, санасан даруйдаа зурагт асааж цаг агаарын мэдээ үздэг, хормой ханцуй, өнгө хэлбэрийн зохицлыг эргэцүүлэн байж хувцсаа өмсдөг, үсээ самнадаг, хожигдох гэж байж яагаад ч юм орны бүтээлэг тэнийлгэдэг, гутлаа өмсдөг, үүдэнд хог хаях өдөр байсныг санаж гутлаа тайлж гал тогооноос хогтой уут аваад дахиад гутлаа өмсдөг, хаалга хаагаад цүнхэн дотроо түлхүүр хайдаг, аз болж түлхүүр байвал цоожилдог, байхгүй бол өмнөх хогийн савтай холбоотой үйлдлийг давтдаг. Зөвхөн өглөө босоод гэрээсээ гарах хүртэлх 40 мин-ын дотор ийм их үйлдэл хийж буй хүнийг залхуу гэж болох уу?! Тэгтэл бүр илүү, мундаг, далайцтай, олон хүнийг хамруулсан юм хийх ёстой гэнэ. Эс тэгвээс Сүрэн залхуу, бандан тас.

Иймдээ тулахаар би ч гэсэн боддийн байгааз дээ. Хэн юу хийгээд байна, харъя суръя, үлгэр жишээ авъя. Даанч харах тусам миний залхуу байдал хорвоо дэлхийд буян болж буйг л ухаарах юм. Үүнийг бусад хүмүүс ойлгохгүй нь гачлантай. Гэхдээ би гандан буурахгүй ээ, дараах үйлдлийг хийхгүй залхуурсны хариуд надад дор хаяж одон өгөх хэрэгтэй хэмээн бодном:
  1. Америкийн архины хорио, Горбачевын "хуурай хууль" гэдэг хоёр сайхан туршилтын үр дүнг бодоод 12 цагаас хойш архи уухыг хориогүй.
  2. Хүүхдийн тоглоомын талбай нурааж modern-chinese-architecture стилийн шилэн барилга бариагүй.
  3. Вашингтон DC-д Чингисийн хөшөө босгох гэж хөөцөлдөөгүй.
  4. Агата Кристийг орчуулах ажилд ухаан бодлоо зориулж “raining cats and dogs”-ийг “муур нохойгоор бороо орж байна” гэж орчуулаагүй.
  5. Улсаа хөгжүүлэхийн тулд уран олборлож боловсруулах чин хүсэлд автаж, гадаад улсуудаас туслахыг хичээнгүйлэн гуйж гувшиж гурав мөргөсний эцэст уран боловсруулж шар нунтаг хийхэд туслая, бүр тэр нунтгийг чинь худалдаж авъя, харин шар нунтаг жам ёсоор цөмийн шаар хаягдал болоход буцаан авч шаргал талдаа булаарай гэсэн нааштай хариу авч магнай тэнийж баярлаагүй.
  6. Монгол хүмүүс нэрийг нь мэдэхгүй орос улсын иргэн Коростовецэд хөшөө босгоё гэж гүйгээгүй.
  7. Машины цонхоор чихрийн цаас хаяагүй.
  8. Үсэг хасна, бичиг солино гэж хүмсийн уур, нээрвийг бараагүй.
  9. Хог боловсруулах үйлдвэр барих мөнгөөр хогийн уут авч тараагаагүй. 
  10. Үйлдвэр барих, аль нэг аж ахуйн салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийх хэмжээний их мөнгийг "ард түмний хишиг" нэрийдлээр үрэн таран хийгээгүй..
Гэх мэт тоочвол гялс гучин хуудас болох шинжтэй ч арваад жишээгээр тогтох уу даа. Ер нь байнаа... хүмүүс юм хийсэн күмүүст хөшөө босгоод байгаа нь тун буруу санагдаж байна. Юм хийгээгүй хүмүүст хөшөө босгох хэрэгтэй, жишээ нь надад. Гэхдээ нягталж бодвоос “хөшөө босгоно” гэдэг чинь  мөн чанартаа хүмүүсийг хэрэггүй юм хийхэд уриалсан хэнхэг үйлдэл юм байна. Тиймээс болилоо, хөшөө хэрэггүй, одоо залхуу л гэж намайг залхаан цээрлэхээ больчих хэрэгтэй. Гэхдээ ярваа юм хэлэх, хийх амархан, болих хэцүү гэдгийг би бас ойлгоод байгаам... тэээх.

2013/11/29

Хөшөө ...

2010/10

Харих болгонд энд тэнд ганц хоёр хөшөө нэмэгдсэн харагдах юм. Их дэлгүүрийн урд Битлзийн хөшөө анх хараад гайхсан гэж. Хотын маань төвд юун тухай, ямар учраас, хэнд юуг сануулах гэж Битлз залардаг байнаа ... гэснээс хэн юу бодож залдаг байна. Зөвхөн утаат Улаабаатар биш хөдөө аймаг, эзгүй хээр тал, хаа сайгүй л хөшөө нэмэгдсэн байх юм.

Буруугаар бүү ойлгоороой, би хөшөө дурсгалыг учиргүй дургүйгэж эсэргүүцсэн юм биш. Уран сайхан баримал гэдэг угаасаа их хотын чимэг байдаг. "Эмнэг сургагч", "Эх" (III хороолол), "Мөнхийн болзоо", "Эх үр" (Сэлбэ гол) зэрэг хөшөө баримал яах аргагүй Улаанбаатрын маань чимэг мөн. Харин орчин цагийн Турк улсыг үндэслэгч Ататюркийн хөшөө, Марко Пологийн хөшөө зэрэг монголд хамаатай хамаагүй янз бүрийн хүмүүсийн хөшөө хэт олшроод байгааг л гайхах юм. Сүүлийн үед ихээхэн хүчээ авсан энэ "хөшөөний бүтээн байгуулалтын" хамгийн том нь "Чингисийн хөшөөт цогцолбор" болов уу.

Манайхан "хөшөө" гэдгийг "хүндэтгэлийн дээд" гэж ойлгоод байх шиг. Тэгтэл англичууд үндэсний бахархал Шекспиртээ өдий хүртэл хөшөө босгоогүй байна. Тэр нь эсрэгээрээ хамгаас илүү хүндэлсэн хэрэг болохыг алдарт Чэстэртоны ёгт нийтлэлээс уншиж нэгийг бодож нөгөөг эргэцүүлэв. Хажуу хоёр хөрш дээр үеэс л нутаг дэвсгэрийнхээ өнцөг бүрт хөшөө баримал босгож байсан. Манайхан жараад жилийн өмнөөс босгож эхлээд ойрын хэдэн жилд овоо сайн зүтгэж байх шиг. Миний бодлоор Сүхбаатар болон манжийн дарлалаас чөлөөлөх тэмцэлд хувь нэмрээ оруулсан хүмүүсийн хөшөө ок, эрдэмтэн мэргэдийн хөшөө ок, зураач зохиолч яруу найрагч нарын хөшөө ч ок. Гагцхүү Чингис хааны хөшөө л хэрэггүй байсан. Чэстэртоны хэлснээр "A statue may be dignified; but the absence of a statue is always dignified."

     The Zola Controversy
     Author: G. K. Chesterton

  There is the French monumental style, which consists in erecting very pompous statues, very well done. There is the German monumental style, which consists in erecting very pompous statues, badly done. And there is the English monumental method, the great English way with statues, which consists in not erecting them at all. A statue may be dignified; but the absence of a statue is always dignified. For my part, I feel there is something national, something wholesomely symbolic, in the fact that there is no statue of Shakspere. There is, of course, one in Leicester Square; but the very place where it stands shows that it was put up by a foreigner for foreigners.

  There is surely something modest and manly about not attempting to express our greatest poet in the plastic arts in which we do not excel. We honour Shakspere as the Jews honour God--by not daring to make of him a graven image. Our sculpture, our statues, are good enough for bankers and philanthropists, who are our curse: not good enough for him, who is our benediction. Why should we celebrate the very art in which we triumph by the very art in which we fail?

  үргэлжлэл: http://www.readbookonline.net/readOnLine/20628/

2013/10/10

Here we are stuck...


  Brian Eno "By This River"

  

  Waiting here,
  Always failing to remember why we came, came, came:
  I wonder why we came.

2013/09/30

От чего становится хорошо

   

Найзынхаа хүсэлтээр энэ хоёр бичлэгийг (Хөөрхөн, Сайхан) орчууллаа.
Нэмсэн хассан юм бий, гэхдээ мөхөөлдсөө авна шүү :)
  • Когда после дождя радуга на все небо, а если две и три, то все вокруг казалось в детстве волшебством.
  • Бабушка держит трубку телефона двумя руками и говорит с внучкой.
  • В морозный день воробышки на ветке сидят, прижавшись друг к другу.
  • Просто сидишь и смотришь ночью на костер.
  • Дождливый день, все работы по дому сделаны. Лежишь и слушаешь шум дождя, или сидишь близко к двери юрты и смотришь как идет дождь, то усиливаясь, то ослабевая.
  • Детство. Вдалеке виднеется караван. Сразу любопытство и в голове куча вопросов. Мысленно желаешь, чтобы на привал остановились близко к нашей юрте, но взрослым не говоришь.
  • Брат обещает в следующий раз взять в лес с собой, с ночевкой.
  • Ночью в лесу. Иногда сова кричит так, что кажется где-то плачет ребенок. Становится немного страшно и прижимаешься к брату, а он оказывается не спал. Крепко обнимает и говорит, что сова далеко и, что ночью она очень занята.
  • Лежишь в степи и смотришь, как плывут облака.
  • Малыш протягивает руки, хочет чтобы его взяли на руки.
  • Пятилетняя племянница говорит “Когда я была маленькой...”
  • Поцелуй в веки. 
  • Бывает, встанешь утром, а за ночь, оказывается, выпал снег, и все вокруг белым бело.
  • Ехать за водой к реке на медленном воле. Сначала подгоняешь, а потом перестаешь и просто смотришь на горы, и вдруг оказывается, уже приехали.
  • Желает хорошей дороги и неуверенно целует в лоб.
  • Детство, степь и стадо овец. От нечего делать смотришь в бинокль на горы вдали или букашку вблизи то увеличивая, то уменьшая.
  • Заснула, читая книгу. Просыпаешься, а оказывается, кто- то подложил под голову подушку и укрыл одеялом.
  • Запах пеленок.
  • Самолет в небе.
  • Аэропорт. Приехавшие и встречающие обнимаются и на долю секунды замирают.
  • Холодное, дождливое утро. Играем в пальцы, кому первым вставать и варить чай.
  • Провожаю поезд и машу рукой.
  • Детство. Забыла запереть загон и все ягнята и козлята разбежались кто куда. Козлята как всегда забрались на телегу, а самый храбрый и сильный запрыгнул на юрту. Мы с сестренкой и племянниками носимся туда-сюда, стараясь их поймать. На шум выходят взрослые, но не сердятся, а смеются глядя на всю эту суматоху, поднятую овечьей, козьей и человечьей мелкотой.
  • Детишки первого сентября.
  • Малыш берет трубку и говорит "Она сказала сказать, что её нет", а рядом старшая сестра, которая десять минут назад читала братику лекцию о том, как нехорошо врать.
  • Мама приехала из роддома. Какая радость! А оказывается она привезла сестренку. Такая жалость! Новоиспечённый братик жалуется: "А зачем мне сестра? И что мне с ней делать?"
  • Говорю, что завтра экзамены. Приходит смешная смска "fight!"

