2009/10/30

Эцсийн захиа

"Зуун жилийн ганцаардал", "Хурандаад захидал үл ирнэ" зэрэг зохиолоороо дэлхийд нэртэй Габриэль Гарсиа Маркэсийн "Эцсийн захиа"-г орчуулж үзэв:

  Gabriel Garcia Marquez "A Farewell Letter"
  Орчуулга: Сүрэн, С. Наранжаргал (англи хэлнээс)

Бурхан намайг чихмэл хүүхэлдэй гэдгийг агшин зуур умартаад, хормын ч болов амьдрал хайрлавал би бодсон бүхнээ ярих бус, юу ярихаа бодох байсан.
Аливааг би үнээр бус, утгаар нь цэгнэх байсан.
Ганцхан минут нүдээ анихад ертөнцийн гэрэл гэгээнээс жаран хором тасрахыг ухаарч, бага унтаж ихийг мөрөөдөх байсан.

Бусдыг эргэлзэн зогсох үед би урагшлан давшлах байсан.
Бусдыг унтах үед би сэрүүн, сэргэг байх байсан.
Бусдыг ярих үед би сонсох байсан, бас шоколадтай мөхөөлдсийг амтархан идэх байсан!
Бурхан надад жаахан ч атугай амьдрал хайрлавал би энгийн хувцас өмсөх байсан. Ургах нарыг угтаж, бүх бие төдийгүй зүрх сэтгэлээ ч наранд нээх байсан.
Бурхан минь, зүрхэнд шингэсэн үзэн ядалтаа би мөс болгон хөлдөөгөөд наран гарч ирэхийг хүлээх байсан.
Оддын гэрэлд Ван Гохтой зураг зурж, Бэнэдэттийн шүлэг уншин мөрөөдөж, Серрагийн дууг саран авхайд серенад болгон өргөх байсан.
Өргөс хатгах өвдөлт, цэцгэн дэлбээний улаахан үнсэлтийг мэдрэхийн тулд би сарнайн цэцэгсийг нулимсаараа услах байсан.

Бурхан надад хэсэгхэн ч атугай амьдрал бэлэглэсэн бол...
Би өдөр болгон элэг дотны бүх хүмүүстээ хайртай гэдгээ хэлэх байсан.
Эр, эм - хүн болгонд тэднийг хайрлан биширдгээ итгүүлэх байсан. Хайрыг хайрлаж, хайраар жигүүрлэн амьдрах байсан.
Хөгшрөх цагт хайр үгүй болно хэмээн итгэх хүмүүст эндүүрч байна гэдгийг ойлгуулах байсан. Хүн хайрлахаа байсан цагт л хөгширч эхэлнэ гэдгийг ухааруулах байсан!
Бяцхан хүүхдэд би даль жигүүр өгнө. Дүүлэн нисэхийг харин өөрөө сураасай гэж хүснэ.
Өвгөн буурлуудад үхэл гэдэг нас ахих бус умартан мартахаас эхтэй гэж хэлнэ.

Хүмүүс минь дээ, та нараасаа яасан ч ихийг сурав даа...

Бүгд уулын оройд амьдрахыг хүсэх боловч жинхэнэ аз жаргал дээш доош хэрхэн өгсөж уруудахад оршихыг үл ухаарна.
Саяхан мэндэлсэн улаан нярай бяцхан гараараа эцгийнхээ хурууг атгахад насан үүрдийн уяа үүсдэг ажээ.
Өрөөл нэгнийгээ хөл дээрээ босоход туслах ганцхан тохиолдолд хүн хүнээ дээрээс доош харж болдгийг мэдлээ.
Хүмүүс та нараасаа олныг сурлаа, гэвч энэ бүхэн хэрэггүй ажээ. Учир нь аяныхаа богцыг энэ бүхнээр дүүргээд би, одоо харуусан та нараасаа хагацах гэж байна.

-------------------------------------------------------

2009/10/29

Солонгон гүүр

Тамүра Шигэрү "Мөрөөдлийн аян"
Орчуулга: Сүрэн (япон хэлнээс)

Нэгдүгээр хэсэг: Гүүр

Ранслот робот гүн хавцал руу өнгийн хараад
  - Зам энд тасарч байна гэв.
  - Сонин юм даа, дурандахад энэ хавцлын нөгөө талд энэ замын үргэлжлэл харагдах юм. Гэвч энд гүүр байсан ул мөр алга...

   Эрдэмтэн доктор Фүүп, Ранслот робот хоёр археологийн судалгаа хийхээр Дундад Азийг зорин явах замд энэ гүнзгий хавцал таарсан боловч хэрхэн давж, яаж нөгөө талд гарахаа мэдэхгүй арга мухардаад байлаа.

  - Доктор оо, араас хүн ирж байх шиг. 
  
   Эргэн харвал тэр хоёрын ирсэн замаар үндэснийхээ хувцас өмссөн, араг үүрсэн нэгэн эр алхаж ирэв. Тэрээр Ранслотыг харж баясгалантай инээгээд, Фүүп докторт бяцхан мэхийж ёслов. Тэгээд нүдээ жаахан аниад хавцлын зүг хөнгөн шингэн, сонин алхаагаар алхаж эхлэв. Фүүп доктор, Ранслот хоёр сандран

  - Болгоомжтой!
  - Хөөе!

