2011/03/24

Асагийн тухай Аяко 2


  (үргэлжлэл)

  Тэнэг санагдсан нь:

   "Монгол хэлэнд 受動態 (passive voice) буюу идэвхгүй хэв бага хэрэглэгдэнэ. Ихэнхи тохиолдолд ярьж буй хүн эзэн бие болох 能動態 (active voice) буюу идэвхтэй хэв хэрэглэгдэнэ. Жишээлбэл дэлгүүрт юм худалдаж авах үед японоор "...ийг өгнө үү" гэж хэлж байхад монголоор "...-ийг авъя" гэж хэлнэ. Эсвэл дараах жишээг авч үзье. Ах дүү хоёр хүүхэд чихэр булаалдсан тохиолдолд эцэг эх нь юу гэх вэ? Япон ээж аав бол чихэртэй хүүхдэд "あげなさい" (өг) гэж хэлэх болов уу. Эсвэл чихэргүйд нь хандаж "また買ってあげるから" (ээж нь дахиад аваад өгнө) гэж хэлж аргадана. Ямар ч байсан энэ асуудлыг хэн нэг нь "あげる、与える" буюу "өгөх" замаар шийдэхийг оролдоно.

   Харин монгол ээж аав чихэртэй хүүхдэд хандаж хэзээ ч “өг” гэж хэлэхгүй. Эсрэгээр чихэргүй хүүхдэд "取りなさい" буюу “ав” гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл чихэртэй хүүхдийг чихрээ сайн дураар хуваалцахад сургах бус, чихэргүй хүүхдийг өөрөө очиж чихэртэй бол, өөрөө очиж ав гэж чиглүүлнэ. Мэдээж өөр айлын хүүхэд чихэргүй бол монгол ээж аав нар ч гэсэн өөрийнхөө хүүхдэд "өгөөрэй" гэж хэлнэ. Эсвэл том хүүдээ “дүүдээ өгөөрэй” гэж хэлэх тохиолдол ч байна гэх. Гэхдээ эдгээр тохиолдолд "өгөөрэй" гэдэг нь "あげなさい" буюу "өг" гэж тушаах бус "өгнө үү" гэж хүүхдээсээ гуйж буй хэрэг юм. 

   Монголчууд угтаа анчин, нүүдэлчин угсааны ард түмэн тул эрт дээр үеэс өвс бэлчээр, усны сайныг өөрсдөө олохыг зорьж ирсэн. Монголчууд хэрэгтэй юмаа өөрийн биеэр явж олж авах бөгөөд хэн нэгэн өөрсдийнх нь төлөө хөдлөнө гэж харж суухгүй. Харин япон хүмүүс газар тариалан эрхлэх ард түмэн тул газраасаа холдоно гэж байхгүй. Тэнгэр муухай ч тэвчээртэй хүлээхээс өөр аргагүй, цаг агаарын байдлаас ихэд хамаарна. Монголчууд ч гэсэн цаг агаарын байдлаас хамаарах боловч тэнгэр эвгүйрээд удлаа гэхэд нэг газраа байгаад байхгүй, малаа туугаад илүү сайн “нөхцөлтэй” газрын эрэлд гарч нүүнэ.
   
  Сайхан амьдрал эрэлхийлэн гадаад гарах ч мөн адил. Социализмын үед гадагш гарах хязгаартай байсан боловч ардчилал шинэчлэлээр гадаадад гарах чөлөөтэй болмогц олон хүмүүс харийн оронд хүчээ үзэж байна. Ахлах ангидаа сүмо сурахаар японд ирээд хоёр жилийн дараа сүмо бөхөд гараагаа эхэлж амжилт алдрын оргилд хүрсэн Асашёорүү ч гэсэн "能動態文化 (идэвхитэй соёлын)" түгээмэл жишээ юм.

   Гэхдээ та бүхэн монголчуудыг шунал нь буцалж байнга олз омог бодож явдаг ард түмэн гэж бодож бүү эндүүрээрэй. Хүнд эелдэг бөгөөд хүнтэй хуваалцах, найз нөхөдтэйгээ хуваах сэтгэл монгол хүмүүст гүнзгий суусан. Ард түмний ихэнхи нь төвдөөс ирсэн бурхан багшийн сургаалийг шүтэх тул өрөвч нинжин сэтгэлийг дээдлэн хүндэтгэнэ. Тийм сэтгэл хүүхдэд аяндаа суун төлөвшинө гэж монголчууд боддог бөгөөд түүнийг эцэг эх нь хүчлэх хэрэггүй гэж үзнэ. Тэглээ ч гэсэн чихэргүй хүүхдэд ээж аав нь "(булааж ) ав" гэж хэлэхэд чихэртэй хүүхэд чихрээ дуулгавартай хуваалцах нь юутай сонин вэ".
   