2013/09/25

Привет водяному




В детстве ни разу не прогуляла школу. Хотя возможности были, да еще какие. Скажем, родители уехали куда-то далеко, и я с сестренкой осталась на попечении родственницы-стундентки. Она прогуливает институт через день - захоти я прогулять школу запросто попросила бы позвонить учительнице и наплести что-нибудь про моё физическое состояние. Она и позвонила бы, и ругать бы не стала, ну разве что, пару слов, приличия ради. Но в школу я ходила, и желание пройти мимо школы не возникло до самого последнего дня.

Поврослела, устроилась на работу - и наконец поняла. Оказывается, мне никогда не было лень узнавать что-нибудь новое, а в школе каждый день такооое говорят, такооое происходит... И не суть важно нужно ли мне то, что я узнала или не очень.

А вот встать, пойти, прийти и что-то сделать - это увольте. Водяному из мультика летаа-а-а-а-а-а-ть было охота, а мне лежа-а-а-а-а-ать охота. Мы с ним родственные души. Месторасположение тел в просранстве не имеет значения, значение имеет только то, насколько нам чего-то “...а-а-а-а-а-ать” охота.

В общем, позвонила сегодня на работу и сказала, что что-то я сегодня не очень. Знали бы коллеги-японцы, сказали бы “безарбузие”. Я тоже согласна, что безарбузие - это ведь минус из моих кровных двенадцати дней отпуска. Но, когда солнышко на небе, а небо голубое...

P.S. "Безарбузие" - так наш учитель говорил. Когда мы шумели, он хмурил брови и говорил "безарбузие" :) Он арбузы любил, нас любил, а слово "безобразие" не любил. И я не любила... как представлю, что есть на свете что-то такое плохое, но "без образа".... брррр... страшно было.

2013/09/21

Америк бидэнд туслах уу?


Италийн нэрт зохиолч Эдуардо дэ Филиппо америкийн хэрэглээний нийгэм, банк санхүүгийн байгууллагын гажуудлыг "Леман Бразэрс" дампуурахаас аль жараад жилийн өмнө олж харан, ийм богинохон өгүүллэгт базаж ёжилсныг бишрэв. Бишрэхийн шидээр итали хэлнээс анх удаа орчуулж зүрхлэв:

Эдуардо дэ Филиппо "Америк бидэнд туслах уу?" 1947
Орчуулга: Сүрэн (итали хэлнээс)

 Тайз бэлтгэх хооронд эдийн засгийн бодлогын тухай ярья ...
 Би ер нь гудамжинд таарсан хүмүүстэй хөөрөлдөх дуртай - амьдралын тухай тэднээс сурч мэдсэнээ тайз руу шилжүүлэхэд дүрүүдийн минь хүнлэг чанар улам тодордог билээ. Жишээ нь, нэгэн өдөр Наполигээр зугаалж явахдаа Тотонно хэмээх тэрэгчинтэй тааралдаж, түүнээс ийн асуулаа: “Бидний санхүүгийн байдлын тухай та юу гэж бодож байна? Америк бидэнд туслах болов уу?” Тотонно уг асуултын тухай орой үдшээр үргэлж бодож байсан мэт хариултынхаа зөвд бүрэн итгэлтэйгээр ийнхүү хариулав:
 - Мэдээж. Тусалж л таарна. Өөрсдийнх нь сонирхолд нийцэхээс л хойш.
 - Яагаад өөрсдийнх нь сонирхолд нийцнэ гэж?
 - Яахав, та зөвшөөрвөл би нэг жишээ татъя. Та таваг хийдэг галзуугийн тухай яриаг мэдэх үү?
 - Үгүй.
 - Тэгвэл би танд одоо ярьж өгье гээд Тотонно ярьж эхлэв: Галзуугийн эмнэлгийн (Тотонно яагаад өнөөгийн байдлыг галзуугийн эмнэлэгтэй зүйрлэснийг мэдэхгүй ч дэлхий нийтээрээ ухаанаа алдсаныг хэлж байсан байх) олон тасалгааны нэгэнд баахан сэтгэцийн өвчтэй хүмүүс байжээ. Тэдний нэгнийх нь ор цэцэрлэг өөд харсан цонхны дор байсан агаад тэр этгээд - уул нь ч хорхойд хоргүй гар урчин л даа - цэцэрлэгийн шавраар таваг хийх солиотой байж. Өнөөдөр урлана, маргааш урлана... нэг л өдөр хийсэн таваг нь орных нь доор, шүүгээнийх нь хажууд, коридор дагуу - энд тэнд бага багаар овоорох болжээ. Бусад нь өдрөөс өдөрт нэмэгдэх энэ олон тавгийг гайхал, баясал хосолсон байдалтай бахдан харна. Тэдний нэг нь:
 - Надад нэг таваг өгчих, тэгэх үү? гэж гуйв.
 - Оронд нь юу өгөх юм?
 - Надад мөнгө алга.
 - Тэгвэл нэг товчоо өгчих, оронд нь би чамд таваг өгье.
 Тэр мөчөөс эхлэн өвчтөнүүд таваг авахын тулд товчоо тасдаж эхлэв. Өнөөдөр тасдана, маргааш тасдана... нэг л өдөр бүгдээрээ өмдөө тогтоох ч товчгүй болцгоов. Хамаг товч нь дуусч, таваг авах товч үлдсэнгүй. Гэтэл ваарчин эр галзуугийн ганцаардалдаа тавгаа урласаар л байлаа. Ийнхүү хэд хоноход эмнэлгийн тасалгаа дахин тавгаар дүүрэв. Солиотой эр тэднийгээ зарахыг оролдсон ч нөхдийнх нь хэн нь ч авахыг хүссэнгүй.
 - Найзууд аа, та нар миний тавгийг авах ёстой. Яагаад гэвэл би солиотой. Таваг хийхгүй байж би чадахгүй - энэ бол миний солио шүү дээ.
 - Тийм л дээ, гэхдээ бидэнд товч алга.
 Тэр шөнө ваарчин эр цурам хийсэнгүй. Дараа өдрийн өглөө, нар мандахын алдад нөхдөө цэцэрлэгийн довжоо дээр дуудаж цуглуулахад бүгд түүнийг тойрон шахцалдаж том цэцэрлэгийг дүүргэв.
 - Найзууд аа, би энэ асуудлыг шийдвэрлэх арга олохын төлөө шөнөжин уйлж залбираад унтаж чадсангүй. Энэ баглаа бол та нараас авсан товч. Буцааж өгье, та нар минь үргэлжлүүлэн тавгаа аваарай.

Итали эх: Eduardo De Filippo "L'America ci aiuterà?"

2013/09/15

Бамбарууш, Бөөдий хоёр



Багадаа энэ хүүхэлдэйн киноноос айдаг байснаа санадаг юм. Гэхдээ хэддүгээр ангид юм бүү мэд, нэг л мэдэхэд зурагтаар гарахыг нь хүлээдэг, нэг л гоё санагддаг болчихсон байсан. Ялангуяа тар манан дундах цагаан морь... Хүүхэлдэй нь хөөрхөн, ном нь бүр ч хөөрхөн.

Гадаа ус ихтэй, нартай зөөлөн бороо орно.
Үе үе цонхоор гадагш харна.

Найз Г-дээ зориулав:

Сергей Козлов "Бамбарууш, бөөдий хоёрын үлгэрүүд" (хэсэгчлэн)
Орчуулга: Сүрэн (орос хэлнээс)

- Чи төсөөл дөө: би байхгүй, чи ганцаараа суугаад... хэнтэй ч ярилтай билээ.
- Чи хаана байх юм?
- Хаана ч байхгүй.

Бамбарууш:
- Тийм юм байж болшгүй гэв.
Бөөдий
- Би ч тэгж бодож байна гэв. Гэвч үргэлжлүүлэн “Гэхдээ төсөөл дөө. Гэнэт би алга болоод, чи ганцаараа. Тэгвэл яах уу?” гэв.
- Чамайг хаа сайгүй хайна, тэгээд олчихно.

- Би байхгүй, хаана ч байхгүй.
- Тэгвэл, тэгвэл... Тэгвэл би хээр талд очоод “Бө-ө-ө-ө-ди-и-и-й” гээд хамаг чадлаараа дуудна. Чи намайг сонсоод “Ба-а-а-амбару-у-у-у-у-уш” гэж хариу өгнө. Тийм.
Бөөдий:
- Үгүй ээ гэв. Би огт байхгүй, дуслын чинээ ч байхгүй. Ойлгож байна уу?
- Үгүй, чи чинь яагаа вэ? гээд Бамбарууш уурлав. Чи байхгүй бол би ч байхгүй. Ойлгов уу?

**********************************

Бамбарууш нэгэн өдөр сэрээд довжоо дээр нь Бөөдий зогсож байхыг хараад уулга алдав:
- Хүүе, Бөөдий байна шдээ!
- Би байна.
- Үгүй, чи чинь хаана байсан юм бэ?
Бөөдий
- Байгаагүй удсан юмаа гэв.
- Алга болохоосоо өмнө ер нь найзууддаа хэлж байх хэрэгтэй шдээ.

**********************************

Өвлийн үлгэрээс

- Энд юу хийж байгаа юм? гэж Бамбарууш асуув.
Бөөдий:
- Эдгэхийг чинь хүлээгээд л гэв.
- Удаан хүлээв үү?
- Өвөлжингөө. Чамайг цас идэж пологдсон гэж дуулангуутаа хамаг өвлийн нөөцөө танайд авчирсан юм.
- Тэгээд өвөлжингөө миний хажууд сандал дээр сууж байсан уу?
- Тэгсэн. Тэгээд хар модны ханд уулгаад, хатсан өвс гэдсэнд чинь тавьж байсан...
Бамбарууш:
- Санахгүй байна... гэв.
- Аргагүй шдээ гээд Бөөдий санаа алдав. - Чи өвөлжингөө өөрийгөө цасан ширхэг гээд байсан. Хавар болохоор хайлчих биш байгаа гэж ямар их айгаа вэ.



2013/09/05

Я. Кавабата "Царцаа ба хүрэлзгэнэ"


   

Өмнөх бичлэгийн шавьжны тухай яриаг үргэлжлүүлье. Кавабатагийн "Алгын чинээ өгүүллэгүүд" түүврээс нэг өгүүллэг орчуулав. Нэр нь японоор "バッタと鈴虫", монголоор махчилбал "Царцаа ба хүрэлзгэнэ". Хүмүүс хүрэлзгэнэ гэж мэдэх үү? Би ёстой бүү мэд - толиноос харсийм. "鈴虫" гэдэг нэрийг утгачилан орчуулбаас "хонхон шавж". Бодвол ийм дуутай болохоор нь "хонхон" гэж нэрийдсэн байх.

