2010/04/08

Урд шөнийн үймээн самуун   

  2 жилийн өмнөх тэмдэглэл... Хөөрхий Сүрэн их л хэцүүдэж сандарч байж дээ ккk

  2008 07/25 22:35

  Урд шөнө ёстой үзээгүйгээ үзэв. Хүмүүс хүний нутагт ганцаар амьдрах хэцүү л гээд байдаг, тэр “хэцүү” гэдгийг анх удаагаа өөрийн биеээр амсч яс махандаа тултал мэдрэв. Ёстой яах ийхээ мэдэхгүй дэмий л эрэгт хаягдсан загас шиг амаа ангалзуулан, гараа далалзуулан байлаа.

  Би уул нь их бөх нойртой. Шөнө сэрнэээ байхгүй, ялангуяа орой унтсан бол. Тэгсэн урд шөнө яаагаад ч юм сэрэв. Цонхоор харахад гадаа тас харанхуй. Гар утасаа хартал шөнийн гурван цаг. Буцаад хэвтэх гэтэл гар утасны гэрэлд хажууд нэг юм хөдлөх шиг. Хамаг бие арзасссссссссссссс гээд л явчихсан. Ухасхийн босч гэрлээ асаатал орны хажууд томоос том хилэн хар жоом. Японд их л удаан амьдарсансан, тийм муухай гилан хар амьтан анх удаагаа үзэв. Яахаа мэдэхгүй алая алж чадахгүй, байя байж чадахгүй дэмий л баахан жоомтой ширтэлцэв. Юун тэр маргаашийн ажил нойр мойр, уушги зүрх савлаад хоолой амаар давах гэж байхад.

  Ойрхон байдаг монгол танил уруугаа ярив. Плиз, плиз, плиз сэрээрэй авраарай, гар утасаа аваарай гэж бурханд гурвантаа залбирсаны хэрэг гарав уу танил маань утсаа авч байна. Ямар их баярласан гэж санана ! Тэгсэн яасан гэж бодноо !!! Чадахгүй, алахгүй, муухай ч гэлээ амьтны амь хороож болохгүй гэж айлддаг байна шд. Та тайвшир, та ирж алж өгдөггүй л юм бол би өөрөө ална гэж заяааааааан байхгүй, одоо тэгээд яах уу, ирж туслахгүй юмуу гэтэл ус цацаад балконоор хөөж гарга гэсэн зөвлөгөө хайрлав.

  Ингээд дүгнэлт нэг: бурхнаас юм гуйхдаа хүсч буй зүйлээ зөв тодорхойлох хэрэгтэй. Танилтайгаа ярих биш жоомноос ангижрах нь чухал байсан тул “бурхан минь плииииииз энэ жоомыг далдруулж өгөөч” гэж гуйх ёстой байж. Дүгнэлт хоёр: ирээдүйн нөхөр болох залууд ганцхан л шаардлага тавина. Жоомноос айхгүй, жоомноос намайг болон гэр орноо хамгаалж чаддаг байх. Бусад нь чухал биш (хүн ингэж юм үзэж зовж байж л ухаардгийм байна).

  За жаахан далийчлаа, жоомондоо эргэж ороё. Уул нь манай байшин огт жоомгүй. Жилд хоёр удаа том хэмжээний устгал хийдэг. Хоол хийх space бага, нэг л цахилгаан зуухтай. Тэгээд ч ид ажиллах насны ганц бие залуучууд амьдардаг тул бүгд унтах гэж л гэртээ харьдаг. Энэ бүхнийг байрны жижүүр хөгшин нүүж ороход тун нухацтай тайлбарлаж өгсөн юм. Байраа танилцуулж дуусаад асуулт байна уу гэхэд нь жоомтой юу л гэж асуусан болохоор энэ хүнд жоомноос бусад нь чухал биш гэдгийг ойлгосон байх.

  Гэхдээ би бас их муухай, хүнд тийм амархан итгэдэггүй. Ялангуяа жоомны асуудал дээр. Тиймээс японд жоомгүй гэж юу байхав гээд гэрээрээ дүүрэн gokiburi hoihoi, hosa dango энэ тэр авч энд тэнд тависан. Тэгтэл хагас жил болоход өчүүхэн жаахан өт хүртэл баригдаагүй. Уул нь жоомгүй айл байлаа ч гэсэн gokiburi hoi hoi-с гардаг хоолны үнэр хажуу айл зэрэг хавийн хамаг жоом дуудчихдаг гэдэг. Тэгтэл хагас жил болоход юу ч үгүй. Нема. Үнэхээр л байхгүй юм байна гэж нэг сайхан болж тайвширч билээ.

  Нанони назе назе назе !!!! Сүүлийн хэдэн сард ойр хавьд бөөн нүүдэл суудал болоод байсан, тэрнээс болов уу... Жоомгүй гэж баясаад хогоо өдөр болгон биш өнжөөд хаядаг болсон, түүнээс болов уу... За юу ч байсан яахав, нэгэнт жоом гарсан тул газраар унтахаа болихоос, өндөр ор авахаас... эдийн засагт хүртэл халгацтай юм энэ жоом гэдэг амьтан. Бас л далийчлаа, сорри.