гэж уулга алдан дуудах хооронд эрийн хөлийн үзүүрээс хавцлын нөгөө тал хүртэл долоон өнгөөр туяарах солонго гүүр болон татагдсан байлаа. Эрэгтэй эгэл жирийн явдал мэт ажиг ч үгүй солонго өөд алхаж гараад хавцлын нөгөө талд очиж буухад солонгон гүүр нэг л мэдэхнээ алга болсон байв.

  - Сая юу болсныг харсан уу?
  - Харлаа доктор оо. Энэ хоёр нүдээрээ харлаа.
  - Хавцлын нөгөө талд гарахын тулд солонго татуулах хэрэгтэй юм байна.
  - Тийм юм шиг байна.
  - Бид бас чадах болов уу?

   Ийнхүү доктор Фүүп, Ранслот робот хоёр нөгөө эрийг дуурайн солонгон гүүр татуулах дасгал хийж эхлэв. Тэр хоёрыг солонго гаргах гэж янз бүрээр оролдох хооронд илжиг хөтөлсөн бяцхан жаалхүү, тод өнгийн үндэсний хувцастай, нярай хүүхэд тэвэрсэн залуухан бүсгүй, таяг тулсан цагаан сахалт өвгөн гээд янз бүрийн хүмүүс хавцал дээгүүр өөр өөрийн солонгон гүүр татуулан нөгөө талд гарч аян замаа үргэлжлүүлж байв. 

   Хүмүүс хавцлын наад, цаад талаас нааш цааш чөлөөтэй ирж явж байлаа. Доктор Фүүп заримаас нь солонгон гүүр татуулах арга барилын тухай асуусан боловч бүгд мэдэхгүй гэж хариулав. Агаар амьсгалахтай адил эгэл жирийн явдал тул бодож амжаагүй байтал хүн бүрийн өмнө солонгон гүүр гарчихдаг бололтой. Зарим нь тэр хоёрын төлөө хавцлыг нааш цааш хэд хэдэн удаа гаталж, солонгон гүүр татуулж үзүүлсэн боловч тэр хоёрт солонгон гүүр гаргаж өгч даанч чадсангүй.

   - Доктор оо, энэ нэлээд хэцүүхэн ажил бололтой.
   - Харин ээ... Энэ хавцлыг давахын тулд цагаан цайлган, хүүхэд мэт гэнэн сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй болов уу. Эндэхийн хүмүүс бүгд үнэхээрийн сайхан сэтгэлтэй хүмүүс байна. Хоёулаа энэ гүнзгий хавцлын цаад талыг энэ чигээрээ үзэхгүй өнгөрөх нь зөв байх аа. Гэхдээ дэлхий дээр ийм газар үлдсэнд би маш их баяртай байна гэж доктор хэлэв.

   Ийнхүү Фүүп доктор, Ранслот робот хоёр хавцлын нөгөө талд гарах оролдлогоо болиод ирсэн замаараа буцахаар шийдэв. Буцах алхаа нь энэ нутгийн хүмүүсийн алхаа шиг хөнгөн шингэн, сонин айзамтай болсныг тэр хоёр анзаарсангүй. Мөн хавцал дээгүүр хоёр тод солонго үлэмж сайхан өнгөөр туяаран буйг ч анзаарсангүй.

2009/10/28

Солипсист

Фредерик Браун science-fiction зохиолч боловч зөгнөлт зохиолын хажуугаар алиа алиа юм их бичнэ, бичнэ гэнэ, бичиж байлаа. Өгүүллэгүүд нь богинохон боловч хөөрхөн юм бодуулна. Anyway, нэг бяцхан өгүүллэг орчууллаа:

  Fredric Brown "Solipsist" 1953
  Орчуулга: Сүрэн (англи хэлнээс)

  Уолтэр Б. Иегова – энэ түүний жинхэнэ нэр тул би энэ нэр хэрэглэсний төлөө уучлал гуйхгүй – бүх насаараа бүрэн итгэлт солипсист байв. Солипсист гэгч, хэрвээ та мэдэхгүй бол, зөвхөн өөрийгөө цорын ганц оршихуй гэж итгэдэг хүнийг хэлнэ. Бусад хүмүүс болон хорвоо ертөнц тэр чигээрээ түүний бодол төсөөлөлд оршдог агаад солипсист энэ бүхнийг ургуулан дүрслэхээ больчихвол бүгд оршин тогтнохоо болино гэж итгэнэ.

  Нэгэн өдөр Уолтэр Б. Иегова солипсизмыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэхэд хүрсэн билээ. Нэгхэн долоо хоногийн дотор эхнэр нь хаанахын ч юм бэ хархүүтэй зугтан алга болж, тэр өөрөө ачааны түшмэл ажлаасаа халагдаж, мөн замыг нь хөндлөн гарах гэж байсан муу хар муур хөөж байгаад хөлөө хугалсан байлаа.

  Тиймээс эмнэлэгт хэвтэж байхдаа энэ бүхнийг эцэс төгсгөл болгохоор шийджээ.

  Цонхноосоо од ширтэж байгаад алга болоосой гэж хүсэхэд од мичид үгүй болов. Дараа нь бүх хүмүүсийг алга болоосой гэж хүсэхэд эмнэлэг маш сонин, эмнэлэг гэхийн аргагүй чимээ аниргүй болов. Араас нь бүх дэлхийг үгүй хийгээд нэг мэдэхнээ тэрээр оргүй хоосонд дүүжлээстэй мэт хөвж байлаа. Зовлонт биеэсээ амархан ангижраад хамгийн сүүлийн алхам буюу өөрийнхөө оршин тогтнолыг үгүй хийхийг хүслээ.