Я. Кавабата "Царцаа ба хүрэлзгэнэ"
Орчуулсан: Сүрэн (япон хэлнээс)

  Их сургуулийн тоосгон хашааг даган явсаар ахлах сургуулиийн өмнө очив. Сургуулийг тойруулж барьсан цагаан модон хашааны цаана цэцэг нь хагдарч навчилсан интоорын мод ургах агаад доор нь бараантан бүүдгэрэх өвс бутны дундаас цавж хорхойн дуу сонсогдоно.
  Би шавжны дуунд алхаагаа сааруулж, чих тавин чагнаж явсаар үргэлжлүүлэн сонсохыг хүссэндээ сургуулийн талбайгаас холдохгүйг хичээн баруун тийш тойрч хэсэг яваад дараа нь зүүн тийш эргэтэл модон хашаа дуусч, жүржийн мод суулгасан шороон далан эхэлж байлаа. Зүүн тийш эргэх агшинд би "Хөөх!" гэж уулга алдан, өмнөө харсан зүйлийг гайхан ширтэж, жижиг алхаагаар хурдлан гүйв. Учир нь далангийн хормойд буйдхан хөдөөний ургацын баяр наадмын чимэглэл мэт таван өнгийн хөөрхөн дэнлүүнүүд хөдөлж байлаа. Хүүхдүүд далангийн өвснөө шавж барьж буйг ойртолгүй ойлгов. Дэнлүүний гэрэл хорь орчим. Улаан, ягаан, хөх ягаан, ногоон, шар өнгөөр гэрэлтэх олон дэнлүүний дунд таван өнгөөр солонгорон гэрэлтэх дэнлүү хүртэл байна. Дэлгүүрээс авсан бололтой жижигхэн улаан дэнлүү ч байна. Гэхдээ ихэнх нь хүүхдүүд ухаан бодлоо уралдуулан байж өөрсдийн гараар урлан хийсэн хөөрхөн дөрвөлжин дэнлүүнүүд ажээ. Хүний хөлөөс зайдуу далан дээр хориод хүүхэд цугларч, энэ орой үзэсгэлэнт дэнлүүгээ барин зогсох хүртэл үлгэр тохиолдох ёстой доо.

  Нэг хүүхэд нэгэн шөнө энэ далан дээр шавжны дуу сонсов. Маргааш нь улаан дэнлүү худалдаж аваад өнөөх шавж хаана байгааг хайв. Дараа шөнө хүүхдийн тоо хоёр болов. Шинэ хүүхэд дэнлүү худалдан авах боломжгүй байж. Тиймээс хатуу цаасан хайрцгийн ар, өвөр талыг хайчлан авч нимгэн цаас наагаад, хайрцагны ёроолд босоо лаа байрлуулж, оройгоос нь уяа зүүв. Хүүхдийн тоо тав болоод, долоо боллоо. Тэд хайрцгандаа өнгийн цаас нааж, зураг зурахыг сурцгаав. Мөн ухаант уран бүтээлчид маань цаасан хайрцагныхаа энд тэнд дугуй, гурвалжин, жишүү дөрвөлжин, навчин хэлбэртэй цонх гаргаж хайчлаад, цонх бүрээ өөр өөр өнгийн цаасаар бүрэхээс гадна, дугуй, жишүү дөрвөлжин, улаан, ногоон зэрэг янз бүрийн дүрс, өнгө ашиглан утга санаа бүхий чимэг хээ сэтгэж урлав. Улаан дэнлүү авсан хүүхэд дэлгүүрийн онцгүй, ялгарах юмгүй дэнлүүгээ хаяв. Эхний дэнлүүг өөрийн гараар урласан хүүхэд ч энгийн хийцтэй хэмээн голж хаяв. Урд шөнийн гэрлийн угалз дараа өдөр сэтгэлд хүрэхээ больж, хүүхдүүд дахин хайрцаг, цаас, харандаа, хайч, хутга, цавуу гарган өмнөхөөсөө улам гоё дэнлүү урлахад сэтгэл зүрхээ зориулна. Шөнө болохуйяа "Дэнлүү минь! Хамгийн гоё нь байгаарай!" гэсэн хүсэл бяцхан цээжиндээ өвөртлөн хүүхдүүд шөнийн шавжны ангуунд гарна. Тийнхүү одоо миний өмнө хориод хүүхэд үзэсгэлэнт дэнлүүгээ барин зогсч буй ажээ.

  Би хүүхдүүдийг ажиглан, ойрхноос харж зогсов. Хүүхдүүдийн дөрвөлжин дэнлүүний цонх нь хуучны хээ угалз, цэцгэн хээтэй байхаас гадна зарим нь "Ё-ши-хи-ко", "А-я-ко" гэх мэт өөрийнхөө нэрийг катакана(*1) үсгээр хайчилж урласан байлаа. Дэлгүүрийн зурагтай улаан дэнлүүнээс ялгаатай нь, цаасан хайрцгийн хананд хэлбэр, хээ гарган хайчилсныхаа дараа дотроос нь өнгийн цаасаар бүрсэн тул тэрхүү цонхоор дэнлүүний гэрэл өнгөт хээ болж тусна. Ийнхүү урласан хориод дэнлүү бут өвсийг гэрэлтүүлэх ахуйд бяцхан эзэд нь шавжyы дуу чагнан далан дээр явган суугаад хайгуул хийнэ.
  Бусдаасаа долоо, найман метрийн зайд өвс ширтэж суусан хүү гэнэт өндийгөөд
  - Царцаа авмаар байна уу? Царцаа! гэв.
  - Би авъя! Би авъя! гээд зургаа, долоон хүүхэд даруй гүйн очиж царцаа олсон хүүгийн ард шавааралдан өндөр өвс рүү өнгийн харцгаав.
  Гэвч жаалхүү хүүхдүүдийн сунгасан гарыг түлхэж, царцаа буй өвсийг хамгаалах гэсэн мэт хоёр гараа тэлэн зогсох агаад баруун гар дахь дэнлүүгээрээ дохин долоо, найман метрийн цаана байгаа хүүхдүүдийг дахин дуудав:
  - Царцаа хэн авах вэ? Царцаа!
  -Авъя! Авъя! гээд дөрөв, таван хүүхэд гүйлдэж ирэв.
Хүүхдүүд царцааг хүртэл хүснэ гэдэг шавжны ангуу амжилт муутай байгаа бололтой. Жаалхүү гурав дахь удаагаа дуудав:
  -Царцаа авмаар байна уу?
Энэ удаад гурван хүүхэд дөхөж очив.
  - Надаа өгчих, тэгэх үү? - сүүлд дөхөж очсон охин жаалхүүгийн ардаас хэлэв. Жаалхүү эргэж харангуутаа шууд газар явган суугаад дэнлүүгээ зүүн гартаа шилжүүлж бариад баруун гараараа өвсний дундуур тэмтрэв.
  - Царцаа шүү!
  - Өг л дөө!
Жаалхүү босоод атгасан гараа "Май!" гэж буй мэт охины өмнө сунгав. Охин зүүн гартаа барьж байсан дэнлүүнийхээ оосрыг бугуйндаа зүүгээд хоёр алгаа жаалхүүгийн атгасан гар дээр тавилаа. Жаалхүү алгаа алгуурхан дэлгэхэд шавж охины эрхий, долоовор хурууны хооронд шилжив.
  -Хөөх! Хүрэлзгэнэ байна! Царцаа биш хүрэлзгэнэ байна! гэж охин уулга алдаад бор өнгийн шавжийг харан нүдээ гялалзуулна.
  -Хүрэлзгэнэ! Хүрэлзгэнэ! гэх хүүхдүүдийн атаархлын өнгө аястай дуу хадна. Охин ухаалаг сэргэлэн нүдээрээ шавж өгсөн жалхүүг зэрвэс харснаа бүснээсээ уясан шавжны жижиг шилэн саваа тайлж хүрэлзгэнийг дотор нь хийв. Түүнийг
  - Хүрэлзгэнэ байна шүү дээ гэхэд хүрэлзгэнэ барьсан жаалхүү,
  - Тийм, хүрэлзгэнэ гэж бувтнав.
Охин шавжны шилэн саваа нүүрэндээ дөхүүлэн доторх хүрэлзгэнийг ажиглан харахад жаалхүү таван өнгийн үзэсгэлэнт дэнлүүгээ өндөрт өргөн гэрэлтүүлж, охины царайг үе үе зэрвэс харна.
  "Ийм учиртай байж!" Би жаалхүүд жаахан атаархан, бас түүний үйлдлийн учрыг одоо л ойлгож буй өөрийнхөө тэнэгийг гайхав. Байз! Хар даа! Охины цээжийг хар даа! Үүнийг хүрэлзгэнэ өгсөн хөвгүүн ч, хүрэлзгэнэ авсан охин ч, энэ хоёрыг харан зогсох хүүхдүүдийн хэн нь ч анзаарсангүй.
  Гэхдээ охины цээжин дээр тусах бүдэг ногоон гэрэл "Фүжио" гэж тод уншигдах бус уу? Шавжны савыг гэрэлтүүлэх хөвгүүний дэнлүү охины цагаан юкатад(*2) ойрхон учир "Фүжио" гэж хайчлан гаргаж ногоон өнгийн цаас наасан үсэг нь хэлбэр, өнгө яг тэр чигээрээ охины цээжинд тусч гэрэлтэнэ. Охины дэнлүүг харвал, зүүн гарынхаа бугуйд өлгөсөн чигтээ унжих тул "Фүжио" шиг тод биш ч гэлээ, хөвгүүний гэдсэн дээр бүрэлзэх улаан гэрэл "Киёко" гэж уншигдана. Ногоон, улаан гэрлийн санаандгүй энэ тоглоомыг - тоглоом болов уу даа - Фүжио хөвгүүн ч, Киёко охин ч үл мэдэх ажээ.

  Фүжио хүрэлзгэнэ өгч, Киёко хүрэлзгэнэ авсныг үүрд хоёулаа мартахгүй ч гэлээ, өөрийнх нь нэр Киёкогийн цээжинд ногоон гэрлээр бичигдэж, Киёкогийн нэр улаан гэрлээр гэдсэнд нь бичигдсэнийг Фүжио хөвгүүн зүүдэндээ ч таашгүй, эргэн хэзээ ч санашгүй. Киёко ч цээжинд нь Фүжиогийн нэр ногоон өнгөөр тодорч, Фүжиогийн гэдсэнд өөрийнх нь нэр улаан гэрлээр бүрэлзэж байсныг хэзээ ч мэдэшгүй.
  Фүжио хөвгүүн! Чи том болоод бүсгүйд "Царцаа" гэж хэлэн хүрэлзгэнэ өгч "Хөөх!" гэж гайхан баярлахыг нь харж бахдан инээмсэглээрэй. Мөн "Хүрэлзгэнэ" гэж хэлэн царцаа өгч "Өө" гэж гуниглахыг нь харж өхөөрдөн инээмсэглээрэй.
  Хөвгүүн чи бусад хүүхдээс зайдуу, ганцаараа шавж хайх ухаантай ч хүний амьдралд хүрэлзгэнэ тийм ч элбэг тохиолддоггүй юм шүү. Тиймээс царцаа шиг бүсгүйтэй учраад хүрэлзгэнэ гэж итгэх л болов уу даа.
  Эцэст нь, чиний үүлс хурж харанхуйлж шархадсан зүрхэнд жинхэнэ хүрэлзгэнэ царцаа шиг харагдаж, дэлхий царцаагаар дүүрсэн мэт санагдах тийм өдөр ирэх аваас, өнөө шөнө үзэсгэлэнт дэнлүүний чинь ногоон гэрэл охины цээжнээ хэрхэн наадан байсныг чи санан дурсах аргагүйд би харамсана.

