2009/11/08

Далийв

 Хэрвээ би жил байсан бол, би илүү сартай жил байх байсан

 Хэрвээ улирал бол намрын эхэн
 Хэрвээ сар бол есөн сарын дунд
 Хэрвээ гариг бол хагас сайны орой
 Хэрвээ өдөр бол үүрийн гэгээ

 Хэрвээ хот бол үлгэрийн хотхон
 Хэрвээ гудамж бол захын замын уулзвар
 Хэрвээ барилга бол алсыг харагч
 Хэрвээ үүд бол цоожгүй хөх хаалга

 Хэрвээ мод бол голын бургас
 Хэрвээ жимс бол ногоон алим
 Хэрвээ жимсгэнэ бол улаан чацаргана
 Хэрвээ өвс бол агь таана

 Хэрвээ цаг агаар бол намуун бороо,
 заримдаа гэхдээ Катарина хуй салхи
 Халуун хүйтэн гэвэл жаргах нарны илч
 Дулаан бүлээн гэвэл дөнгөж бүрэлдсэн тараг

 Хэрвээ уянга бол амар хуурын эгшиг
 Хэрвээ дуу бол уулын цууриа
 Хэрвээ чимээ бол шөнийн аниргүй
 Хэрвээ шивнээ бол тэрийг хэлэхгүй

 Хэрвээ амт бол гашуун шоколад
 Хэрвээ шингэн бол хайлсан цас
 Үнэр гэвэл аргалын утаа,
 заримдаа гэхдээ борооны чийг

 Хэрвээ унаа бол ногоон галт тэрэг
 Хэрвээ өнгө бол шаргал saffron
 Хэрвээ цэцэг бол хаврын яргуй
 Хэрвээ хувцас бол хуучин дан дээл

2 comments:

Anonymous said...

,,,Хэрвээ чи илүү сартай жил би илүү сар
,,,Хэрвээ чи үлгэрийн хотхон бол би үлгэрийн баатар
,,,Хэрвээ чи намуун бороо бол би борооны чийг
,,,Хэрвээ чи ногоон галт тэрэг бол би алсад зурайх зам
,,, urnul bii...

Suren said...

Bayarlalaa!
urnuliig tesen yadan huleej baina :)