  Гэвч юу ч өөрчлөгдсөнгүй.

  Сонин юм аа гэж Уолтэр Б. Иегова бодоод солипсизмд хязгаар байна гэж үү гэж гайхшрав.
  Нэгэн дуу "Тийм" гэж хариулав.
  - Та хэн бэ?
  - Чиний үгүй хийсэн орчлон хорвоог бүтээсэн нь би байна. Харин одоо чи миний байрыг эзлэн авсан тул – тэрээр гүнзгий гээч нь санаа алдав – би ашгүй, оршин тогтнохоо дуусгавар болгож, хийж бүтээхийг чамд шилжүүлж өгнө гэв.
  - Гэхдээ би өөрөө яаж оршин тогтнохоо болих вэ? Би чинь зөвхөн үүнийг л хүсээд байгаа юм шүү дээ?
  - Тийм ээ, би мэдэж байна гэж дуу хариулав. Би яасан, чи яг тэгэх л хэрэгтэй. Орчлон хорвоог бүтээн бий болго. Чиний итгэсэнд итгээд бүтээсэн бүхнийг чинь үгүй болгох хүн гарч ирэхийг хүлээ. Тэгээд түүнд бүхнээ шилжүүлэн өгөөд өөрөө явдгаараа яв. Одоо харин баяртай.

  Ингээд дуу алга болов.

  Уолтэр Б. Иегова оргүй хоосонд гав ганцаар үлдсэн тул түүнд хийж чадах ганцхан л зүйл байлаа. Тэрээр хурмаст тэнгэр, газар дэлхийг бүтээв. Энэ ажилд зөвхөн долоохон хоног зарцуулав.

----------------------------------------------------------------------

2009/10/24

Техникийн хөгжил

Холбоо тасраад удсан найзыгаа Facebook-с олоод хагартлаа баярлаж, хайлтлаа мишээв. Тэгээд жаахан бодлоо л доо... Бидний ээж аавын үед Орос, Герман, Унгар, Чехэд сурч олон сайхан найзуудтай болсон ч нутаг буцаад ганц хоёр нүүхэд л насаар холбоо тасардаг байлаа. Тэр байтугай захиа занаа замаас төөрвөл хос залуус хүртэл хоёр тийш болдог байв. Бид нар тэгэхээр азтай үед төржээ :)

Ингэхэд нөгөө "Электрон жаалын адал явдал" киноны дуунд
  
  До чего дошел прогресс
  Труд физический исчез ♪♪ 

буюу "Хөгжил дэвшил туйлдаа хүрлээ, бие хүчний хөдөлмөр үгүй боллоо" гэж дуулдаг даа... "Биеийн хөдөлмөр" хараахан алга болох болоогүй ч "хөгжил дэвшил юунд хүрсэнийг" жаахан бодов. Бодоод бодоод гэхдээ бодын шийр дөрөв учир бодож эргэцүүлсэн биш жаахан хайлт хийсний үр дүнд буусан дүр зургийг танилцуулъя:

  1900-1930
  • 1901 – Маркони Гульельмо хэмээх итали нөхөр усан онгоцон дээр радио суурилуулж "first reported transatlantic radio transmission" буюу миний ойлгосноор анхны “mobile” холбоо тогтоов (энэ италиуд уу... анхны утас зохион бүтээсэн нь Бэлл биш итали эрдэмтэн Антонио Меуччи. Одоо ч байгалийн ухааны чиглэлээр Италид сурах хамгийн хэцүү, дийлэхгүй зарим нь АНУ-д очиж төгсдөг гэжуга). 
  • 1910 – анхны дуутай кино
  • 1925 – телевизийн эрин үеийн эхлэл
  • 1934 – халисан магнитофон (пленочный магнитофон)
  1940-д он
  • 1940 – өнгөт зурагтны орчин үеийн систем
  • 1941 – программ хангамжтай компьютер
  • 1946 – гар утас (өргөн хэрэглээний биш)
  1950-1960
  • 1951 – видеомагнитофон
  • 1962 – аудиокассет, анхны компьютерийн видеотоглоом
  • 1965 – компакт-диск
  1970-1980
  • 1971 – кассетный видеомагнитофон
  • 1972 – текст боловсруулах процессор (текстовый процессор) 
  • 1979 – өргөн хэрэглээний гар утас & аудио тоглуулагч (аудиоплеер)
  • 1981 – IBM PC
  • 1984 – Apple Mac
  • 1985 – Microsoft-ын Windows
  1990-ээд он
  • 1990 – HTTP & html
  • 1992 – sms явуулдаг болов
  • 1993 – Pentium процессор
  Техник технологийн хөгжлийн ачаар:
  • 1998 – Google
  • 2001 – bluetooth
  • 2001 – YouTube
  • 2004 – Facebook 
За тэгээд нэгдэж нээгдсэн дэлхийд дурын бөгөөд дуртай хүнтэйгээ холбогдоод байж дээ :)

2009/10/23

Нэгэн өдрийн баяр

2008 07/27

Өчигдөр найзуудтайгаа далай явж, давстай давалгаанд хэд сайн цохиулаад ирлээ. Алиа найзуудтайгаа арзайтлаа инээж алтан наранд боорцог шиг борлоод ирлээ. Өнөөдөр бүх бие жаахан хүндвэртэй ч нэг л сайхан амарсан шинжтэй. Нэгэн яриаг минь нэгэн найз маань бич бич бич гэж ятгасан тул here we go :

Хүний сайхан сэтгэл өөрт чиглэсэн ч бай өрөөлд чиглэсэн бай ч аягүй их баярлана Хүний сэтгэлийг санаандгүй мэдэж таних үед бүр ч их баярлана. Хааяа хааяа тэнгэр бурхан намайг ивээж тийм учрал явуулна. Хоромхон зуур болоод өнгөрсөн явдал ч гэлээ сэтгэлд гэгээ татаад хэсэгтээ баяр мишээлээр дүүрэн байна.