  Урьд шөнө тэгээд яасан бэ гэвэл хажууд жоом байхад яаж унтахав. Шууд л комбини явлаа. Замд асфальт дээрх хар толбо бoлгон жоом шиг харагдаад хичнээн ч их цочив, хичнээн ч их орилов. Конбини бенри гээд л байдаг, яг хэрэгтэй юм байдаггүй л юм байна. Аалз алах юм байгаа атлаа жоом алах юм байсангүй (ингэхэд аалз алж яадаг байнаа, шал хоргүй амьтаншд). Нойрмуу ажилтнаас асуусан чинь ゴキブリは強いからね~ жоом хүчтэй тул амархан алагдахгүй гэх. Байгаа нь өнөөх л gokiburi hoi hoi. Баахныг аваад харитал жоом алга. Юү ч гэсэн газраар байсан бүх юмаа дээшлүүлж байгаад өрөөгөөрөө дүүрэн gokiburi hoi hoi тавиад өглөө болтол аль нэгэнд нь орох байх гэж найдаад танилых уруугаа хоноглохоор явав. Харанхуй шөнө амгалан тайванг алдагдууллаа гэж аашилж урвайх болов уу гэтэл танил маань жоомонд элэгтэйгээс бусдаараа бол тун сайн хүн, олон үггүй тэгөө тэг хоно хоно гээд.

  Эргүүлж уншсан чинь гөөөө мөн урт юм бичжээ. Аймаар айж догдолж асар ихээр сандарч тэвдсэн юм чинь аргагүй дээ хөөрхий (өөрийгөө өрөвдөв). Жоомны тухай ийм их юм бичнэ гэж зүүдэлж ч явсангүй. Япон boring гээд адал явдал хүсч мөрөөдөөд байсансан. Иймэрхүү маягийн адал явдал хайрлах юм бол мянга түм уйтай уйтгартай байх нь хамаагүй илүү юм байна (дүгнэлт нэгийг өөртөө дахин хатуу сануулав).

13 comments:

powercolorcateringfood said...

Дүгнэлт хоёр: ирээдүйн нөхөр болох залууд ганцхан л шаардлага тавина. Жоомноос айхгүй, жоомноос намайг болон гэр орноо хамгаалж чаддаг байх.
kkaka, ene bol yag unen bas deerees n hulgana nemnee bi kekek

sirus said...

жоом давгүй амьтан ш дээ... лол... бага байхад гэрээр дүүрэн л байсан... одоо хаачсан ч юм алга болчихсон... хамгийн эртний амьтадын нэг гэж байгаа... бид нар энэ дэлхийгээс арчигдасны дараа ч байж л байна байх...

soulmate said...

хахаха үхтрээ инээлээшд

чи өөрөө их сандарсан байхдаа ккк тэхдээ алиа санагдаад баахан инээв :р

kkk said...

Миний амьдралдаа алж үзсэн цаашдаа ч алан хядсаар байх ганц амьтан маань тууж явна.. Эсвэл худлаагаасаа дүгнэлт 2-т тэнцэх гээд тэгж бодоод байгаан бол уу?! ккк

Suren said...

powercolorcateringfood,
neeree hulgana bas aimarrrrrr shuuu

sirus,
yaanaa davgui baihdaa yaadgim

soulmate,
uneheer ketsudsen shu tegehed

kkk,
huuh yamar zorigtoi yum

dream said...

ёоооооооооё joomnoos vhtlee aidag shd bi... baga bhad bdg bsn bair aimr ih joomtoi. ugaasaa orosuud ihtei bair bsiin. tegeel oroi us uuh geed gal togoonii gerel asaanguut joomnuud pirrrrr geel yumnii dooguur orchdog bsn. arai l aimr ih joomtoi...

Suren said...

dream,
yaaaaaaaaa yamar aimrrrrrr yum yarina ve.
orosuudti bair neeree tiim shuu

soulmate said...

Joe's Apartment гэдэг киног дахин давтан нарийн үзвэл яадаг бол? ккк

хүрэн гонжоомтой залуу ч балиар шүү вэгг :(

Bumbuulei said...

Хахаха, ёстой хөгжилтэй юмаа.