-------------------------------------------------------------------------------------------------------------------

  *1 катакана - цагаан толгой. Япон улсын орчин цагийн бичиг үсэг хирагана, катакана цагаан толгой, ханз үсэг гурваас бүрдэнэ.
  *2 юката - зуны дан давуун кимоно

  Орчуулгын тухай тайлбар:

  Энэ өгүүллэгийг орчуулахдаа "хүрэлзгэнийг яахуу" гэж жаал тархиа гашилгаад, орос, англи, итали орчуулгатай харьцуулаад. Ер нь монгол хүнд хүрэлзгэнээс эхсүүлээд олон шавжны нэрс онц юм өгүүлэхгүй "үг үсгийн нийлбэр" төдий болов уу. Оросууд ч тийм байх. Тийм болоод орос орчуулагч хүрэлзгэнийг "цох"-оор орлуулж орчуулсан байх. Зуны шөнө энд тэнд ногооноор гэрэлтэх цох нэгт ховор, хоёрт хөөрхөн, гуравт хүн олны хайрыг татдаг цөөн шавжны нэг. Мөн шавжны ертөнцийн "зиндааны" тухай бодож байгаагүй ч гэлээ "царцаанаас цох илүү" гэдгийг ямар ч орос хүн хүлээн зөвшөөрнө. Япон хүн "царцаанаас хүрэлзгэнэ илүү" гэдгийг мэдэх ч бусад орныхон паг. Ингэж бодохоор орос орчуулагч цохоор орлуулсан нь зөв санагдана. Нөгөө талаас цох хэзээ харагддаг билээ, тэр нь хүрэлзгэний үеэтэй давхцдаг билүү, цохыг дуугаар нь биш гэрлээр нь олно... гэрэлтэнэ гэдэг олоход амар гэсэн үг... олоход амар гэдэг нь зохиолын үйл явдлаас гажна... гээд бодохоор ингэж хамаагүй дур мэдэн орлуулан орчуулж бас боломгүй санагдана. Англи, итали орчуулга хүрэлзгэнээр буулгасан байна лээ. Би ч гэсэн хүрэлзгэнэ гээд явчихлаа... оронд нь гэхдээ ийм урт тайлбар бичих боллоо... цох нь ч дээр байсимуу... анивэй, уншаад санаа оноогоо хэлбэл баярлана шүү :)

2013/09/04

Сэми... мүши... Фүжи

 

Урд шөнө сэмитэй байлдаад. Байлдаад ч гэж дээ, барьж авах гэж үзэлцээд. Одоо тэгээд нойр дутуу, хэд гэж унтсаныг бүү мэд. Унтахаасаа өмнө угаасан хувцсаа хатаах гээд тагтан дээр гартал сэми (англиар “cicada”, оросоор “цикада”) ороод ирдгийн. Тэгээд гаргах гэж өрөөгөөрөө хэдэн цаг давхиваа. Хальт сэтгүүлээр цохиж алдгиймуу гэж бодогдсон ч зүрх хүрэхгүй шдээ. Бас ядаж байхад би сэмид хайртай гэх нь хаашаа юм, гэхдээ л гайгүй ханддаг.. хэхэ. Миний хувьд ханаби, мацүри, дээвэр дээрх пиав, мөстэй үмэшү, какигооритой зэрэгцэн эндэхийн зуны “бэлэг тэмдэг” байхгүй юу. Сэмид дуртай япончууд дуугаар нь ялгаж ангилаад байдгийм байна лээ. Сонсолгүй над мэт нь тэгж ангилна гэж юу байхав. Гэхдээ л зуны ид халуун үе, халуун буусан үеийг нь ялгаад, дуу нь сулраад ирэхээр "зун дуусах"-ын гуниг, намрын синдромын эхэн шат эхлэх гээд байдийн... Нутагтаа бүрмөсөн буцахаар зуны сэмигийн дууг санах байх даа... Ингэхэд далийчихлаа.

Сэмиг томхон аягаар дарж аваад доор нь хатуу цаас шургуулаад балконоор гаргах гэж бөөн юм болов. Нүд нь нуруун дээрээ байдгиймуу, сэмхэээээн дөхөж байтал шууд үргээд нисчихнэ. Нисэхдээ энд тэнд унаж тусахыг яанаа, ядаж байхад намайг чиглэн нисч орилж чарлуулаад. Цэцэрлэгт энэ тэрт явж байхад сэми хүн мөргөөд байдаг даа... хараагүймүү хаашаайн гэмээр. Нүд нь ардаа байнуу, аль эсвэл далавч нь тийм мангар маягаар нисэхээс өөр аргагүй болгодгиймуу... бүү мэд. Анивэй зүгээр сууж байхад нь барина гэж байхгүйм байна лээ. Унаж тусаж явахдаа аз болж үүд нь нээлттэй шүүгээ рүү ороход барьж авч гаргав. Тэгсэн сэмитэй хөөцөлдөх хооронд цонхоор өөр зөндөө олон шавж ороод ирчихсэн байдийн. Бүгдийг нь гаргах гэж бөөн л юм болов.

Ингэхэд япон хүмүүс цэцэг ургамлаас гадна шавж хорхойд ихээхэн ач холбогдол өгдгийг хайкү сонирхогчид, энд амьдарсан хүмүүс мэдэх байхаа... Одоо бараг дэлхий даяараа эндэхийн хаврыг сакүратай хамтатган ойлгодог болжээ. Харин зун, намрыг илэрхийлэхэд хорхой шавж ихээхэн чухал. Япон хүмүүс ч хорхой шавжиндаа хайртай гэж жигтэйхэн. Хүүхдүүд ч шавжаар их тоглоно. Эрэгтэй хүүхэд болгон багадаа кабүтомүши (Japanese rhinoceros beetle, дээрх зураг), күвагата (stag beetle, дээрх зураг) зэргийг тэжээж байсан байх. Энэ заншил нь япон хүнтэй суусан гаднынхныг ухаан алдуулах шахна. Манай нэг найз нэгэн орой гэртээ иртэл 4 настай хүү нь үзлийн муухай том шавжаар тоглож байх юм гэнэ. Орилж чарлаад гаргаж хаях гэтэл хүү нь шавжаа хамгаалаад сүйд. Балиар юмыг хаанаас барьж авчрав гээд загнах гэтэл “аав өгсөн, үнэтэй авсан гэсэн”. Үймээний дуугаар нөхөр нь өрөөнөөсөө гарч ирснээ “хүүдээ хөөрхөн бэлэг авсан байгааз”. Мань найзын хэлэх үг нь барагдаад над руу ярихаар шийдсэн байгаам... кк. Гэхдээ хүн гэдэг амьтан юунд ч дасдагаас хойш, яваандаа харах болгондоо цочсон хэвээр ч орилж чарлахаа байсан гэсэн... ккк. Бас яааж байгаад ч гэлээ шавж нь үхэхэд хүүтэйгээ хамт цэцэрлэгт оршуулаад “чётто канашикатта” гэсэн :)

Хүний биш өөрийн түүхээс яривал, монголд байхад япон найз маань дүүгийн 3 настай пацаанд кабүтомүши гээд янз янзын шавжийг янзын дуурайлгаж хийсэн тоглоом бэлэглэсийн. Зүгээр ч нэг пиавар тоглоом биш, жинхэнэ юм шиг гялтганаад, хөл гар нь хөдөлж мөдлөөд сүпэр тоглоомууд байсим. Дүү ч бөөн баяр бөөгнүүлж тоглож хөөрөөд. Тэгсэн нэг өдөр урвайчихсан сууж байна. Яасан гэтэл "хөгшин аав хамаг шавжийг хаячихсан" гэнэ. Ааваас “та энчдоо яаж байгаан” гээд ихээхэн эрэлхэг хариу нэхтэл “хүүхдийг хачин муухай жоом шиг юмаар тоглуулаад” гээд Сүрэн ёстой толгой түрүүгүй загнуулсан шдээ... ккк. Бүүр дарaa японд байхад дүү сургуульд орчихсон, өнөө шавжнуудыг захиж байнаа. Одоо том болооз дээ, яахнуу гэсэн чинь “охидыг айлгамаар байна”. Энэ хөвгүүд үү...

Шавжны тухай ярьсных Иссагийн (小林 一茶) нэг хөөрхөн хайкү танилцуулъя. Хүмүүс гэхдээ мэдэх байх л даа. Сэллинжэрийн “Franny and Zooey”-ийг уншсан хүмүүс лав мэднэ. Сониноос энэ хайкүг гаднынхан сайн мэддэг ч япон хүмүүс барагтаа мэддэггүй юм билээ. Иссагийн бусад хайкү нь илүү нэртэй болоод тэр байх. Ингэхэд эмгэн хумс шавж мөн үү? Зоологийн хичээл арван жилд завсардсаны гай ингээд гараад байдийн... энивэй:

  蝸牛 そろそろ 登れ 富士の山

  Орчуулга: R.H. Blyth
    O snail
    Climb Mount Fuji,
    But slowly, slowly!

  Орчуулга: В.Маркова
    Тихо, тихо ползи,
    Улитка, по склону Фудзи
    Вверх, до самых высот!

  Орчуулга: Царевна-Л.
    О улитка,
    по склону Фудзи взбирайся
    потихоньку

  Сүрэн:
    Эмгэн хумс,
    Фүжи уулын бэлээр
    Аажуухан өгсөөрэй

Энийг уншихаар эмгэн хумсыг аягүй “болелшиклэмээр” санагддийшдээ. Хөөрхий минь хэзээ хүрэхийн болдоо... Томоос том зорилго тавиад өөрийн аясаар мацаж явтал Сүрэнг ч бас хэн нэг нь болельшиклэх болуу... За тэр ч яахав, яаж ч бодсон Марковагийн орчуулга утгын хувьд буруу байна даа. Эмгэн хумсыг оргил өөд тэмүүл, дээш зүтгэж гар гэж турхираагүй учир Царевнагийн орчуулга япон утгад илүү нийцнэ.

2013/06/21

Р. Акүтагава "Эртний анддаа илгээх захидал"



Р. Акүтагава "Эртний анддаа илгээх захидал"
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Эртний анддаа илгээх захидал

Амиа егүүтгэх хүний сэтгэл зүйг бодит үнэнээр нь бичсэн хүн өдийг хүртэл алга. Амиа егүүтгэгч нарт өөрсдийгөө хүндэтгэх сэтгэл, аль эсвэл сэтгэл зүйн талаас тэднийг сонирхол явдал дутсанаас болоод тэр биз ээ. Чамд илгээх сүүлийн захидалдаа би амиа егүүтгэгч хүний сэтгэл зүйн талаар тодорхой бичье гэж бодлоо. Мэдээж, миний амиа хорлох болсон шалтгааны тухай чамд хэлэх шаардлага үгүй. Ренье нэг өгүүлэлдээ нэгэн амиа егүүтгэгчийг дүрсэлсэн байдаг. Тэрхүү этгээд юуны төлөө амиа хорлож буйгаа өөрөө ч эс мэднэ. Чи дурын сонины гурав дугаар нүүрнээс амьдралын бэрхшээл, өвчин зовлон, сэтгэл санааны шаналал зэрэг олон шалтгаан олох байх. Гэхдээ миний туршлагаас харахад эдгээр нь үндсэн шалтгаан хэрхэвч биш юм. Эдгээрийн ихэнх нь гол шалтгаанд хүргэх замыг заах л төдий зүйлс. Реньегийн бичсэнээр, амиа хорлогсдын ихэнх нь чухам юуны төлөө, яагаад амиа хорлож буйгаа өөрсдөө ч мэддэггүй болов уу. Бидний энэ үйлдэл ээдэрсэн олон шалтаг, шалтгаантай учраас тэр. Гэхдээ ямартай ч миний хувьд тэр шалтгаан бол бүрхэг түгшүүр юм. Надад нүүрлэх ирээдүйн тухай бүрхэг түгшүүр. Миний үгэнд чи итгэхгүй байх л даа. Гэвч над шиг хүмүүс, минийх шиг нөхцөл байдалд ороогүй л бол миний энэ үгс салхинд замхрах дуун адил алга болдгийг сүүлийн арваад жил надад сургалаа. Тиймээс би чамайг буруутгахгүй ээ...

Сүүлийн хоёр жил би үхлийн тухай л эргэцүүлж байна. Сэтгэл санааны ийм (ийнхүү) үймсэн байдалтай Майндлэрыг уншсан маань ч энэ үед билээ. Майндлэр үхэл рүү ойртох замыг хийсвэр үгээр чадварлаг дүрсэлсэн нь гарцаагүй. Харин би мөн тэр тухай тодорхой үгээр дүрсэлж бичихийг хүснэ. Гэр бүлийнхнийгээ өрөвдөх сэтгэл энэ хүслийн хажууд юу ч биш. Үүнийг чи Inhuman гэж тодорхойлохгүй байж чадахгүй л болов уу. Гэвч үүнийг хүнлэг бус гэвэл би бүхэлдээ, яс махандаа тултал хүнлэг бус юм.

Надад бүгдийг үнэнээр бичих хариуцлага байна. (Би ирээдүйн тухай бүрхэг түгшүүрээ ч задалж дүгнэсэн. Тэр тухай “Мунхгийн амьдрал”-д ерөнхийдөө бичиж гүйцээсэн хэмээн бодно. Гагцхүү намайг хүрээлэх нийгмийн нөхцөл байдал, над дээр сүүдрээ унагасан феодалын нийгмийн тухай л санаатайгаар бичээгүй юм. Яагаад санаатайгаар бичээгүй вэ гэвэл, хүмүүс бид эдүгээ ч ямар нэгэн хэмжээнд феодалын нийгмийн сүүдэрт амьдарч буй учраас тэр юм. Би энэ нийгмийн тайзнаас гадна арын фон, гэрэлтүүлэг, гол дүрүүд – голдуу өөрийнхөө үйлдлүүдийг дүрслэхийг оролдсон юм. Үүнээс гадна нийгмийн нөхцөл байдлын тухайд – би өөрөө энэ нийгмийнхээ нөхцөл байдал дунд амьдарч буй учир тэдгээрийг сайтар ойлгож мэдсэн эсэхдээ эргэлзэхгүй байх аргагүй.) Миний юуны түрүүнд бодсон зүйл бол яавал зоволгүй үхэх вэ гэдэг асуулт байлаа. Мэдээжийн хэрэг амиа хорлох зорилгоо биелүүлэхэд өөрийгөө дүүжлэх нь хамгийн тохиромжтой арга. Гэвч би дүүжилж үхсэн төрхөө төсөөлөөд, муугаа мэдэхгүй бас гоо сайхны үүднээс жигших сэтгэл төрөв (Би нэгэн бүсгүйд дурласан боловч ханз үсэг муухай бичдэгийг нь хараад хайр сэтгэл замхарсан удаатай). Усанд сэлж чадах учир живж үхэх замаар ч зорилгодоо хүрч чадахгүй нь лавтай. Юмыг яаж мэдэх вэ, яаж ийгээд живлээ гэхэд өөрийгөө дүүжилснээс ч илүү зовох нь гарцаагүй. Галт тэргэнд дайруулж үхэх ч юуны түрүүнд гоо сайхны үүднээс жигшил төрүүлнэ. Гар чичирдэг тул буу юмуу хутга хэрэглэвэл бүтэлгүйтэх магадлал өндөр. Мөн өндөр байшингийн дээврээс үсэрч үхсэн хүнийг харахад ч муухай нь лавтай. Энэ бүхнийг эргэцүүлээд би эм ууж үхэхээр шийдэв. Эм ууж үхэхэд өөрийгөө дүүжилснээс илүүтэй зовж магад. Гэвч дүүжлэхтэй харьцуулахад гоо үзэмжийн үүднээс жигшил үл төрүүлэхээс гадна дахин амь оруулах аюулгүй гэх давуу талтай. Гагцхүү хэрэгтэй эм гартаа оруулна гэдэг миний хувьд амаргүй хэрэг. Би амиа хорлоно гэж шийдсэнийхээ дараа байдаг бүх аргаа хэрэглэн тэр эмийг олохыг хичээв. Мөн хорт бодисын тухай ч мэдлэгтэй болохыг зорив.

Миний дараагийн эргэцүүлсэн зүйл бол амиа хорлох газар. Намайг өөд болсны дараа миний хөрөнгийг гэр бүлийнхэн маань өвлөн авч амь зуулгадаа нэмэр болгоно. Миний үлдээх хөрөнгө гэвэл зуун цүбо(*1) газар, гэр, зохиогчийн эрх, хоёр мянган иений мөнгөн хуримтал төдий л юм. Амиа хорлосноос болж манай гэр зарагдахгүй болох вий гэж сэтгэл зовж байлаа. Тийм учраас ядаж ганц зуслангийн байшинтай хөрөнгөтөн нарт атаархах сэтгэл төрөв. Миний энэ үг чамд сонин санагдах байх аа. Надад ч гэсэн өөрийн минь энэ үг сонин санагдаж байна. Гэвч энэ бүхнийг амиа хорлохтой холбоод бодохоор үнэхээр хүндрэлтэй санагдаж билээ. Мөн энэ хүндрэлийг туулахгүй тойрч гарах арга бараг үгүй. Би гагцхүү, гэр бүлийнхнээс минь өөр хэн ч миний цогцсыг харахгүй байхаар амиа егүүтгэхийг хүснэ.

Гэвч амиа хорлох аргаа шийдсэнийхээ дараа ч би амьдралаас хагацаж чадахгүй хагас дутуу зүүгдсээр л байна. Ийм учраас надад үхэл рүү үсэрч орох тавцан(*2) хэрэгтэй болов. (Би хүрэн үст хүмүүсийн адил амиа хорлохыг нүгэл гэж боддоггүй. Бурхан багш Цогц сударт(*3) нэгэн шавийнхаа амиа егүүтгэснийг зөвтгөсөн байдаг. Харин сургааль номыг санаатайгаар гуйвуулдаг бурхны шавь нар тийнхүү зөвтгөснийг нь “чингэхээс өөр аргагүй” тохиолдолд гэх үгээр хачирлах байх л даа. Гэвч “аргагүй” тохиолдолд гэдэг нь гуравдагч хүн “хэцүү үхлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй” гэх гачлант байдлыг хэлэхгүй. Учир нь ямар ч хүн гагцхүү өөрт учирсан “аргагүй тохиолдолд” л амиа егүүтгэдэг юм. Тийм байдалд орохоосоо өмнө амиа шийдэмгий хорлох хүнд асар их зориг хэрэгтэй.) Ямартаа ч энэхүү тавцангийн үүргийг эмэгтэй хүн гүйцэтгэх нь олонтаа. Клейст амиа хорлохынхоо өмнө найздаа (эрэгтэй) бараа болохыг хэд хэдэн удаа санал болгож байв. Расин ч мөн адил Мольер, Буало нарын хамт Сене голд живэхийг оролдож байсан. Даанч надад тийм найз алга. Нэгэн танил бүсгүй маань хамт үхэхийг хүссэн боловч бид чингэх аргагүй байдалд орсон билээ. Яваандаа би тийм тавцангүй амиа хорлох итгэлтэй болов. Гэхдээ энэ бол хамт үхэх хүн байхгүйд цөхөрсөндөө олсон итгэл бус. Эсрэгээр, аажмаар сэтгэл үймрэн зөөлөрч, үхлээр салах ч гэлээ аль болох эхнэрээ бага зовооё гэж бодсон юм. Мөн ганцаараа амиа хорлох нь хоёулаа амиа хорлохоос амар болохыг мэдсэн хэрэг. Түүнчлэн ганцаар аваас, амиа хорлох цагаа өөрийн дураар сонгох давуу тал байсныг ч үгүйсгэхгүй.

Эцэст нь би гэр бүлийнхээ хэнд ч мэдэгдэлгүй, эвтэйхэн амиа хорлохыг хичээв. Иийнхүү хэдэн сар бэлдсэний эцэст ямартай ч би итгэлтэй боллоо (тэр бүхний тухай намайг гэх хүмүүсийг бодоод дэлгэрэнгүй бичих арга алга). Нөгөөтэйгүүр, дэлгэрэнгүй бичсэн ч гэлээ “амиа хорлоход хамжих хэрэг” (дашрамд хэлэхэд, гэмт хэргийн үүн шиг инээдтэй нэр үгүй. Энэ хуулийг бүрэн хэрэгжүүлбэл гэмт хэрэгтний тоо хэд дахин өсөх бол доо. Эмийн санчид, бууны дэлгүүрийн эзэд, сахлын хутганы худалдаачид – бүгд “мэдээгүй” гэж мэдүүлсэн ч гэлээ хүмүүс бидний бодол санаа үг хэл, нүүрний хувирлаар илрэх тул тодорхой хэмжээгээр сэжиг төрүүлсэн л байж таарна. Түүнээс гадна нийгэм, хууль цааз нь өөрөө хүний “амиа егүүтгэхэд туслах хэргийг” бүрэлдүүлнэ. Эцэст нь, амиа хорлоход тусалсан гэмт хэрэгтнүүдийн ихэнх нь зөөлөн сэтгэлт хүмүүс байдаг билээ.) бүрэлдэх үндэслэл угаасаа байхгүй билээ. Би тайвнаар бэлтгэлээ дуусгаад одоо үхэлтэй тоглож буй. Цаашид миний сэтгэл санааны байдал Мендельсоны дүрсэлсэнтэй ерөнхийдөө таарах болов уу.