Икегами шугамын Икегами буудлаас арван мин алхах зайнд эртний том сүм бий. Гол сүм нь уулын орой дээр, шатаар нэлээд өгсөж байж хүрнэ. Хэд хэдэн жижиг сүм, мөргөлийн газар доор байх бөгөөд сард нэг удаа цайны ёслол сурч байхдаа хажуугаар нь өнгөрдөг байв.

Намрын нэгэн өдөр мөргөлийн сүмийн хажуугаар явж байтал нэг залуу нүдэнд тусав. Анх хальт хараад өнгөрсөн ч нэг л юм анхаарал татаж дахин сайн харав. Ажиглаваас дөнгөж 25 гарав уу гэмээр залуу. Хэдий залууг өөдөөс нь биш хажуунаас харж буй ч бүх бие сэтгэлээрээ мөргөж буй нь илт. Хоёр нүдээ тас анин, хоёр гараа таг нийлүүлэн жаахан урагшаа бөхийж бүх биеэ чангалаад, сэтгэл зүрхээ төвлөрүүлээд залбирч буй нь хараагүй хүнд хүртэл мэдрэгдмээр. Дахиад сайн хартал залуугийн яг дээр 安産 (*) гэсэн бичиг... Уншингуут дүр зураг улам тодорч сэтгэл нэг л тайван, дэлгэр болж билээ. Чимээгүй баяр гэж хэлвэл илүү онох болов уу.

Сүмийн хажуугаар өнгөрөх нэг юмуу хоёрхон минутын хооронд л болсон явдал. Тэрүүхэн зуур анхны хүүхэд нь болов уу, гэр бүл болоод удаагүй болов уу, удахгүй амаржих болов уу, арай дөхөөгүй болов уу... гээд дотроо нэлээд юм бодож таамаглаад. Эхнэрийнхээ төлөө эсэн мэнд амаржаасай гээд сэтгэл зүрхээрээ залбирч буй үл таних залууг хэсэгтээ санаж баярлаж явлаа. Одоо ч гэсэн санах болгонд нэг л гоё болдог. 本当にいいもの見せてもらったと感謝する。

Тэр өдөр давхар бүх эрчүүд залуучуудад аягүй их баярласан өдөр байлаа. Хайртай дуртай гэж дэвэн дэлхийгээр зарлахгүй ч, бэлэг цэцгээр бөмбөгдөж бөс даавуунд бөөцийлэхгүй ч хамаг сайхан сэтгэл нь хаая хаая хальт харагдана. Тэр үед хайр эгдүү зэрэг хүрч 男の子って何か可愛いなぁ гэж бодогдоно.

-----------------------------------------------------------------------------------
* 安産 эсэн мэнд амаржих гэсэн утгатай үг, японы зарим сүм мөргөх зорилгоос (өвчин эдгээх, элсэлтий шалгалтанд тэнцэх, хань ижилтэй болох г.м ) хамааран мөргөх газар нь тусдаа байдаг.

2009/10/20

"Bombardiers" & санхүүгийн хямрал

... The numbers on the Resolution Trust offering totaled $145 billion, which was to help shut down a few dozen bankrupt savings and load. All of the unpayable debt was being moved off the balance sheets of the government-insured thrifts and into the fineprint footnotes of the government-backed Resolution Trust. It was a perfectly legal accounting transaction that would make the S&Ls' embarrassing $145 billion loss disappear from the public eye, and though the government had done nothing yet to figure out how it was going to pay back the bonds, it did discover that the Federal Reserve could print enough money to pay the interest until it was all figured out.

The bonds didn't come due for thirty years, and everyone had confidence that by the year 2024 the United States government would be such a bloated, gargantuan scarfing pig, that it'd never notice this little $145 billion invoice. That would be loose change in 2024. It would be nothing compared to radioactive-uranium storage barrels, which were scheduled to be dug out of the Utah desert in 2020 and atomically defused. It would seem like small potatoes compared to the cost of cleaning up all our river and lakes, which private industry had polluted for 110 years before the government stepped in and told them that what they were doing was perfectly legal. Well heck, the S&Ls had only five or six years to pollute the financial system before the government stepped in and told them that it would bail out all their losses.

But still, $145 billion was such a gargantuan, monstrous, scandalous sum that the salespeople couldn't take it seriously and joked about how the RTC ate money like Godzilla ate Tokyo.
"They are asking for gillion zillions", Lisa Lisa explained to Honolulu Federal.
"A jillion trillions," surmised Regis Reed.
"A dillion fillions," Nickel Sansome piped in proudly...


Үүнийг уншсан хүнд өнөөгийн бүх дэлхийг хамарсан банк санхүүгийн хямрал, санхүүгийн компаниудыг улсын мөнгөөр аварч буй тухай хорон үгээр ёжилж бичжээ гэж бодогдох байх. Ерөнхийдөө тийм боловч энэ бол он цагийн хувьд аль дивангарын 1995 онд бичигдсэн "Bombardiers" зохиолын нэг хэсэг гэвэл... давхар ондоо зүйл бас бодогдох болов уу.

Өнөөгийн санхүүгийн хямралын гол шалтгааны нэг бол шунал (greed) гэж сонин хэвлэлээр шуугиж байгаа ч аль дээр үеэс л хүн гэдэг амьтан мөнгөнд дуртай байсан, "яахаараа яг одоо шуналаас болж үүссэн хямрал" гэж яриад байнаа... гэх зэрэг энэ бүхэн нэг л бууж өгөхгүй хүмүүс байгаа болов уу. Тэгвэл "Bombardiers" зохиол нь санхүүгийн компаниудын гол цөм буюу өдөрт сая сая долларын худалдаа хийдэг трэйдэр хүмүүүсийн ажил, цаашилбал ажлынхаа улмаас амьдралгүй болж буй эмгэнэлийг тун ёжтой, хорон үгээр гаргасан зохиол юм. Өнөөгийн санхүүгийн хямралын цаана ямар хүмүүс, ямар систем байгааг олгой толгой, онол ном биш мэдрэмжийн хувьд (感覚で) ойлгох болно. Мөн америк маягийн капитализмыг хөгжлийн туйл гэж үздэг хүмүүст хөөрхөн сэргээш болно.

Нэмж хэлэхэд "Bombardiers" нь зохиолч По Бронсоны өөрийнхөө хэдэн жил трэйдэрээр ажилласан туршлагандаа тулгуурлаж бичсэн fiction зохил юм. Багаасаа математикийн олимпиадад оролцож байсан тоонд гаргуун Пo компанидаа гэрэлт ирээдүйтэй, 30 орчим насандаа долоон оронт долларын цалинтай гэгдэж байсан боловч зохиолч болох хүсэлдээ хөтлөгдөн ажлаасаа гарсан аж. 30 орчин насандаа баян болоогүй ч мөрөөдөл нь биеэлж "What should I do with my life", "Why do I love these people" зэрэг дэлхийд bestseller болсон ном бичиж хэвлүүлжээ. Btw, энэ хоёр номыг заавал уншаарай гэж санал болгоё. Харин Bombardiers бол чөлөөт цаг байгаад "зад авч задаргах" англи хэллэг суръя гэсэн хүнд recommend.

2009/10/19

Р. М. Рильке "Намар"



И. Левитан "Намрын өдөр"

Нэлээд дээхэн Рилькегийн нэг шүлэг толгойноос гардаггүй, гарж орсон ч бодогдоод... ямар сайндаа алсын Германд амар тайван суух Аттила андын амгалан байдлыг алдуулж үг, өгүүлбэр бүрийн утгыг хэлж өгөөч гэж гуйж байх вэ. Энэ шүлгийн юу нь яагаад таалагдсаныг онцолж хэлж мэдкү. Ер нь шүлэг, уран зохиол гэдэг сэтгэлд эсвэл хүрнэ эсвэл үгүй, зүрхний нэг гохонд эсвэл тээглэнэ эсвэл үгүй ...

Шалтгаан энэ тэрийг хойш тавиад яриагаа шүлэг рүү шилжүүлбэл Рилькегийн "Намар"-ын англи, орос, япон өч төчнөөн орчуулга байдаг юм байна. Ер нь ихэх шүлэг найраглалыг бүрэн дүүрэн орчуулах амаргүй & аргагүй. Утгыг нь хадгалахаар хэмнэл алдагдана, хэмнэлийг хадгалахаар утга алдагдана гэдэг бол наад захын асуудал. Тиймээс хэд хэдэн орчуулга уншиж байж цаад шүлэг жинхэнэ утгаараа "бууж" байх жишээтэй. Шүлгийн англи, орос, япон орчуулга тавилаа. Мөн Aттилагийн ачаар Рильке-гийн "Намар"-ыг монголоор толилуулж байна.

  Rainer Maria Rilke (1875-1926) 
  Herbst

  Die Blätter fallen, fallen wie von weit, 
  als welkten in den Himmeln ferne Gärten; 
  sie fallen mit verneinender Gebärde. 

  Und in den Nächten fällt die schwere Erde 
  aus allen Sternen in die Einsamkeit. 

  Wir alle fallen. Diese Hand da fällt. 
  Und sieh dir andre an: es ist in allen.

  Und doch ist Einer, welcher dieses Fallen 
  unendlich sanft in seinen Händen hält. 


    Р. М. Рильке "Намар"
    Орчуулга: Сүрэн

    Навчис унаж байна, тэртээ дээрээс унаж байна 
    Тэнгэрийн цэцэрлэг гандсан мэт 
    Унаж буйгаа үгүйсгэх мэт

    Шөнө болохуй, хүнд дэлхий минь унана 
    Гариг оддоос холдон ганцаардлын ангал уруу унана

    Бид бас унаж байна, нэг гарын араас нөгөө гар 
    Эргэн тойрноо харваас эргүүлэгт буй мэт унаж байна

    Гэвч энэ бүх уналтыг Хэн нэгэн 
    Энэрэлт зөөлөн алган дээрээ тосон тогтоож байна.


