2011/07/01

Мүраками муухай

Ёоооооо.... Мүраками, Мүраками  л гээд байхим. Уншсан уу, учрыг нь олсон уу, утга төгөлдөр санагдвуу ... etc. Бас болоогүй, мэдээж дуртай биз дээ, дүгнэлт өндөр биз дээ ч гэх шиг.

Үгүй яахав дээ, өнөөгийн японд байгаа хүн Мүраками Харүкиг тойроод тойроод хаа холдов гэж. Хоёр гурван зохиолыг нь уншсан, гайгүй санагдсан ч бий гайтай санагдсан ч бий. “Kafka on the shore” этрийг нь их л мундаг үнэлсим билээ. Гэхдээ хэхэ, би Мүракамиг рекламдахгүй муулах гэсим.

Оюутан байхдаа яаж ч эргүүтэж явсан юм бүү мэд “ねじまき鳥クロニクル” (англи нэр нь "The Wind-Up Bird Chronicle", оросоор "Хроники заводной птицы" ) гэдэг мангар урт номыг унших аядсан юм. Аядсан гэдэг дундаас нь дургүй хүрч дугуй хогийн сав уруу чулуудаж орхисон юм. Энэ номын нэг хэсэгт Халх голын дайн буюу японоор “Номонханы хэргийн” тухай гарна. За тэгээд монгол түмнийг тэнд юу гэж дүрсэлнэ гээч... Монгол цэргүүдийг "хорхой идсэн, шарлаж харласан, унаж цоорсон шүдтэй" гэж дүрсэлснийг энэ баагий монгол явж үзээгүй байлгүй, ядаж 60-аад оны баримтат кино үзсэн бол монголчуудын шүдийг харж ангайх байсан байлгүй гээд... яахав, өнгөрөөе. Аймшигт хэлмэгдүүлэлтийг үзсэн боловч "эх орны торгон хилийг дайсны цэрэг давлаа, арай хийж олсон тусгаар тогтнолд аюул нүүрлээд байна" гэж ард түмэн нэгдсэнийг "монгол цэргүүд оросуудтай харьцуулахад байлдах ямар ч сонирхолгүй, хүсэлгүй, орос цэргүүдийн хуучин гутал хувцас өмссөн" гэж бичсэнийг нь яахав... мэдлэггүй юм байна гэж өршөөе (би ер нь өгөөмөр шд).

Гэхдээ... хутга маш сайн эзэмшсэн гэхийн хажуугаар монголчууд хүнийг зүгээр буудаж алах ямар ч сонирхолгүй улс гэвэл яах уу. Шууд үхвэл үзвэр биш гэнэ. Тиймээс тамлаж таашаал авдаг ард түмэн, хүний арьс өвчиж баясдаг гэвэл яах уу. Тэгэхдээ зүгээр нэг үхсэн хүний хүүр өвчихгүй, өвдөхгүй юм чинь шаал сонирхолгүй шдээ. Амьд хүний арьсыг уран аргаар, удаан хугацаанд тамлаж өвчинө, хөөрхий баригдсан этгээд улаан нялга болж шаналж зовсны эцэст цус алдаж үхнэ гэж байвал яах уу. Ухаан алдаж унана биз дээ. Монголчууд ийм бишээ гэж энэ номыг зэрэг уншсан япон, хонконг найздаа хэлж уурлахад өөдөөс “бага зэрэг уран сайхны халил ороо байлгүй” гэвэл бас яах уу. Газар дээрээ нам муужирна биз дээ. Гэхдээ би мундаг тул муужраагүй ээ хэхэ... Дайсны цэргүүд ээ, бишээ, үеийн хоёр найзаа сонсоцгоо гэж байгаад монгол түмэн, малчин ард, халх голын дайн, квантуны арми, бактереологийн зэвсэг гээд мангар урт лекци нэг амьсгаагаар уншиж сэнхрүүлсэн гэжүга. Одоо бодоход бас ч гэнки байж дээ.

Нэмж жаахан тодруулбал, монголчууд ийм тийм гэдгийг орос оффицер хэлж байгаам л даа, япон цэрэгт. Самурай нөхөөөр, чи эднүүсийг мэдэхгүй байна, эд нар дээр үед оросыг эзлээд яасан гэж бодно... одоо чамайг ингэх гэж байна, энэ хүн царайтай адгуусыг би сайн мэднэ, тиймээс чи бушуухан нууц захидлаа ч билүү бичгээ ч билүү бидэнд өгөөдөх, тэгвэл цэрэг эрийн ёсоор чамайг суллаж тавина гэж авна. Самурай япон мэдээж баатарлагаар таг гүрийнэ. Тэгэнгүүт монгол цэрэг саран хутгаараа мөрийг нь нэг нарийхан зүсээд л гарынх нь арьсыг хуу татаж хуулна, дараа нь хөл, дараа нь нуруу, тэгээд чих хамар, эцэстээ... ёоо болилоо. Гол нь япон цэргийг ингэж тамлаж алахыг бусад монгол цэргүүд шаал тоосон шинжгүй, өдөр тутмын явдал мэт харан зогссон гэжуга.

Гэх мэт Мүракамигийн бичсэнээр бол манайхны хүн тамлах аргын хажууд холливудын хоррор кино нь хонь хурга гардаг хүүхэлдэйн кино гэлтэй. Соц үед оросын Ян гээч баагий “Чингис хаан”, “Бат”, “Эцсийн далайн эрэг өөд” гурамсан романдаа монголчуудыг бүдүүлэг, хэрцгий (нярай хүүхэд, жирэмсэн эмэгтэйн гэдсийг тоох ч үгүй хүүлдэг этр) зэрлэгийн дээд гэж бичсэнийг арай ч дээ гэж боддог байлаа. Гэхдээ яахав, тэр үеийн нийгэм нь тийм, оросод тогтсон үзэл суртал нь тийм, ганц үгүй гэж өмөөрдөг нь Гумилев байсан юм чинь. Харин Яныг давж бичих нь Мүраками байж. Бодвол Ян нөгөө ертөнцөд монголчуудын харгис хэрцгийг би дутуу дүрсэлжээ, дулимаг зохиожээ гээд амаа барьсан байлгүй. Тэгээд бодсон юм л даа... Мүраками монголд очиж үзээгүй, энд тэндэхийн хачин ном уншихад ийм юм толгойд нь орсон байх даа гэж. Аминхандаа ойлгохыг хичээсэн ухаантай. Тэгсэн үгүй бололтой... Ямар ч байсан энэ номоо бичсэнийхээ дараа 90-ээд оны дундуур монголд аялалаар ирж Халх голд очсон байна лээ. Гэхдээ монголд ирсний дараа бичсэн ганц хоёр эссэйг нь уншихад тэнд монгол хүмүүс алгаа, хов хоосон газар л японууд байлдаад байсан юм уу хаашаа юм... Монголд ирж нэгийг сонсч нөгөөг дуулах биш аль хэдийн өгөр толгойдоо өөрийн гэсэн өрөөсгөл үзлээ хийчихсэн ирж л дээ.

Ингэхэд Мүраками мандаад удаж байна аа... яавч эрүүл бишээ энэ үзэгдэл хэхэ. 2007 онд Москва явсан, мэдээж номын дэлгүүр шагайсан. Тэгсэн бөөн Мүраками. Орчин үеийн залуу хүн Мүракамиг уншаагүй бол ориг бүдүүлэгт тооцогдоно гэнэ. Бүр “Мураками” гэдэг хамтлаг байж байгаам чинь. Гэхдээ яахав, ганц хоёр ном эргүүлэхэд яагаад ч юм японоор уншсанаас илүү санагдсан. Орчуулгын сайн уу, миний япон хэлний муу юу, бүү мэд. Юутай ч оросоор хоёр гурван хуудас гарчиглахад арай ондоогоор бууж байна лээ, өрнийн европод нэр нь мандаж ном нь зарагдаж буйг ойлгох шиг болсон. Надаас ганц хоёр хүн дуртай юу гэж асуухад яахав дээ, ганц хоёр зохиолыг нь уншсан, миний бодлоор mediocre гэж хариулсан, үнэндээ ч тэгэж боддог юм чинь.

Хэзээ билээ, Чинагийн Галсан гуайн ярилцлага уншиж байсан юм. Хэмингуэйг хүндэлж шүтдэг байсан боловч африкийн тухай зохиолыг нь уншаад, амьтны амь хороож ан агнах өвчтэйг нь мэдээд дургүй болсон гэж байсан. Үүнтэй хоёр гараа өргөн санал нийлнэ. Жилд нэг удаа учир начиртай чоно авлаж байвал бас яахав. Тийм биш зүгээр л дайралдсан том, сүрлэг сайхан амьтан бүрийг будаад байгаам чинь. Бас ичихгүй ч надад африк сонин биш, хүмүүс хүүхэд нь падгүй, түүх соёл нь хэрэггүй, зүгээр л амьтан буудуулаадах гэж байгаам даа. Монголд нэг баагий мөнгөөр онгоц хөлсөлж ирээд тийм юм хэлж ярьж бичвэл яах уу. Алуулна биз дээ. Тэр номыг уншсанаас хойш акул загас агнах зэрэг бусад тэмдэглэл зохиол нь ч арай ондоогоор (муугаар) буух болсон.