Хүмүүс бид хүн-амьтад учир үхлийн өмнө адгуусан чанарын айдастай байдаг. Амьдрах хүч гэгч зүйл үнэндээ адгуусан хүч чадлын ондоо нэрнээс хэтрэхгүй. Би ч гэсэн тийм хүн-амьтдын нэг юм. Гэвч хоол унд, хайр дурлалын явдлаас уйдсаныг үзвэл адгуусан хүч чадлаа бага багаар алдаж буй бололтой. Би одоо мөс шиг тунгалаг, өвчилсөн мэдрэлийн ертөнцөд амьдарч байна. Урд орой би нэгэн биеэ үнэлэгч хүүхэнтэй түүний байрны түрээсийн төлбөрийн (!) тухай ярихдаа “амьдрахын төлөө амьдарч буй” хүмүүс бид хичнээн хөөрхийлөлтэйг голдоо ортол мэдэрч билээ. Хүмүүс бид амрыг сонгож үүрдийн нойронд умбаж чадах аваас, аз жаргалыг биш гэхэд ядаж амар амгаланг олох нь гарцаагүй. Гэвч би яг хэзээ амиа шийдэмгий хорлож чадах вэ гэдэг эргэлзээтэй байна. Ийм байдалд байгаа надад гагцхүү байгаль л урьд урьдынхаасаа улам үзэсгэлэнтэй санагдана. Байгалийн сайхныг хайрлан бишрэх авч амиа егүүтгэх гэж буй миний зөрчилд чиний инээд хүрэх болов уу. Гэвч үхлийн заагт очсон миний нүдэнд тусч буй учраас л байгаль ийм сайхан, үзэсгэлэнтэй билээ. Би хэн хүнээс илүүтэйгээр харж, хайрлаж бас ойлгож ухаарсан. Төдий хэмжээгээрээ илүү их зовлон амссан ч гэлээ, тэр бүхэндээ би их бага ч сэтгэл дүүрэн байна. Чамаас гуйя, энэ захиаг намайг өөд болсны дараа хэдэн жил хүмүүсийн хүртээл бүү болгоорой. Би өвчнөөр үхсэн мэт амиа хорлохгүй гэх газаргүй.

Нэмэлт:
Би Эмпэдоклын намтрыг уншаад бурхан болох хүсэл хэр эртнээс үүдэлтэйг мэдрэв. Энэ захиандаа би, ямартай ч ухамсарлаж буй хүрээндээ, өөрийгөө бурхан эс болгоно. Харин ч эсрэгээр, өөрийгөө дордын дорд хүмүүн болгоно. Хоёулаа хорин жилийн өмнө бодь модны нөмөрт Этнагийн Эмпэдоклын тухай маргаж хэлэлцсэнийг санаж байна уу? Тэр үед би бурхан болохыг хүсэгчдийн нэг байжээ.

Шёова 2 оны 7 сар (1927)

--------------------------------------------------------------------------------------------------------------------
*1 цүбо – талбайн нэгж, 3.3 квадрат метр газар
*2 тавцан – англиар "spring board", оросоор "трамплин" гэх үгийг ийнхүү орчуулав. Герман-монгол толинд "үсрэх банз" гэсэн байна лээ...хэхэ
*3 Цогц судар – бурхан багшийн номлолын эхэн үеийн судар (яп. 阿含経, саскр. Āgama). Зарим сурвалжаас харахад "Эш судар" гэж орчуулдаг бололтой. Аль нь зөвийг мэдэхгүйучир мэддэг хүмүүс хэлж өгч туслаарай.

2013/03/21

Я. Кавабата "Гал өөд явах тэр минь"

 

 Кавабата Ясүнаригийн алдартай "Алгын чинээ өгүүллэгүүд" түүврээс Зүүдчинд зориулж орчуулав :)

 Я. Кавабата "Гал өөд явах тэр минь"
 Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

  Холоо, нуурын ус бүдэг гэрэлтэнэ. Хуучин цэцэрлэгийн өмхийрсөн устай цөөрмийг сартай шөнө харж буй мэт өнгөтэй ажээ. Нуурын цаад эргийн төгөл чимээгүй шатаж байлаа. Бадарсан галын тойрог харсаар байтал тэлж өргөжив. Ойн түймэр бололтой. Нуурын эргээр тоглоомон юм шиг хурдлах галын машин усны толионд тод тусна.
  Уулын бэлийг харлуулан хүмүүсийн цуваа зогсоо зайгүй дээш өгсөж ирнэ. Анзаартал, эргэн тойрны агаар чимээгүй, хатсан аятай гэрэлтэнэ. Тэртээ уулын хормой дахь хот тэр аяараа улаан галын далай.
  Бүсгүй олон хүмүүсийг эвтэйхэн зөрж өнгөрөөд ганцаар доош уруудна. Уулын бэлийг тэр ганцаараа уруудаж явна. Дуу чимээ огт үгүй, сонин нам гүм ертөнц.
  Шулуухан галын далай өөд явах түүнийг хараад миний дотор давчдав. Тэр үед үгээр биш ч гэлээ түүний сэтгэлтэй ийнхүү ярилцсан билээ.
  - Чи яагаад ганцаараа уруудна вэ? Шатаж үхмээр байна уу?
  - Үгүй, би үхэхийг хүсээгүй. Гэхдээ баруун талд таны гэр байгаа. Тийм учраас би зүүн зүг рүү явна.
  Харах барааг галын дөл эзэгнэн дүрэлзэх ахуйд ганц хар цэг - түүний дүрс нүдийг минь хатгах адил өвтгөхөд би сэрэв. Нүдний булангаар нулимс урсаж байлаа.
  Миний гэрийн зүг алхахыг ч үл хүснэ гэж хэлэхийг нь би хэдийнээ мэдэж байжээ. Гэвч түүний юу гэж бодох нь хамаагүй. Гагцхүү, би өөрийгөө хүчлэн түүний сэтгэл хөндийрч хөрсөнтэй эвлэрсэн дүр эсгэж байсан ч сэтгэлийнх нь хаа нэгтээ, намайг гэх ганц дусал үлдсэн хэмээн бодож явахыг хүссэн билээ. Түүний бодит хүсэл сэтгэлтэй огт холбоогүй, өөрийн дураар ийнхүү бодохыг зорьсон юм. Өөрийнхөө эл байдлыг шорвогоор шоолсон ч гэлээ нууцхан энэ горьдлогоо амьд үлдээхийг хүссэн билээ.
  Гэтэл ийм зүүд зүүдэлнэ гэдэг түүнд намайг гэх ширхэг ч сэтгэл үлдээгүй гэж би өөрөө, сэтгэлийнхээ өнцөг булан бүрээр итгэчихсэн хэрэг үү?
  Зүүд гэдэг миний сэтгэл. Зүүдэн дэх түүний сэтгэл нь, миний ургуулсан түүний сэтгэл. Миний л сэтгэл юм. Мөн зүүдний сэтгэлд бардам зан, нэрэлхүү араншин үгүй билээ. 
  Ийнхүү бодон гунигт автав.
  (1924)

2013/01/21

Зэвүүн Монгол

The Mean Mongolian
The Ratty Nepalese
  Шибаяма Ютака "Зэвүүн монголын тухай"
  Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Хориод жилийн өмнө, тухлан үзсэн кино дуусч бүдэг харанхуй кинотеатрт жүжигчдийн нэрсийн жагсаалт гарч байлаа. Гэнэт “The Mean Mongolian” (зэвүүн монгол, орч) гэх дүрийн нэр нүдэнд тусч мэл гайхаж цэл хөхрөх гэгч болов. Миний үзсэн кино бол Стивэн Спилбэрг найруулагчийн “Raiders of the Lost Ark” (1981) гэдэг алдартай бүтээл байв.

Би өдийг хүртэл “Мүраками болон Монгол” зэрэг монголд хандах ориентализмын тухай бичиж байсан боловч “mean Mongolian”-ны тухай бичих боломж хараахан байгаагүй тул энэ завшааныг ашиглан та бүхэнтэй санаа бодлоо хуваалцахыг зорив.

Балбын нэгэн уушийн газар гэнэт орж ирээд гол дүрүүдийн нэгд тоглох Карэн Аллэнд буудуулдаг “зэвүүн монгол”-ын төрх байдлыг кинонд тодорхой эс харуулна. Киноны төгсгөлд “The Mean Mongolian” гэдэг дүр “The Ratty Nepalese” (өөдгүй непал), “The Giant Sherpa” (аварга шэрпа) гэх хоёр дүртэй хамт гарч байгаагаас харвал “mean” гэдэг нь гаднах төрхийн онцлог буюу үзэмж байдал нь үлэмж муухайг зааж байх магадлалтай. Гэвч “зэвүүн монгол” бүү хэл уушийн газар байсан гол баатрууд, бас бус туслах дүрүүдийн хэнийг нь ч “цэвэр цэмцгэр” гэж хэлэхэд хэцүү харагдана. Мөн үйл явдал Балбад болж буй учир “Ratty Nepalese”, “Giant Sherpa” зэрэг дүр байгааг ойлгож болох ч газрын хаанаас, мөн юуны учир балбын уушийн газар монгол хүн гараад ирэв гэдэг нь гайхал төрүүлнэ. Тиймээс киноны муу дүрүүдийг “Муу дүр 1, Муу дүр 2, Муу дүр 3” гэх мэт дэс дараалан тоочихын оронд тодорхой үндэстний нэрийг муу дүрийн нэр болгон хэрэглэж буйд ямарваа нэгэн учир бий гэж бодох нь зүйд нийцнэ. Балбын “local” буюу “нутгийн хүн” гэж хэлэх аргагүй монгол хүний хувьд “mean” гэдэг тодотгол нь гаднах төрх байдлыг заахаас илүү өргөн утгатай болов уу. Өөрөөр хэлбэл “хорон муу санаатай, шуналтай, өөдгүй муухай, харгис хэрцгий” гэх утгаар хэн нэгэн хувь хүний зан чанар, онцлог бус, бүлэг хүмүүсийн тухай стереотиптой холбож эргэцүүлбэл ойлгоход илүү дөхөм болов уу.

“Raiders of the Lost Ark” киног 90-ээд оны эхэнд судлаач Элла Шохат (Ella Shohat) “Америк болон еврей хүмүүсийн нэгдлийг онцлон чухалчилсан” гэхээс гадна “Золиос, эмгэнэлийн түүхээс аврагдах фантази” гэж дүгнэжээ.

Үнэхээр ч энэ киноны сайн, муу хоёр талт тэмцэл нь германы нацистуудын эсрэг үү, үгүй юу гэдэг нэг л хүчин зүйлээр тодорхойлогдоно. Шохат “далд еврей хамаарал” ихтэй хэмээн цохон заах энэ кинонд гарах монгол хүний дүр нацистуудын гар хурууны үзүүрт хөдлөх тул мэдээжийн хэрэг “муу” талд харъялагдана.