    R. M. Rilke "Fall"  
    Transl. by Guntram Deichsel

    The leaves are falling, falling as from far 
    Where distant with'ring gardens grace the skies, 
    Theyr'e falling with a gesture that denies.

    And in the nights the heavy earth falls by 
    Into the loneliness, from a far star.

    We all are falling. This hand falls, as it extends. 
    And take a look at others. It's in them all.  

    And yet there's One, holding this fall 
    With endless gentleness in both his hands.


    R. M. Rilke "Harvest (Autumn)" 
    Transl. by A. W. Tüting 

    The leaves are falling as if from afar, 
    as if from distant gardens withering in heaven; 
    with gestures saying nay they fall.

    And in the nights, lost out of all, 
    the heavy earth falls down - a lonely star.

    We all are falling. Nor this hand there stands. 
    And see all others: bound to this calling.

    And still, there's Someone holding all this falling 
    with tenderness unending in his hands.


    Р. М. Рильке "Осень"   
    Пер. Александр Шапиро

    Листы летят, летят издалека 
    Увядшие в саду небесном, дальном, 
    И тихим «нет» качаются печально,  

    А ночью, в одиночестве астральном 
    Тяжелый шар спускается в века.

    Мы падаем. Вслед за одной рукой — 
    Другая. Лишь Единый за веками

    Непреходяще нежными руками 
    Приемлет все падения в покой.


    ライナー・マリア・リルケ「秋」 
    飯吉光夫 訳

    木の葉が落ちる 落ちる 遠くからのように 
    空はるかにある庭が枯れたように 
    いやいやの身ぶりをしながらも 落ちる

    そして この重い地球も 夜々に 
    ほかの星たちからはなれて 
    さびしいところへ落ちる

    ぼくらはみんな落ちる このぼくの手も落ちる 
    まわりをごらん なにもかもが落ちる

    でも ただひとり この落ちるみんなを 
    両方の手でこよなくやさしく 
    うけとめるものがいる


    ライナー・マリア・リルケ「秋」 
    山口四郎訳

    樹の葉が落ちて来る 
    何処か遠くから落ちて来るみたいだ 
    遠い天上の庭で 
    樹々が末枯(すが)れているのかもしれぬ 
    なんだかみんな 
    否(いな)むような素振りをしながら落ちて来る 
    重いこの地球も 
    こうして夜ごと 
    すべての星たちの間から 
    孤独の中に落ちてゆく 
    われわれはみな落ちてゆく 
    ほら、この手だって落ちる 
    凝(じ)いっと他のものを見て見給え 
    これがすべてのものの運命なのだ 
    だが何処かに 
    こうしてすべてが落ちてゆくのを 
    無限にやさしく 
    その手に受け止めているものがある

2009/10/18

Ха-ха-ха, чадчихлаа!


  

"Ха-ха-ха, чадчихлаа!" гээд ирландын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Артур О’Коннор Английн шоронгоос суллагдахдаа элгээ хөштөл инээсэн нь гарцаагүй.

Артур О’Коннор 1798 оны Ирландын их бослогын (Irish rebellion) үеэр Францын засгийн газраас тусламж эрэхээр Парис явах замдаа баривчлагдан "эзэн хааныхаа эсрэг босч их гүрний эв нэгдлийг бусниулсан" хэргээр шороонд хоригдож байжээ. Тэрээр шоронд байхдаа доорх шүлгийг бичсэн агаад хийсэн хэрэгтээ гэмшсэн төдийгүй "хүний эрх", "эрх чөлөө" -ний тухай үзэл баримтлалыг жигшин зэвүүцэж эзэн хаандаа "үнэнч" үлдсэн мэт Английн эрх мэдэгч нарт итгүүлж чаджээ.

Шүлгийн эхний бадгийг товчилбол "хэн хүнээс илүү эзэн хаанаа магтан дуулна би" гэсэн утгатай. Хоёрдугаар бадагт "Томас Пэйн тонилох болтугай, эрх чөлөө, хуульт ёсыг мандуулсан Франц улс сөнөх болтугай" гэсэн тул Английн эрх мэдэгч нар омог бардам ирланд тэмцэгчийг буулгаж авлаа гэж баярласан нь гарцаагүй.

   The pomp of courts, and pride of kings,
   I prize above all earthly things;
   I love my country, but my king,
   Above all men his praise I’ll sing.
   The royal banners are display’d,
   And may success the standard aid:

   I fain would banish far from hence
   The Rights of Man and Common Sense.
   Destruction to that odious name,
   The plague of princes, Thomas Paine,
   Defeat and ruin seize the cause
   Of France, her liberty, and laws.

Харин энэ шүлэг нэг "но"-той нь хоёр бадгийг зэрэгцүүлж уншвал шүлгийн утга 180 градус эргэж, яруу найрагч англи түшмэдийг хууран мэхэлж чадсан нь илт:

   Arthur O’Connor 
   (1765-1852)


   The pomp of courts, and pride of kings,
       I fain would banish far from hence

   I prize above all earthly things;
       The Rights of Man and Common Sense.

   I love my country, but my king,
       Destruction to that odious name,

   Above all men his praise I’ll sing.
       The plague of princes, Thomas Paine,

   The royal banners are display’d,
       Defeat and ruin seize the cause

   And may success the standard aid:
      Of France, her liberty, and laws.