"Авах" гэсэн утгатай жирийн "もらう" гэдэг үг байхад "аваарай"-г "取りなさい" гэж орчуулсан нь хачин. "取りなさい" гэдэг нь зүгээр "аваарай" биш, "ав”, “булааж ав" гэсэн утга даваймгайлна. Япон ээж, аав нар ч "аваарай" гэх тохиолдолд "もらって、もらいなさい、もらっておいで、もらって来て、兄ちゃんに分けてもらって" гэж хэлэх байлгүй дээ. Тиймээс монгол ээж, аав нарыг арай ч дээ гэмээр эвгүй дүрсэлжээ.

Бас тэр сүүлчийн өгүүлбэр... өөрийнх нь хэлснээр сонин л юм. Бага байхад ээж, аав "эгчээсээ/ахаасаа чихэр ав/аваарай" гэж хэлж л байсан, эгч ах нар дээрээ очоод "ээж ав гэсэн" гээд авах юмаа авч л байсан... Эсвэл дүү "авъяа" гээд хүрээд ирэхээр нь өгч л байсан... үүний юу нь сонин гэж? Угаасаа ямар ч эцэг эх чихэр боовыг хүүхдүүддээ тэнцүү хувааж өгдөг биз дээ. Хүүхдүүд болсон хойно өгнө өгөхгүй, авна авахгүй гэж булаацалдаж л байсан. Гэхдээ л чихэр печений хувьд ээж "эгчид нь печени өгсөн, очиж аваарай" гэж хэлэхийг Кимүрагийн хэлдэг шиг "эгч чинь өгөхгүй дургүйцнэ, чи харин очиж булааж аваарай" гэж би л лав ойлгож байгаагүй. "Эгч нь дүүтэйгээ хуваалцна, очоод өөрийн хувийг аваарай" л гэж ойлгож байлаа шдээ, өдийг хүртэл.

Ер нь тэгээд ээж, аав хажууд байхад ах нь чихэртэй, дүү нь чихэргүй, “ахаасаа өөрөө очиж булааж ав” гэж байх уу? Өөрийн байтугай хүний хүүхдэд ч гэсэн тэнцүүхэн хувааж өгнө биз дээ, монгол хүн? Тиймээс, хүүхдүүдийн өгөө авааны тухайн энэ жишээ эвтэйхэн хэлбэл монголын хувьд амьдралгүй, тохиромжгүй, эвгүй хэлвэл мангар, бүдүүлэг санагдсан болно. Аль нь ч байсан монголчуудын сэтгэхүйн тухай төсөөлөлгүйг нь харуулна.

Мөн юм болгоныг монголчууд анчин гөрөөчин, нүүдэлчин ард түмэн, япон хүмүүс газар тариалан эрхэлдэг гэж тайлбарлах нь улиг болсон гэх үү, учир дутуу гэх үү...

12 comments:

Anonymous said...

монгол хэл ер нь их хэцүү. баймж утга ихтэй.гадаадынхан монгол хэлийг яг сэтгэлгээнд нь хүрч сурч чадахгүй юм шиг санагддаг.тэгээд толгой нь эргээд байдаг байх.
тэнгэр эвгүйрээд удлаа гэхэд нэг газраа байгаад байхгүй, малаа туугаад илүү сайн “нөхцөлтэй” газрын эрэлд гарч нүүнэ.
  Сайхан амьдрал эрэлхийлэн гадаад гарах ч мөн адил гэж сонирхолтой дүгнэлт байна шүү,олзуурхав.

Suren said...

hehe бас нэг япон судлаач монголчуудын амьдрал эрс тэс уур амьсгал бүхий цаг агаараасаа ихээхэн шалтгаалах тул тэд хэлсэн үг, амласан амлалтаа биелүүлдэггүй. хүнтэй уулзахаар болзсон байвч аадар бороо ороох юмуу цасан шуурга дэгдэхэд амлалтаа биш малаа гэж бодох нь мэдээж шүү дээ...

гэж дүгнэсэн байсан... ккк

Ганзо said...

Хэхэ, зохиогч нь ч, зохиолын баатар нь ч сонирхолтой, ер нь их сонирхолтой ном болтой. япон хэлтэй бол унших сан.

Энэ нөхөр чинь "Тархины тураал" гэх тэр нийтлэлдээ маниудыг ёстой бут авсан байдаг байх шүү, гэхдээ ч бас нэлээн ортой юм бичсэн байдаг болохоор нь сургамжтай юм гэж бодоод бут авахуулсандаа олзуурхаад байдаг юм гээлүү.

Тэр, монгол хүмүүс юу ч хийхгүйгээр яаж амжилтанд хүрэх тухай үргэлж боддог гэж бичсэн нь бол ёстой саваачихлаа, хэхэ.

Гэснээс та ажигласан эдгээр алдаа оноо, санал дүгнэлтээ зохиогчид нь имэйл бичээд ч юм уу хүргэх арга тал байхгүй юу? Та ингэж тэгж ойлгосон шиг байна, энээ тэрээ гээд...

Suren said...