Гэвч киноны үйл явдал өрнөх 1936 оны үед Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь ЗХУ-тай холбоо тогтоож германы нацистуудын эсрэг байр суурьтай байсан. Өвөр монгол хятадын Гоминьданы засгийн эрхшээл доор, тусгаар тогтноогүй байсан. Монголын зүүн хэсэг Манж-Го улсын бүрэлдэхүүнд орсон тул Германтай холбоотны гэрээ байгуулсан Японы эрхшээлд байсан гэж үзэж болно. Гэвч хэдий Японы эрхшээлд байсан ч гэлээ Балбаас хаа хол байрлах тэднийг япончуудтай адилд тооцож болохгүй. Тиймээс кинонд гарах монгол хүн нь бодит газар зүйн байрлал, улс орон зэрэгтэй огт холбоогүй юм. Энэ дүрийг өрнийн орнуудын хэлэнд “mongol” гэдэг үгийн илэрхийлэх хэвшмэл утга буюу япон, монгол зэрэг арьс угсааны (race) тухай муугаар тогтсон тодорхой үзэл бодлын бодит илрэл гэж дүгнэж болно.

Оросын Соловьёв (1853–1900), германы Вильгелм II нарын “Шар аюул”-ын (The yellow peril) тухай үзэл, 1936 оны түүхэн үйл явдлыг эргэцүүлбээс, нацистуудтай гар нийлэх “муухай шар арьстан” нь монгол биш япон хүн байх нь түүхэн талаасаа илүү оновчтой (1980-аад онд киног Японд гаргах үеийн ашиг орлогын асуудлыг түр хойш тавьбал) атал яагаад заавал монгол хүнийг сонгосон бэ? Үүний шалтгаанд анхаарлаа хандуулъя.

Юуны түрүүнд mongol гэдэг үгний ялгаварлан гадуурхах утгыг авч үзье. Нэгт, mongol гэдэг үгээр  дауны синдромыг илэрхийлнэ. Цаашилбал Спайк Ли найруулагчийн “Jungle Fever” (1991) кинонд энэ үг удаа дараа гарах нь хар, цагаан арьстай хүмүүсийн дунд төрсөн “эрлийз”, янз бүрийн утгаар “холимог хүмүүс”-ийг гадуурхаж хэлэх үгний хувьд хэрэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл “mongol” нь “цэвэр цусгүй”, “зүйд харш” буюу заваан, муухай гэх утгыг заах тэмдэг нэр болно.

Дуугүй киноны үеийнх шиг ар араасаа үйл явдал нь өрнөх адал явдалт кино хийхдээ “хорон нацистууд болон зэрлэг варвар” гэх хослол бий болгохын тулд Спилберг “яс үндэсний” хувьд монгол биш баруун Тринидад улсаас гаралтай, мангас монстеруудын дүрд тоглохдоо гарамгай сайн Сони Колдинэз (Sonny Coldinez) жүжигчнийг сонгожээ. “Багдадын хулгайч” (The Thief of Bagdad, 1924) киноны найруулагч Рауль Уолш (Raoul Walsh) монгол хунтайжийн дүрд Камияма Сожин хэмээх япон жүжигчин сонгосоныг Спилберг мэдэх агаад зориуд түүнээс тэс ондоо шалгуураар жүжигчнээ сонгосон болов уу. Мөн “Гитлер = хорт эзлэн түрэмгийлэгч, хорт эзлэн түрэмгийлэгч = Чингис хаан, Чингис хаан = монголчууд” гэх нэг төрлийн холбоо үүсгэж ургуулан бодох “game” байна. Тиймээс “зэвүүн монгол” гарч ирэх хэсэгт үзэгчид энэ холбоог эсрэгээр нь ургуулж бодоод Гитлерийн дайныг Чингис хааны байлдан дагуулалтай адилтгаж бодох болно.

Гэвч үнэн хэрэгтээ Чингис хааны үед холимог (hybrid) буюу олон аймаг, овог ястны хүмүүсийг нэгтгэсний үр дүнд бий болсон монгол үндэстэн нь еврей ч бай хэн ч бай, тодорхой ямар ч үндэстнийг хүйс тэмтрэхийг хүсээ ч үгүй, оролдоо ч үгүй. Гэвч Спилберг хүүхэд залуучуудын боловсролд ихээхэн ач холбогдол өгдөг атлаа үлгэр домгийг ойлгомжтой болгохын тулд дэлхийн эзэгнэлийн тухай ийм ташаа image хэрэглэсэн нь залуу үе, ялангуяа 9.11-ээс хойшхи үеийхэнд өрөөсгөл ойлголт үлдээх болов уу.

Гэвч Холливуудыхан тэр зэргийг юман чинээ бодож эргэцүүлэлгүй улиг болсон аргаараа (cliche) Гитлер болон Чингис хааныг адилтгасан хэвээр. Үүний цаана давхар бас нэгэн чухал үүрэг (функци) нуугдаж буй юм.

Хүйтэн дайны үеийн Холливудын олон кино буюу түүхэн сэдэвт киноноос эхлэн бүр цахим панк (cyberpunk) төрлийн киноны эсрэг талын дүрүүдээс хүртэл “харгис Чингис хааны” сүүдрийг олж харж болно. Нөгөө талаас, Холливууд тухайн үедээ “америк эр хүний бэлгэ тэмдэг” гэгдэх Жон Вэйнийг (John Wayne) Чингис хааны дүрд тоглуулсан нь анхаарал татна. Голдуу вестерн төрлийн кинонд тоглодог Жон Вэйн 1956 оны “Эзлэгч” (“The Conqueror”) кинонд Чингис хааны дүрийг гаргасан нь америк хүч хэрэглэн шинэ газар нутагт өөрийн “шударга ёс”-ыг тогтоож буй явдлыг Чингисхааны байлдан дагуулалтай адилтгасан мэт. Гэвч их гүрэн Америкийн хүч чадлыг илэрхийлэх цөмийн зэвсэг турших цөлд киноны зураг авсан нь Жон Вэйны насыг богиносгож, хожим хорт хавдраар нас барахад хүргэсэн нь юутай егөөтэй хэрэг вэ.

Чингис хаан болон түүний хөвгүүд зүүн азиас эхлэн төв еврази, цаашлаад европын зарим хэсэг хүртэл маш олон үндэстэн ястныг Монгол гэдэг нэрийн дор нэгтгэн захирч, цэргийн хүч чадлынхаа ачаар энх тайван, дэлхийн зах зээлийг бий болгосон юм. Харин өнөөгийн америк цэрэг зэвсгийн их хүчээрээ далайлган өөрөө өөрийгөө дэхийн энх тайвныг сахиулах албанд томилж, олон орны хүмүүс холилдож бий болгосон соёл, глобал эдийн засгийн ачаар “импери” үүсгээд байна. Хэрэв пакс американаг пакс монголика дахин бий болсон явдал гэж үзвэл, америк Чингисийн Их монголыг дүрслэхдээ өнөөгийн америкийн байдлыг эрт дээр үеийн түүх ашиглан гаргаж буйгаас өөрцгүй.

Чингис хааныг шүтэн бишрэхийн тухайд Оябэ Зэнъичироо, Озаки Широо, Иноүэ Ясүши, Кадокава Харүки зэрэг ар араасаа залгамж авах мэт үргэлжлэх олон зохиолчтой тул япон ч америкаас дутахгүй. Гэвч Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи америкийн хувьд Чингис хаан нь японоос арай өөр утгаар “эсэргүүцэх аргагүй дур булаам” дүр байсан мэт санагдана. Үүнийг дараах жишээ том томруунаар харуулах болов уу.

Японд ч нэлээд нэртэй байсан олон ангит “Баруун жигүүр” (The West Wing, 1999-2006, NBC) киноны 5-р хэсэгт “Чингис хааны байлдаан” (“The Warfare of Genghis Khan”) гэдэг анги байдаг.

2004 оны 2 сард гарсан энэ ангид, Энэтхэгийн далайд Иран улс цөмийн зэвсэг хэрэглэхийг завдаж буй тухай мэдээ аваад Мартин Шиний (Martin Sheen) тоглосон америкийн ерөнхийлөгч Бартлэт Ираныг довтлох эсэх тухай  шийдвэр гаргах болно. Иран цөмийн зэвсэг хэрэглээгүй нь сүүлд тодорхой болох ч америкийн “төгс төгөлдөр” (либерал үзэлтэй, католик шүтлэгтэй, сонгодог боловсролтой, гэр бүлээ хайрладаг, урлагийн сайхныг ойлгодог, Нобелийн шагнал хүртсэн эдийн засагч, гагцхүү япон эрдэмтэнтэй Нобелийн шагнал хувааж хүртсэндээ сэтгэл дундуур явдаг нэгэн) ерөнхийлөгч Израилийн ерөнхий сайдтай цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдлын тухай санал солилцохдоо Ханс Альбрэхт Бэтийн хэлсэн үгийг иш татна. “Манхаттан төлөвлөгөө” (Manhattan Project) боловсруулсан гол гишүүдийн нэг, Трумэны устөрөгчийн бөмбөгийг эсэргүүцэж, хожим Нобелийн шагнал хүртсэн физикч эрдэмтэн Ханс Альбрэхт Бэт “Устөрөгсийн бөмбөг хэрэглэвэл бид ямар зарчим, юуны төлөө дайтсан бус, ямар аргаар дайтсан нь түүхийн хуудсанд үлдэнэ. Бидний дайтсан аргыг Персийн иргэн бүрийг хайр найргүй хядаж алсан Чингис хааны байлдан дагуулалтай зүйрлэх болно” гэж хэлсэн байдаг.

19-р зуунд Якоб Букхардт (Jacob Burckhardt) шиг өргөн мэдлэгтэй хүн хүртэл монголчууд харгис зэрлэг гэдэгт огт эргэлзэлгүй итгэж байжээ. Гэвч Чосэрийн (“Кантэнбэрийн туульс”-ыг бичсэн Чосэр буюу Geoffrey Chaucer, орч.) үеийн европт Чингис хаан гэдэг нь хааны нэр төдий л байсан бөгөөд үнэн хэрэгтээ Чингис хаан хоёр удаа атомын бөмбөг хаяхтай дүйцэх аллага таллага хийж байгаагүй юм. Америк энэ бүхнийг мэдэх боловч “эзэнт улсын” хүчирхийллийг “зэрлэг монголчуудад” үүрүүлээд өөрсдөө “соёл иргэншилтэй” учир хариуцлага хүлээх ёсгүй гэх “Чингис хааныг ашиглах” тун өвөрмөц аргыг нээсэн гэж болно.

Киноны төгсгөлд “Иргэн Кэйн”-д өргөх магтаал мэт тоолж баршгүй олон хайрцаг өрөөстэй агуулах гарч, тэнд агуу хүч агуулах "ark"-ийг(*1) хадгалж буй хэсэг гарна. Тэр нь түрүү өгүүлсэнчлэн, Альбрэхт Бэт өөрийн гараар хийж боловсруулахад тусалсан аймшигт хүч зэвсгийг зөвхөн америкийн цэрэг эзэмших явдлыг зөвтгөхөд үзэгчдийг хандуулна.