Энэ шүлэг яагаад "one of the cleverest political poems" гэж нэрлэгдэх болсон нь илт болов уу. Нэмж хэлэхэд шүлэгт дурдагдаж буй Томас Пэйн 1776 онд америкийн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд түлхэц өгсөн "Common Sense" -ийг бичсэн бөгөөд тэр нь хожим "Эрх чөлөөний тунхаглал"-д тусгалаа олсон юм. Мөн түүний 1791 онд бичсэн "Хүний эрх" нь либерализмын үндэс суурь болсон бүлгээ.

  Link(s) to this post: 

2009/10/17

The More Loving One

Хаанаас ч юм олж уншсан “if equal affection cannot be, let the more loving one be me” гэсэн мөр сэтгэлд хоногшоод удаж байсансан. Харин саяхан google гайхлын ачаар жинхэнэ эхийг нь олоод, зохиогч нь Одэн байсныг мэдээд internet, PC, IT зэргийг хөгжүүлсэн залууст асар их хайр хүрэв.

Нэмж далийхад “go to hell”, “give a damn” зэрэг хэллэг нь өнөө үед амьтан бүрийн амны уншлага мэт боловч шүлэг зохиогдсон 60-д онд ийм үг цаасан дээр буулгана гэдэг... нэлээд тэрслүү, танхай, чөлөөт сэтгэлгээтэй хүний шинж болов уу. Аль эсвэл Вьетнамын дайн, харуудын сонгуулийн эрхийн төлөө тэмцэл, олон улсын оюутны хөдөлгөөн, хүйтэн дайн, социализм коммунизм... амьсгалах агаарын атом молекул бүрт idea, ideal шингэж орон орны залуучууд энэ дэлхийдээ сайн сайхан нийгэм цогцлон байгуулахын төлөө хөдөлж бодож маргаж тэмцэж байсан цаг үеийн илрэл болов уу.

Бас цааш нь далийхад, амархан үг хэллэгтэй атал Одэны шүлгүүд орчуулахад аягүй хэцүү санагддаг. Дээхэн оруулсан цаазаар авах ялын өмнө Тичборны бичсэн шүлэгтэй харьцуулахад энэ шүлэг илүү хэцүү. Гэхдээ хэмжээ хязгаараа мэдэх тул орчуулна гэж санах ч үгүй л дээ.

 The More Loving One
 W.H. Auden

 Looking up at the stars, I know quite well
 That, for all they care, I can go to hell,
 But on earth indifference is the least
 We have to dread from man or beast.

 How should we like it were stars to burn
 With a passion for us we could not return?
 If equal affection cannot be,
 Let the more loving one be me.

 Admirer as I think I am
 Of stars that do not give a damn,
 I cannot, now I see them, say
 I missed one terribly all day.

 Were all stars to disappear or die,
 I should learn to look at an empty sky
 And feel its total dark sublime,
 Though this might take me a little time.

2009/10/15

Тичборн... ойлгов


Өмнөх бичлэгтээ танилцуулсан Тичборны шүлэг хэсэгтээ толгойд эргэлдээд...
Мөн шүлгийн сүүлийн хоёр мөр нэг л “бууж өгөхгүй” толгой гашилгаад. Тэгээд яахав, юун төлөө орчин цагт гүүгл гэгч буянт сайхан юм байгаа билээ, будаа идэхдээ сайн хүн сурсан ганц эрдмээрээ search хийж үзэв. Үр дүнгээс нь хуваалцвал:

Мунхаг миний англи хэлний мэдлэг муу тул сүүлийн хоёр мөрний glass гэдэг үгийг анхандаа стакан, хундага гэж ойлгож байсан. Тиймээс "My glass is full, and now my glass is run" мөрийг “хундаг минь дүүрэн байснаа дундарч дууслаа” буюу “үхэх цаг ойртлоо” гэсэн утгатай зүйрлэл гэж ойлгосон ухаантай.

Glass гэдэг үгний миний мэдэх хэдэн утга гэвэл 1) шил 2) стакан 3) нүдний шил, линз
тэгээд л гүйцээ. Тэгсэн захын англи-япон хэлний толиноос харахад 砂時計(элсэн цаг) 、温度計(термометр)、晴雨計(барометр) зэрэг үгнүүд жирийж байх юм. Ийнхүү англи хэлэнд элсэн цагийг sandglass гэж хэлдэг ч hourglass, glass зэрэг ондоо хэллэг ч олонтаа хэрэглэгддэгийг мэдэв. Ер нь дээр үед зурган дээрх элсэн цагийг ихэвчлэн hourglass гэдэг байж: http://en.wikipedia.org/wiki/Hourglass

Дундад зуун болон сэргэн мандалтын үеийн европын уран зураг, урлагт элсэн цаг нь хүний амьдрал дэндүү богино, харвасан сум шиг агшин зуур өнгөрөхийн билэгдэл байсэн гэнэ. Тиймээс шүлгийн сүүлчийн мөрийн “my glass is run” бол “my time has run out” гэсэн утгатай ажээ.

Тичборны эллеги



Цаазаар авах ял сонссон хүний сэтгэл зүйн байдал... доорх шүлгийг унших бүр энэ тухай бодно. Сократ хийгээд Бруно шиг "Ял оноож буй та нар яллуулж буй надаас илүү айн чичирч байна" хэмээх эрэлхэг зоригтон байх. Амьдралаа эргэцүүлэн бодож, үхэл өөд тайван алхах нэгэн байх. Айдас солиорлын заагт очих нэгэн ч байх. Ямар үйл, юу хийснээс үл хамааран хувь хүн “ямар хүн” болох нь хамгийн тод томруунаар танигдах мөч болов уу.

