2012/12/27

Хамгийн, хамгийн цаана




Бага ангийн сурагч байхдаа эгчээсээ нарны цаана юу байдгийг асуулаа. Эгч нарны аймаг тайлбарлаж байснаа ондоо од, орд яриад явчхав. Миний толгой диунннннн...

Би: Тэгээд хамгийн, хамгийн, хамгийн цаана нь юу байдаг юм бэ?!
Эгч: “Хамгийн, хамгийн, хамгийн цаана” гэж байхгүй!
Би: Байх л ёстой доо, од байгаа гээгүймүү?
Эгч: Од байгаа, тэр одны цаана ондоо од байгаа, цаана нь бас нэг од... тэгээд хэзээ ч дуусахгүй. Эцэс төгсгөлгүй олон одны орд байгаа. Ойлгов уу?
Би: Гүй.
Эгч: Ерөөсөө анхнаасаа эхэлье.
Би: Зө.
Эгч: Манай дэлхий нарны аймагт байдаг.
Би: Гүй, бүр анхнаасаа эхлий.
Эгч: Юунаас?
Би: Дэлхийгээс.
Эгч: Дэлхийгээс л эхэлсэн шдээ.
Би: Гүйэээ. Дэлхий дээрээс.
Эгч: За, за.
Би: Эндээс хойшоо яваад байвал Орос гэсэн тээ. Тэгээд Оросыг дайраад, мөсөн туйлыг туулаад, далайг даваад яваад байвал Азийн орнууд, Хятадыг дайраад дахиад эндээ ирнэ гэсэн тээ.
Эгч: Тэгнэ, дэлхий бөөрөнхий.
Би: Тэгвэл дэлхийгээс нар руу, нарнаас цааш яваад байвал эргээд дэлхийдээ ирхүү.
Эгч: Гүй, гүй. Огторгуй бөөрөнхий гэж хэн чамд хэлэв?
Би: Тэгээд ямар юм?
Эгч: Хязгааргүй.
Би: Хязгааргүй гэхээр яах уу?
Эгч: Одны цаана од байна. Од гариг нь аймаг болно, орд болно. Нэг одноос нөгөө од руу зуу, мянган жил явсан ч дуусахгүй. Ойлгов уу?
Би: Үгүй.

Хэзээ хойно японд нарийн шинжилгээний төхөөрөмж, микроскоп этр хийдэг компанид ажилд ороод юуны ч билээ үзэсгэлэн дээр нэг авсаархан микроскоп танилцуулах болов. Янз янзын хүмүүст юм юмыг томруулж үзүүлээд л хөгжилтэй арга хэмжээ байсим. Нээрээн, хэн юуг томруулах хүсэлтэй байгаагаас хүмүүсийн сонирхол харагддийн шүү. Хүхнүүд ширхэг үсийг нь 10 см болгож харуулахад "Яанаа, ийм аймаар байгаамуу миний үс" гэж л үл итгэсэн байдал гаргаад л...кк... Гэхдээ аргагүй шдээ, хими хийлгэсэн үс. Эсрэгээр 40, 50-тай эрчүүдийн үс 20, 30-тай охид хүүхнүүдийн үснээс хамаагүй эрүүл байдиймшдэ. Далийх нь. Үзэсгэлэн үзэхээр бага ангийн нэг ангаахай ирсиймааа..

Ангаахай: Энэ хэд дахин томруулдийн?
Би: 10,000 дахин.
Ангаахай: Хамгийн мундаг нь?
Би: Үгүй, үгүй. Электрон микроскоп дундаа хамгий бага нь. Энийг хар даа, нано мано гээд сая дахин томруулдаг бүр ч мундаг микроскоп байгаа.
Ангаахай: Хаана байна?
Би: Авчраагүй юмаа. Мангар хүнд бас аймаар том учраас. Нано микроскопыг нарийн мэргэжлийн үзэсгэлэн дээр л үзэж болно. Өнөөдрийнх шиг олон нийтийг хамарсан арга хэмжээнд авчрахгүй л дээ.
Ангаахай: Сая дахин томруулаад хамгийн жижигт нь очихуу?
Би: Анягийн дөө... “хамгийн жижиг” гэж байхгүй шүү дээ. Сая дахин томруулбал сая дахин томруулсандаа л очно. Гэхдээ сая дахин томруулсан ч, наяд дахин томруулсан ч “хамгийн жижиг” хэсэгт хэзээ ч очихгүй.
Ангаахай: Гэхдээ томруулаад л томруулаад л... цааш томрохгүй хэсэгт очно биз дээ. Томруулж болохгүй тэнд юу байдийн, ямар байдийн?
Би: Миний дүү... томруулахад хязгаар байхгүй. Тийм учраас “хамгийн цаанад” хэзээ ч очихгүй. Товчхон хэлэхэд, одоо ямар чадлын багаж хийж чадах уу гэдэг асуудал байна. Бас хийж чадсан ч хэрэг байна уу гэдэг ондоо асуудал бас байна. Ойлгосон уу?
Ангаахай: Гүй.

Эгчийгээ энэ өдөр санасан гэж. Олон од, орд мичдийн цаадахыг төсөөлөхийг хичээж, огторгуй хязгааргүй үргэлжлэхийг ойлгох гэж оролдож байсан тэр өдөр... хязгаар гэдэг томд төдийгүй жижигт мөн үгүйг мэдэх хараахан болоогүй л байж.
Одоо бодоход муу эгчийгээ багадаа зовоодог байсан байгаам . Чадахгүй даалгавар, мэдэхгүй бүхнийгээ ээж аав биш эгчээсээ л асууна. Эгчийн policy бол ойлгуулж “бодолтын хариуг өөрөөр нь гаргуулах”. Миний policy бол “бушуухан бэлэн хариулт аваад гарч тоглох”. Бэлэн хариу гонжийн жоо болонгуут уйлж унжиж бөөн юм болно. Тэгэнгүүт ээж ирээд “дүүгээ уйлуулахгүй аятайхан заагаад өг л дөө”. Дүү сургуульд орж миний заах ээлж болоход “эгчээс асуувал удна, алив хариулт энэ, гарч тоглоё хоёулаа”.

6 comments:

Тэмээчин бүсгүй said...

Дээр би ахын хүүхэдтэй утсаар ярьсан чинь өмнөөс та юу хийжийн гэдийн? Дөнгөж бослоо гэсэн чинь наана чинь яахаараа өглө болчдын.

Бид нар унтах гэж байна гэснээ олон юм хоргоогоод явж өгсөн.

Би тэгэнгүүт баахан ярьж байснаа. За алий эмээтэй нь ярий даа гэсссссссссс

Сүрэн said...

... наана чинь яахаараа өглө болчдын... ania yu gej tailbarlav :)

Miso.somi said...

Buh yumig medehgui bhad saihan bsan yumuda

Сүрэн said...

нээрээ л бодох санах юмгүй сайхан байж...

Тэмээчин бүсгүй said...

Нар бол дэлхийг гээл ярьж байсан чинь цаанаас нь 13 настай эгч нь та буруу ярьж байна гэсэн. Тэгэхээр нь чимээгүй болцон ккккккккк.

Сүрэн said...

хэдэн настай аняг 13 настай аня засч залруулаадбайнаа.. kkk :)