Мүраками ч гэсэн Хэмингуэй шиг юм болсон гэх үү дээ... ганц номыг нь уншаад дурааааак вэ гээд дургүй болсон. Дургүй болсон тэр номыг хассан ч онц гэж дүгнэхгүй. Ялангуяа эссэй энэ тэр нь нэг уншаад мартагдана, дахиж уншмаар санагдахгүй. Ер нь энэ хоёр hardboiled баагий нэг л бишэээ.

Эргээд харсан чинь... үнэн удаан цам харайжээ, унтаж амрах минь.

11 comments:

Улаан said...

Миний хувьд мөн адил их магтаад сүйд болоод байхлээр нь "Кафка"-ыг нь уншсан. Таалагдсаан, нуулгүй хэлэхэд, их өвөрмөц байсан. Тэгээд дахин донтож яваад "The Wind-Up Bird Chronicle"-ыг авсан. Их сонирхолтой байсан.,ГЭТЭЛ халх голын талаар, хонь хяргадаг саран хэлбэртэй мэсээрээ япон цэргийг алж байгааг дүрсэлсэн. Мөн Орос цэргийн хаягдал хувцас өмсдөг, халцарсан гуталтай энэ тэр бичсэн хэсгийг уншаад би өөрийн эрхгүй тэр номыг дуусгах байтугай, тэр хүнийг хүндэлж байсан тэр бүх зүйл алга болсон. Одоо Мураками гэж бодоход "аан, нэг тийм хүн байдаг" гэж бодохоос өөр зүйлгүй.

Гэтэл энэ ном нь ихэнх хүмүүсийн хамгийн дуртай ном нь гэж сонссон. Түй чёрт чөтгөр лүүгээ тонилсон Харуки Мураками

chuups said...

hahhaha "Түй чёрт чөтгөр лүүгээ тонилсон Харуки Мураками" ..
endees unshaal ter zohiolchid durgui bolchihloo shde hehehhe

аттила said...

би бас хүн бүр магтаад байхаар нь нөгөө нэг баахан эротик-той (яаж яваад энэ номыг нь хамгийн түрүүнд уншчихсан юм бүү мэд ккк) 国境の南、太陽の西 номыг нь уншаадахсан чинь ёстой мангар санагдсан, герман орчуулага нь тийм муу байсан юм ууу бүү мэд. хүмүүс яагаад шуураад биадаг юм бол доо гэж гайхаад л өнгөрсөн.

Сүрэн said...

>Улаан

хэлээ юүхэв... нэлээд дээр оюутан байхдаа уншсан болохоор сарат хэлбэртэй хутга, хаягдал хувцас зэрэг details-ийг мартчихаж. Ямар ч байсан монгол цэргүүд зохион байгуулалт муу, байлдаж тэмцэх хүсэл байхгүй гэснийг нь санаж байна. Бас хатуужилтай боловч орчин үеийн дайнд хамгийн тохирохгүй цэргүүд гэснийг нь саналаа. Саяхан энэ номны тухай нэг хүнтэй хальт ярьсан юм. Тэгсэн миний шүүмжлэлийг сонсоод "But it's a fiction. Who knows what was really happening, maybe Murakami wasn't that wrong" гэж авдгийн. Иймэрхүү үүг нэлээд хэдэн хүнээс дуулж байсан болохоор цам харайгаад...

Сүрэн said...

>chuups
номыг нь уншвал ингэж бичсэнийг минь ойлгох байхаа...

>аттила
tehhhh... би хувьдаа existential crisis юмуу madness-т орчихсон хүмүүс Муракамид дурладаг гэж дүгнээд байгаа ккк уншихад яахав сонирхолтой, хачин, бусдаас ялгаатай тал мэдээж байх. даанч гэгээлэг, сайхан юм үгүймдаа. Тэгэхээр л ямар хэрэг байна... тээ

Friska said...

heden zohioliig n unshsan, shuteed suid boloh n yu yum, gehdee muulahaar sanagdaagui.taalagddag.

Сүрэн said...

>Friska
The Wind-Up Bird Chronicle-г уншсан уу

Friska said...

unshaagui.oros dr unshdag bolohoor nomiig n olj avch chaddaggui yumaa.

Сүрэн said...

аан, тэгвэл эндээс уншаад үзээрэй:
http://murakami.ru/pro.html

Орос нэр нь "Хроники заводной птицы".
Халх голын тухай "13. Долгий рассказ лейтенанта Мамия (часть 2)" гэдэг хэсэгт гарна.
Урд өмнөх явдлыг мэдэхгүй ч хоёр япон олзлогджээ гээд шууд энэ хэсгээс уншихад болно.

ну и поделитесь, если захотите впечатлениями...

saihana said...

neleed cholootei bichdeg nuhur shuu,
chinii durgui bolson hesgiig olj unshiie baiz kkk

Сүрэн said...

>saihana

hehe tegeerei, tegeed setgegdlee heleerei