2011/11/11

Зөөлөн замбуулин

PC гацаад гажигдаад... уур хүрэн ухаж суутал хэзээнийх вээ, гурав дөрвөн жилийн өмнөх юм гарч ирэв. Юу гэ гэвэл, нэгэн орос хүний хүсэлтээр хийсэн "Зөөлөн замбуулингийн" орчуулга. Монголд аялснаас хойш Москва уйтай санагдаж, өдөр өнжилгүй сонсоод үнэхээрийн сайхан байна гээд форум хүртэл үүсгээд “сайхан монгол дууны” хэлэлцүүлэг хийтлээ халуурч суусан залуу. Би чинь бас хөөрүү, Монголын тухай найрсаг үг дуулаангуут иес, оф кооз. Дуулахад тохируулах этр гэлгүй, зөвхөн үгийг нь орчуулж утгыг нь гаргахыг оролдов:

  

  Дууны үг: Л. Мөнхтөр   

  Агь үнэртсэн цэнхэр талын
  Адуу нь дандаа сорлог байдаг aa
  Уужуу тайван ухаантай аавын минь
  Үг нь дандаа эрдэнэ байдаг аа

    Зүүд хүртэл жаргаад сэрдэг
    Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

  Нар үдэлсэн буурал талын
  Салхи нь дандаа бүлээн байдаг аа
  Насан өндөр сайхан ээжийн
  Санаа нь дандаа сүү байдагаа

    Зүүд хүртэл жаргаад сэрдэг
    Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

  Перевод: Сүрэн

  В синей степи, в полынной нежности,
  Кони всегда резвые.
  У мудрого и спокойного отца
  Слова и речи – всегда сокровища.

    Если по сердцу и совести жить,
    То мир наш – замбуулин – нежен, нежен
    И даже снам ночным он дарит радость.

  Солнце заходит в степной безбрежности,
  И ветра здесь всегда теплые.
  У доброй матери моей
  Душа и помыслы молочно-белые.

    Если по сердцу и совести жить,
    То мир наш – замбуулин – мягок, мягок
    И даже снам ночным дарит он радость.

"Зөв явбал" гэдэг энгийн атлаа орос хийгээд ондоо хэл рүү буулгахад нэлээд хэцүү хэллэг. Гэхдээ ийм шууд орчуулагдахгүй үг, хэллэгээс л улс улсын онцлог, мөн чанар илрэнэ. "Правильно жить" гэвэл нэг тийм номолсон ч юм шиг, номчилсон ч юм шиг, онцгүй өнгө аястай. "Верный путь" этр гэх нь ч хаашаа юм. "По сердцу и совести жить" гэж жаахан нуршуу орчуулсан боловч... уул нь орчуулгын эхний хувилбарыг манай эгч гаргасан юм, эгчийн саналаар "к праведному милостивый замбуулин" гэж орчуулах нь зөв байж, одоо бодоход. Гэхдэээ өөрийнхөөрөө зүтгэчихлээ, угаасаа би муу дүү...