2010/08/29

Тайван, тайван...

2010 07/30 15:04
Энд япон хүмүүс яараад л сандраад л уурлаад л нервтээд л... тэгсэн тэнд (гадаадын оффист) тэнэг алдаанаас болж томоохон хэмжээний алдагдал гаргасан хүн мэдрэлийнхээ эд эсийг гамнаад тайван сайхан... Ер нь европын зарим орны хүмүүс үнэнхүү тайван. Яаралтай төсөл падлийгүй, амралт аваад явчихна. Ирэнгүүтээ амралт бага байна гээд гомдоллочихно. Ажлын мэйлийн хажуугаар амьдрал бол ажил биш, нэн ялангуяа аз жаргал бол ажил биш гэх мэт сургааль айлдчихна. Нэг л рэлаксдаж дуусдаггүй хүмүүс... Би ч яахав, тэднийг бүрэн дэмжинэ л дээ, даанч японд байгаа болохоор усыг нь уувал ёсыг нь дага гээч болчихоод байгаа... hehe

Anyway, өнөөдөр ийм яриа болсон гэхэд итгэх үү?

Японоос:
 -Аль оффисд орохоо шийдсэн үү, хэзээ нүүх гэж байна, энэ асуудал юу болж байна, яаралтай мэдээлэл өгнө үү? Яагаад долоо хоногийн өмнөх мэйлд хариу өгөхгүй байна? Төсөв батлуулах хэрэгтэй байна, яаралтай !
Гадаадаас:
 -Шийдсэээн, нүүх гэж байгаа
 -Хэзээ нүүх юм бэ?!!
 -Хуучин гэрээ дуусахаар
 -Тэр чинь хэзээ дуусах юм бэ??
 -Сарын сүүлд
 -Сарын сүүлээ?! Аль сарын сүүл вэ, энэ сар дуусах гэж байна шдээ!!
 -Аан сорри, дараа сарын сүүлд. Гэхдээ хуучин гэрээгээ сунгаж бас магадгүй
 -Тийм үү, ямар хугацаагаар вэ?
 -Мэдэхгүй, ярьж байгаад болно
 -Яриагүй байгаа юмуу?!
 -Ярих гэж байгаа. Өнөө маргаашаас ярина
 -(гайхсандаа шүлсээ залгив)... Ингэхэд яагаад сунгах гэж байгаа юм бэ? Өмнө нь тийм яриа байгааагүйсэн?
 -Халуун байна, бас хүмүүс амрачихсан
 -(хэлэх үггүй шүлсээ залгив...)

3 comments:

Ebe said...

Japanchuud arai l bishiim bilee. Enjoydoj ajillana gej medehgyi machine shiug ajildiim bilee. Bi bol tedentei barahgyim bilee :-)
Europuudiin ajillah arga baril yag goy sht..

Suren said...

evropod baigaa Ebe goyo yumooooo hehe

Ebe said...

goy goy .. :-)