5 билүү 6-н жилийн өмнө би нэг хулгана алж байсан юм. Амьдралдаа алсан хамгийн том амьтан. Нэг хамаатныдаа очоод гэрт нь байж байтал гал тогооноос нэг саарал юм гүйгээд л том өрөөрүү гүйгээд орчихсон. Тэр үед яг л тань шиг маш ихээр айн сандарч юу хийхээ мэдэхээ больсон. Тэгээд дэлгүүр орж хор авах болоход хулганы хор олддоггүй. Ганц олдсон ялааны наалддаг хортой төстэй тийм нэг наалддаг хор.
Аваад шалаар дүүрэн баахан тавьлаа. 2,3 хоног юу ч болсонгүй. Орон дээр унтдаг тулдаа л гайгүй байсан. Унтана ч гэж дээ, сэтгэлд үнэн дарамттай.. Дээшээ авирах бол уу? Яах бол? гэх мэт баахан дарамттай асуултууд толгойд орж ирнэ.

Ингээд нэг шөнө жорлон орж шээчихээд баннд ортол, банан дотор нь явж байдаг юм. Хэсэг алмайрснаа, за за мангуурч зогсож болохгүй гээд гялс нөгөө наалддаг хороо дээрээс нь чанга гэгч нь нааж авсан. Нааж авч, дундуур нь нугалаад тавчиктай хөлөөрөө баахан дэвссэн. Завсраар нь цус урсаад л ...

Өглөө босоод наалдаасыг/дэвтэр шиг нугалардаг хор/ нь салгаад хартал бас л аймшигтай дүр төрх. Тархи нь бяцарч, гэдэс доторх нь гарчихсан.
Сүүлд хөөрхий амьтныг өрөвдөх шиг. Зүгээр л наалттай чигээр нь гаргаад хаячихгүй, яах гэж тэгтлээ олон удаа дээрээс нь дэвсдэг байнаа?

Бас Тайландад миний өрөөнд мангар том гүрвэл байдаг байсан. Бараг алгын чинээ. Анх хараад бас айн сандарч байсан. Дараа нь нэг Тай найздаа харуултал: Зүгээрээ, энэ чинь харин ч сайн. Чамайг унтуулахгүй байдаг шумуулнуудыг идэж чамд тусалдаг юм гж авсан. Түүнээс хойш гэрт байх гүрвэлүүдийг харахаар хөөрхөн ч юм шиг. . .

Жоом ч бас гайгүй байнаа. Сирус, Дрийм хоёр шиг алалцаж л явлаа.

Дүгнэлт2-д ямар ч л байсан тохирох юм бн. хэхэ ;P

Suren said...

yoooooh yamar hargis yum unshchihvaa... Bumbuulei uul ni ih l zuulun nerteisen kk

humuus ch er ni zorigtoi, daisan shavjiig darj daldruulahad garguun yumaa :)

БЭ said...

huurhun yum be hehehe

melkadies said...

Сая хоол идэх гэж гарч яваад миний урвалжуудыг хадгалдаг хөргөгчний доод тал руу нэгэн жоом удаахан шиг сажилсаар яваад орчихийг харлаа. Жоомонд үнэн голоосоо дургуй, үхчихсэн жоом гэдсээ дээш нь харуулаад хэдэн хөлөө гэдсэн дээрээ тавиад хэвтэж байхыг харж чаддаггүй тэр танил нэгэн мэдрэмж цээжин дотроос огшин гарахтай зэрэгцэн яг үхэх гэж байгаа жоом амьдралынхаа сүүлийн хэдхэн алхалтыг хийж байх үеийг нь өрөвдөн хайрлах гэхиймуу эсвэл өөртэйгөө харьцуулах гэхиймуу нэг л сонин гунигтай мэдрэмж хослолоо. Тэр жоом, хор идчихээд хамаг бие янгинан өвдөж байхад өөрийнхөө идчихсэн хорыг мансуурсан ухаандаа хоол хэмээн сэтгээд хөргөгчний доор өөрийг нь хүлээгээд хэвтэж байгаа хэдэн үр зулзагандаа оройн хоол болгож аваачих өгөх гэж байгаа ээж жоом шиг, эсвэл гэрлээс нуугдан бушуухан харанхуй руу уусан орж танил дасал болсон чийгнийхээ үнэрийг үнэрлэнгээ урд сарвуугаа дэрлэн маргааш зүгээр болноо гэж найдан хэвтэх гэж байгаа төөрөлдсөн жоом шиг, эсвэл хэдхэн алхамын дараа үхнэ гэдгээ зөнгөөрөө мэдрээд цэвэрлэгдэхгүй аль болох удан өөрийн биеэ тоос шороо болгон задалж улмаар жоомны тоосонцорт харшилтай нэгэн хүмүүний харшилыг хөдөлгөхөөр, хүн төрлөхтөн болон өөрийнх нь зүйлийн хооронд мянга мянган үеийн туршид өрнөж байгаа зарлагдаагүй дайнд үхсэн биеэ хүртэл зориулахаар шүдээ зуун, өвдөлтөө тэсэн хөргөгчний доод тал руу чадан ядан алхах баатарлаг жоом шиг санагдаж билээ.

Сүрэн said...

>melkadies

чи минь бас баатарлаг юмаа, жоомноос айдаггүй. би үхсэн ч бай, амьд ч байж орилоод чарлаад савлаад аймаар юм болношд