Bayarlalaa Ganzo !
zugeer minii setgegdel bolohoor zohiogchtoi holboo bariya gej bodoogui l dee...

Anonymous said...

hi ta yamar nomnoos eniig orchuulj bgaambe? buren eheer n uuruu oilgj unshwal goy sanagdj bn daraa daraagiin orchuulgiig chn unshihiig ermelzen... bi kimura ayakogiin nomiig unshj bsn nad ih taalagdsn yumiig bnga magtana gj yu bhaw nuguu untsguusn ch gsn bas harj bolohiin jisheeg haruulsn hun gj boddog baruunaas mandah naran 2 gedg nomiign unshsn 1g n olj unshih huseltei l bn...kimura ayakogiin tuhai bichsn yumiig yaponooos uur yamar heler olj unshih bolomjtoi we ta link uldeene uu tanii blogoor daraa orohdoo hariultaa away bayarlalaa...

Suren said...

Comment bayarlalaa.
Haramsaltai ni, neleed deehen "tarhinii turaal"-iin tuhai asuult.net zereg mongolchuudiin forum deer deer yariltsaj baisniig es tootsvol Kimura Ayakogiin tuhai bichsen yum unshij baigaagui yum baina...

Mun ene nomiig buheld ni orchuulaagui,
zugeer end tendees sonin yumuu sonirholtoi sanagdsan hesgiig orchuulj taniltsuulmaar sanagdaad l...

byambaa said...

goy bichjee.

bi ch bas umshsiim, blogtoo bas halit bichsiin.gehdee cham shig ingej delgerengui bicheegui ee.
Asag humuus muulaad bdiin bolhoor omoorch bichsend ni bayarlaad.kkk

bi bas omoorson bichleg hiitsiin.

uuniig unshsan jpn humuust mgliin tuhai buruu oilgolt ogohoor zuil zondoo l bsn, ajliihantaigaa ch ene talaar metgeltseed avsan taltai...

Miso.somi said...

bayarlalaa tuuj unshdag eh surwalj chn sonin bnldaa 10 jil mongold amidarsn hun daraagiin 10 20 jildee yamar bolsn yu erhelj bgaa n ih sonin sanagddag yum ... nad muruudul bii gedeg shig gariin usgiign awmaar sanagddg yumaa tuuj orchuuldag linkee uldeegeech ...

Suren said...

Сайн уу Бямбаа,

Блогонд чинь дуртай шдээ, энэ номны тухай post ч mochiron уншсан. Улам дэлгэрүүлж бичихгүй... гэж бодсон шүү :)

Сүмо холбоогийхон Асашёорүг сүмогоос гаргаад.. хэвлэл мэдээллээр ид муулж байх үед ганц өмөөрч, тайлбарлаж, учирлаж бичсэн ном гэдэгтэй санаа нийлж, мэдээж үнэлнэ.
Даанч хэсэг хэсэгтээ Асаг өмөөрөх гээд монгол түмнийг гальт гутаачихсан юм шиг бас санагдсан... Тухайн хүний бодол санаа, биеэ авч явах байдалд улс үндэсний харъяаллаас гадна өссөн орчин, суурь хүмүүжил, үзэж туулсан амьдрал гээд зөндөө олон зүйл нөлөөлөх атал "монголчууд ингэж сэтгэдэг учраас Аса ийм байгаам" мэтий дүгнэлт нь учир дутагдалтай л санагдсан... Бас чиний бичсэнээр Хакүхог хальт муулсан гэх үү, энд тэнд "хийсэн" нь мэдээж тиймэрхүү...

Suren said...

Hi Miso.somi,

comment bayarlalaa,

Hervee Tokyod ireh bolomjtoi bol Ayako san-ii gariin useg avah tiim ch hetsuu bish bolov uu. Tokyogiin ih surguuliin Komaba campus-t ochood mongol helnii hicheeliin huvaari haraad hicheeltei udur ni uulzaj boloh baihaa...

Minii huvid sonirhson gants hoyor zuilee ene blog yumuu vimod oruuldag tul ondoo link baihgui dee.

Miso.somi said...

Сайн байна уу? Та зав чөлөөгөөрөө кимүра аяакогийн мөн өөр нийтлэлүүдийг орчуулан блогтоо тавьж болохуу? мөн япон хүний нэрийг яаж бичдэг юм бэ? би кимүра аяако гээд хайхлаар манга номнууд ихээр гарах юм аа... аяако кимүра гэх үү... яаж хайвал олдох вэ?

Сүрэн said...

Монголоор Кимүра Аяко гэж буух болов уу.. гэхдээ "Тархины тураал" нийтлэлд Кимүра Аяако гэж бичсэн байна лээ. Гол нь юу хайж байгаа вэ? Номыг нь хайсан бол amazone-с япон нэрээр нь хайвал шууд гараад ирнэ.

өөр нийтлэлүүдийг нь сайн мэдэгүй юм... Асагийн тухай энэ номноос дараа ганц хоёр юм нэмж оруулъя гэж бодож байгаа.