2011/10/22

7 Цэргийн гэр

   

  1. Дээр үеийн чанга яригч

  Хүмүүс чанга яригчийн доор цугларч "Внимание, говорит Москва"-г чих тавин сонсохыг дайны тухай киноноос миний үеийхэн нэлээд харсан байх. Далийхад, ЗХУ даяар дуу нь танил болсон Ю. Левитан багадаа "труба" буюу "бүрээ" хочтой байсан гэдэг. Гитлер оросыг эзлээд хамгийн түрүүнд дүүжлэх хүмүүсийн тоонд Левитаныг оруулж толгойных нь төлөө шагнал хүртэл тогтоож байж. Тиймээс оросууд "улс орны дуу хоолойгоо" төрийн хэмжээнд нууцлан хамгаалж байсан нь мэдээж. Дайны хамгийн чухал үйл явдал буюу Берлиныг эзэлсэн тухай мэдээ болон ялалтын тухай мэдээг ч Левитан уншжээ.
  Сонсохыг хүсвэл: http://www.youtube.com/watch?v=R8Sqr1mjhbU

  2. Монголоор юу гэдэг билээ... хуягт юу билээ дээ...

  Монголоос олдоогүй тул орос даяар сураглаж байгаад санаандгүй Новосибирскээс олсон гэж байсан. Халх голд байлдаж байсан загвар бөгөөд дайны үеийн эд цуглуулдаг хүн музейд хандивласан гэсэн.

No comments: