2009/11/04

Scarborough (Англи)


   
Англи ардын дуу. 1253 онд Генрих III хааны зарлигаар Scarborough хотод эхэлсэн ярмарк худалдаа жилд нэг удаа нэг сар явагддаг байж. 400 орчим жил үргэлжилсэн энэ ярмарк 1788 онд хаагдсан ч хүмүүс одоо хэр Scarborough fair-г санах бөгөөд жил болгон дундад зууны хувцас өмсч тэмдэглэдэг гэнэ.

Бодоод байхнээ, хүмүүс дээр үеэс зах зээлийн газар юм худалдаж авах далимаар уулзаж болздог байж. Жишээ нь, энэ дууны монгол хувилбар нь: 

  Улаан бууртай тэмээгээр ирнэ гэсэн чинь яалаа даа
  Улаан хүрэнгийн зах дээр уулзана гэсэн чинь яалаа даа

Гэхдээ ийм газар эхэлсэн дурлал үл бүтэх жамтай байж магад. Scarborough Fair ч гэсэн тийм нэгэн хайрын тухай дуу. Мөн бие биедээ машид ихээр тунирхаж гомдсон хоёрын дуу. Учир нь бүрэн эхээрээ энэ дуу харилцаа дуу бөгөөд залуу:

  Tell her to make me a cambric shirt,
  Parsley, sage, rosemary, and thyme;
  Without any seam or needlework,
  Then she shall be a true love of mine.

гэж дуулахад бүсгүй:

  Tell him to buy me an acre of land,
  Parsley, sage, rosemary, and thyme;
  Between the salt water and the sea sand,
  Then he shall be a true lover of mine.

гэж хариулна. Гүй нээрээ, яаж туньж гомдож хатуурхахаараа нэг нь "оёдолгүй, зүү утасны ор мөргүй цамц оёх"-ыг нэхэж, нөгөөх нь "давст далайн ус, эргийн элсний хооронд акр газар авч өгөх"-ийг шаардаж, тэгж чадах аваас "чи миний жинхэнэ амраг" гэж байх вэ? Манайхан ардын дууны үгийг урт, богино гэлтгүй их андуурч эндүүрдэг. Англи ч ялгаагүй юм санж. Учир нь цамц оёх тухай хэсгийг энэ бүсгүй "tell him to make me a cambric shirt" гэж эндүүрч байна, гэхдээ л гоё дуулжээ:

  Англи ардын дуу "Scarborough Fair"

  Are you going to Scarborough Fair
  Parsley, sage, rosemary and thyme
  Remember me to one who lives there
  He once was a true love of mine

  

1 comment:

Bumbuulei said...

Польшийн хаана билээ дээ нэг газар Европынхон цуглаж тоглоомоор байлдаж тоглодог гэсэн. 1240 онд болсон Европчуудын нэгдсэн энэ уулзалт нь дорноос ирэх нүүдэлчдээс өөрсдийгөө хамгаалахтай холбоотой ба энэ үед бараг анх удаа бөөнөөрөө цугласан юм бх. Энэ нь бас магадгүй өнөөгийн Европын холбооны эхлэл бж болох юм.

Тэр санаанд орчихлоо.