Арай л хэтрүүлчихлээ гэж хэлүүлж магад ч энэ кинонд “зөв” талаа хамгаалахын тулд еврей домог, геополитикийн аллегори зэргээр тогтохгүй ориентализмын үүднээс бий болсон “The mean Mongolian” гэх хачин дүрийг гаргаж ирэх зайлшгүй шаардлага байжээ. Монголчуудад хандах ориентилизм холливудын киногоор мэдээж хязгаарлагдахгүй. “Сонгодог” хэмээн шагшин магтагдсан Всеволод Пудовкины “Чингис хааны удам” (Потомок Чингисхана, 1928) киноноос эхлэн Асано Таданобү хэцүүхэн монгол хэлээр Чингис хааны дүрийг тоглосон саяхны “Монгол” (2007) зэрэг бүгдийг нь нэрлэнэ гэвэл нэлээд цаг гарздах болно. Харин сүүлийн үед хамгийн их санааг зовоож буй нь монголчуудын өөрсдөдөө хандах ориентализм билээ. Үүнд анализ хийх нь Спилбергийн киноноос хэд дахин хэцүү, ярвигтай боловч хэзээ нэгэн цагт бичье хэмээн бодож явна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------

*1 ark - "авдар" хэмээх утгатай үг. Синай уулын оройд бурхан Моисэйд хэлсэн арван сургаалийг сийлсэн чулуун хавтан агуулдаг хэмээх ховрой үндэстний үнэт эрдэнэ. Мөн хуйлсан Тора судрыг хадгалах авдрыг заана.
-------------------------------------------------------------------------------------------------------------------

Дээрх бол монгол судлаач эрдэмтэн, японы Сэйсэн Жёгакүин их сургуулийн багш Шибаяма Ютакагийн нийтлэл. Монгол хүмүүст танилцуулах хүслийг минь хүлээн авч орчуулах зөвшөөрөл олгосонд Шибаяма багшид блогоороо дамжуулан талархал илэрхийлье!

Японы кино урлагийн холбооны сэтгүүлийн 2009 оны 9 сарын дугаарт хэвлэгдсэн эхийг эндээс харж болно: http://jscs.h.kyoto-u.ac.jp/nl0909.html  Зарим хэсгийг монгол уншигчдад ойлгомжтой болгохын тулд багшаас зөвшөөрөл авч бага зэрэг дэлгэрүүлж орчуулсан байгаа.  Киноны нэр, хүмүүсийн нэр, зарим үгийг  хаалтанд англи, монголоор бичсэн нь ч цэвэр миний нэмэлт. Мөн  "Мүраками болон Монгол" -ын линкийг дур мэдэн оруулсан болно. Ихийг мэдэж эргэцүүлэх тул япон хэлтэй хүмүүсээс уншаарай хэмээн хүсмээр байна. Шибаяма багшийн бусад эрдэм шинжилгээний өгүүллүүдийн тухай Наранбаяр блогдоо дурдсан тул сонирхсон хүмүүс ийшээ:  http://emosclub-naranbayar.blogspot.jp/2006/12/blog-post.html

Орчуулгын тухай нэгийг асуухад "аrк"-ийг монголоор юу гэж орчуулах нь зүйтэй бол?  Би бодоод бодоод бодын шийр дөрөв гэгч болж,  киноны нэрийг тэр чигээр нь орхив. "Orientalism"-ыг харин олон юм бодолгүй байгаагаар нь  "ориентализм" гэж буулгалаа. Утгын хувьд "дорно дахиныг дорд үзэх үзэл", "дорныг дорд үзэх" гэж орчуулах нь зөв боловч нуршуу даа.

Ингэхэд тэр "зэвүүн монгол"-ын царайг ээ... Эсрэгээр балбын нүд жинхэнэ ази төрхтэй мэт. Гэхдээ балбууд тормолзсон тормолзсон том нүдтэй биз дээ. Энэ нийтлэл монголчууд бидэнд нэгийг бодуулж нөгөөг сануулна гэж найдна.

2013/01/16

Монгол (?) ёс


Арван хуруу арвалзаад амар заяа үзүүлэхгүй нь ... йимд бичихээр шийдвэй.

Дээхэн, намрын дунд сарын адагт... хэд хоног интэрнэшнл митинг гэгчийг зохион байгуулж элдэв газраас ирсэн хүмүүсийг баруун солгой гар & хоолойгоо хослуулан зохицуулж явлаа. Гэхдээ японд олон удаа ирж байсан хүмсийг зохицуулах юу байхав, хоёр хоногийн хурал гэгчийг хурдхан дуусгаад сүүлийн өдрөө сайхан наргиж даргин сууж байтал... Солонгосын групп компаний шинэхэн дарга тэрүүхэндээ од болж байна аа. Австрали, Англи, Чех, Орос, Япон, за тэр Тайланд, Малайзи гээд азийн орнуудаас ирэгсдийг бол бүр ч ярилтгүй, цугласан баахан улсаас со дарга л гавын ганцаар Монголд очиж үзсэн болж таарав. Манайхан ажлаар ийш тийш нэлээд явна, баргийн хүний очоод байхгүй Иран, Өмнөд Африк хүртэл явна, гэхдээ Монголд очиж үзсэн нь зөвхөн со дарга санж. За тэгээд сонин содон оронд очиж үзсэн хүний хувьд ярьжийнааа, ярьжийнаа, бусад нь сонсжийнаа.

Со: Монгол вааааау!! Байгаль тансаг!
Бүгд: Гоёиййййн.
Со: Хүмүүс нь вааау! Зочдоо хонь гаргаж дайлдаг.
Бүгд: Малчин хүмүүсийн эртний сайхан заншил уу тээ?
Сүрэн: Тээээх.
Со: Гэрт амьд хонины хүзүүг тас хэрчээд аяга тосч цусыг нь уудаг. Чадах уу та нар?
Бүгд: Гүүүүүүүүүүүү.
Со: Би уусаншд.
Бүгд: Сүгоооо! Мундгийн!!

(Сүрэнгийн толгой дээр "?" бөмбөлөг үүснэ)

Бүгд: Уусан уу тэгээд? Амт нь ямар?
Со: Амссан, архитай хольж.
Бүгд: Яаа яааа.
Со: Дараа нь буу гаргаад...
Бүгд: Ваааау, жинхэнэ буу?
Со: Жинхэнэ гар буу. Тэгээд хонио аваад...
Бүгд: ???
Со: Гадаа гарч буудсан.
Бүгд: Пааааах, чи харсиймуу?
Со: Архиар шахуулаад гадагш гараагүй. Гэхдээ буун дуу сонссон.
Бүгд: Пөөөөөх (бүгд Сүрэн рүү сонжсон, гайхсан сонин харц чулуудна)

(Сүрэнгийн толгой дээр ???? бөмбөлөгүүд  бөөгнөрнө)

Нэг иймэрхүү.
Дараа нь асуулаа. Та Монголд удсиймуу, хаашаа явсийн, юу хийсийн, манай ажил Монголтой холбоогүй, тэгэхээр аялсиймуу яаасийн? Тэгсэн өмнөх ажлаараа Монголд очиж, хотод хоёрхон хоносон гэжийнэ. Гүй тэгээд хоёрхон хонохдоо хонины цус мус уух шоу хаана үзчихдэг байна? Хотоос зайдуу, олон гэр эгнэсэн газар гэнэ.
Хонь гаргаж хүндэт зочноо дайлах ёс монголд бий. Гэхдээ бурхан минь, малын хүзүү хоолойг хэрчиж цусыг нь уух ёс байхгүй шдээ, тэгээд ч нэгэнт төхөөрсөн малыг дахиж гаргаж буудна гэж юу гэсэн үг вэ? Та яриагаа арай л дэндүү давсалж хачирлах юмаа! гээд дуугаа өндөрсгөв. Тэгсэн "Гүү гүүү, аав ээжийн амь насаар андгайлъя, үнэнийг өчсөн" гэж байхим.

Сүрэн: Үгүй, нээрээ хонь байсимуу?
Со: Хонь, хонь. Эвэргүй байсан шдэ.
Сүрэн: Монголд зарим хүмүүс эрүүл мэндэд сайн гээд янз бүрийн шалтгаанаар гөрөөсний цус уудаг. Гөрөөсний цусыг шууд ууж чадахгүй хүмүүс архиар найруулж уудаг. Гэхдээ гөрөөсний цус уухын тулд анд явна шдээ. Хонины цус ууна гэж энэ насандаа дуулж байгаагүй.... залаад байгаам биш бээз?! (хөмсөг зангидна)
Со: Үнээээн, өөрийн хоёроороо харсан. 

Нэг тиймэрхүү.
Баахан шалгаасны дүнд толгой дээрх бөмбөлөгийн ганц нэг нь хагарав. Хэдэн залуучууд хөдөө дагуулж явсан юм байж. Гэхдээ хэдий хотоос гарч үзээгүй, улс Монголоо Улаанбаатраар төсөөлдөг залуус олширсон ч гэлээ арай л ингэж тэнэгтэрмээргүй... Лалын шашинтай казах түмэн мал муулахдаа цусыг нь гаргах заншилтай байдаг, казах хүн байсан болов уу? гэж нэг бодож үзлээ. Гэхдээ гар бууг юугаар тайлбарлах уу? Тиймээс хотын тэнэг залуучууд мань хүнийг аль нэг жуулчны баазад аваачиж дайлж цайлахдаа сайхан цаашлуулсан байх л гэж бодлоо... Үнэндээ өөр тайлбар олдохгүй юм. Харин өнөөх нь үзүүлбэрт итгэчихээд монголчууд хонины хоолой хэрчдэг, цусыг нь тосч уудаг, дараа нь гаргаж бууддаг тухай яриад явж байдаг...

Гэхдээ л тэр цус мус уух одоо юу вээ? Бас бууны тухай яриаг ч үнэн ойлгоогүй, хаанаас юун буу вээ... Тэгсэн со дарга гар буу гаргаж үзүүлсэн, үнэнийг хэлсэн, гадаа гарсны дараа буун дуу сонссон гээд байхыг яаана. Таныг цаашлуулж тоглоомон буу гаргаж дээ гэтэл “Бүсгүй басаад байгаарай, би гурван жил цэрэгт явсан, жинхэнэ буун дууг ялгахтайгаа”. Уул хүн нь мажимэ, буурь суурьтай, хүмсийн анхаарал татах гэж элдэв худал юм яримгүй л дээ. Яахав муугаар бодож яриандаа давс хачир нэмсэн ч гэлээ... манай залуучууд гадны хүнд экзотик Монголыг үзүүлий гэхдээ арай л дэндүүлжээ. Энд тайлбар тавьж залруулах Сүрэн мэтийг бодоод, за Сүрэн ч дүүрч, нөгөө цээжээ дэлсэн байдаг эх орныхоо нэрийг бодоод гадны зочдоо наанатай цаанайтай дайлж бай л даа...

Хамгийн харамсалтай нь гадны зочин энэ бүхнийг хотын мангар залуучуудын маяглал биш малчин түмний маань ёс гэж ойлгосон байлаа.