2010/02/17

Маргааш маргааш

Tomorrow, and tomorrow, and tomorrow,
Creeps in this petty pace from day to day,
To the last syllable of recorded time;
And all our yesterdays have lighted fools
The way to dusty death. Out, out, brief candle!
Life’s but a walking shadow; a poor player,
That struts and frets his hour upon the stage,
And then is heard no more: it is a tale
Told by an idiot, full of sound and fury,
Signifying nothing.

Оютан байваа... ангийнхаа хүүхдүүдтэй арван жил, сурагч ахуй нас гэж ай мөн ихийг дурсана. Их амьдрал, ирээдүйн тухай ч олныг ярьж мөрөөднө. Бүх юм бүдэг бадаг атлаа бүгдээрээ мундаг мундаг ажил хийж муугүй амьдрах нь ойлгомжтой мэт санагдах тул өдөөсхөн чинээ өчүүхэн биенээс илүү үлэмж чухал юм ярьна. Холын гэрэлт ирээдүйг хором хормоор ойртуулах тухай бодно. Эх орны хөгжил, ирэх цагийн онцлог, өнгөрсөн түүхийн үнэлэмж, өнөд мөнх нь юу вэ, хайр дурлал хаана вэ, хамгаас чухал нь юу вэ... Чухам монгол орныг өргөөд хөгжүүлээд хөөргөөд явчих нь бид гэдгийг сонссон хүн бүхэн оройдоо ортол ойлгосон буй заа...

Ажил хийвээ... анд найзуудтайгаа оюутан ахуй цагаа арзайтлаа инээж дурсана. Аж амьдралаа дээшлүүлж ахуй хороогоо сайжруулах тухай амаа олохгүй ярьна. Холооо холд байсан ирээдүй дөхөөд ирсэн ч юм шиг үгүй ч юм шиг, ойртож нэг харагдаад холдож нэг сүүмэлзээд... Гадаадад байгаа зарим нь монголоо үгүйлээд л , монголдоо байгаа нэг нь гадаадыг хүсэмжлээд л ...

Ирээдүй гэж ирдэггүй нэгэн гайхал. Эргэн тойронд үргэлжийн мөнхөд "одоо" л байгаад байна. Гэвч үйлтэй юм шиг үргэлж би хүлээцийн байдалд. Ирээдүйд ирэх сайхан бүхнийг хүсч мөрөөдөж явахдаа амьдралын утга учир энэ өдрийн үйл явдал, хором бүрийн айзам хэмнэлд нуугдаж буйг үл анзаарна. Энэ өдрийн инээд баясал, хэрүүл уруул, хүсэл хясал бүгд нийлээд "ирээдүйн" бүхнийг шийдэхийг умартчихна. "Одоо" хамгаас чухлыг мартдаг мангар зангаасаа болж манан мэт барьцгүй хүсэл мөрөөдөлд умбаж маргаашийнхаа төлөө бодьтой юм бодож төлөвлөхгүй, тодорхой зүйл тогтож сурахгүйгээр хорвоогийн бор бор хоногуудыг болжмор шувуу мэт жиргэн өнгөрөөж байх шиг... ингэж хааяа бодох боловч магад маргааш ч гэсэн би манан буданд умбаж явах...

Ингэхэд Шекспирийн Макбет монгол хэлнээ орчуулагдсан бил үү?

И завтра, снова завтра, снова завтра,
Крадясь, переступает день за днем
К слогам последним хроники времен;
А наши все «вчера» глупцам осветят
Путь к пыльной смерти. Выгорай, свеча!
Жизнь — тень идущая, актер несчастный:
То мечется, то шествует в свой час
По сцене, и — не слышен. Это
Рассказ безумца, полон гневных звуков,
Не значит ничего.

3 comments:

Caroline said...

Ireedui,ungursun tsaguudiig bid hiiswer gj uzwel zuwhun unuudur l bodit.

sirus said...

hervee ireedui ungursun hiisver bol unudur ch hiisver... unudur margash gehed ungursun bolno harin ochigdor ter ireedui bsan... teheer bugd huurmag

makbet orchuulagdaj tavigdah bsan sanagdana,...

GaNaaOU said...

Бүгд хуурмаг биш байхаа.
Бүгд одоо. Ирээдүй ч одоо, өнгөрсөн ч одоо.

Орос хэл сайн мэдэхгүй ч, яагаад ч юм оросоос нь орчуулбал гоё үгнүүд нь онох юм шиг санагдаад байна.