Тэгж бодохоор алаг хорвоод амьд явах хугацаа өдрөөр биш цагаар багасч, үхэл хагацлын ирмэг хором хормоор ойртон буй энэ үед шүлэг бичнэ гэдэг... нэг бодлын дэндүү emotional шүлэг гараас гарах аюултай, аль эсвэл хэт бардам, хатуу үг зонхилох нигууртай. Мэдээж сэппүкү, харакири хийхийнхээ өмнө танка бичдэг эртний уламжлалтай, дайчин хүн хэрхэн амьд явахаас хэрхэн үхэх нь хамгаас чухал гэж насаараа заалгасан самурай хүний сэтгэл зүйн байдал нэг өөр. Хубилай хааны үед Японд цаазлагдсан монгол элч Туушины бичсэн шүлэг ч бас өөр:

   Илд исгэрэхэд энэхэн бие өмхөрч одно
   Их хэргийн санааг гэвч
   Энэ илд хорихгүй.
   Салхи исгэрэхэд үүлс хуйларч одно.
   Санаа зориг хоёрыг гэвч
   Салхи ч, илд ч мохоохгүй.
   Наран мандахаас
   Шингэх хязгаар хүртэл
   Их Юан улс ялан дийлсээр байх болно.

Харин дорно биш өрнө гэвэл миний хувьд цаазаар авах ялын өмнө бичсэн шүлгийн хоёрхон оргил байна. Нэг нь “Удахгүй муу хүзүү минь бөгсний хүндийг мэдэх болно” гэсэн тэрслүүт Вийоны ёгт дөрвөн мөр. Нөгөө нь Тичборны (Chidiock Tichborne) бичсэн энэхүү эллеги юм. Гэхдээ мэдээж, ийм шүлгэнд оргил тогтооно гэдэг... тиймэрхүү л дээ.

16-р зууны Англид амьдарч байсан католик шашинтай Тичборн бол Элизабет хатан хааны нууц аллага зохион байгуулахад оролцсон хэргээр цаазаар авахуулж, Шотландын Мэри Стюартын (Mary Queen of Scots) төлөө амиа золиосолсон олон эрчүүдийн нэг болсон түүхтэй. Дундад зууны Англид эзэн хааны эсрэг хуйвалдааныг "treason" гэх бөгөөд хүн алах, хулгай хийх гэмт хэргээс ч хавь илүү хатуу харгисаар шийтгэдэг байв. Treason-ы ял нь "hanged, drawn and quartered" (дүүжилсний дараа бүрэг амьсгалтай дээр нь гэдэс дотрыг нь гаргаж мөчлөх) тул цаазын орой шүлгээ бичиж суусан Тичборныг юу хүлээж байсныг бодохоор арын үс босмоор аймаар.

Цаг үеийн хатуу ширүүнд олон хүн шийтгүүлсэн ч цаазын индэрт гарахаасаа өмнө бичсэн ганц шүлэг нь Тичборныг олноос онцолж, он цагийн нугалаанд мартагдахааргүй болгож мөнхрүүлжээ. Залуу хүний авьяас ганцхан шүлэгт зангирч, одоогоор хараахан амьд боловч тун удахгүй агаар амьсгалах хувьгүй болохоо “And now I live, and now my life is done” гэсэн нь нэг л аймаар, цөвүүн атлаа нэг л тайван...

   Chidiock Tichborne (1558-1586)

   My prime of youth is but a frost of cares,
   My feast of joy is but a dish of pain,
   My crop of corn is but a field of tares,
   And all my good is but vain hope of gain;
   The day is past, and yet I saw no sun,
   And now I live, and now my life is done.

   My tale was heard and yet it was not told, 
   My fruit is fallen, and yet my leaves are green,
   My youth is spent and yet I am not old,
   I saw the world and yet I was not seen;
   My thread is cut and yet it is not spun,
   And now I live, and now my life is done.

   I sought my death and found it in my womb,
   I looked for life and saw it was a shade,
   I trod the earth and knew it was my tomb,
   And now I die, and now I was but made;
   My glass is full, and now my glass is run,
   And now I live, and now my life is done.

P.S. Шүлгийн эхэнд Tychbornes Elegie, written with his owne hand in the Tower before his execution (цаазын өмнөх шөнө Тауэр цамхагт өөрийн гараар бичсэн болно) гэсэн тайлбар байна.

2009/10/13

Үхэшгүй мөнхийн туульч




Өмнөх блог болон өнөө маргаашаас бичихээр зэхэж байгаа тэмдэглэлээ бодохоор өөрийн эрхгүй Шекспирийг бүрэн дүүрэн ойлгоно гэдэг мань мэтийн хазаж дийлэхгүй "хатуу боорцог" мэт санагдана. Гэхдээ яахав, роботуудын тухай цуврал өгүүллэгээрээ алдартай Азимовын энэ алиа өгүүллэгийг уншихаар "хазаж дийлэхгүй" нь би ганцаар биш юм байна гээд тайширчихна...








Isaac Asimov "The Immortal Bard", 1957
Орчуулга: Сүрэн (англи хэлнээс)

- Тийм шүү гэж хэлснээ доктор Финеас Уэлч үгээ үргэлжлүүлэн "Би нэрт хүмүүсийн сүнсийг дуудаж чадна" гэв.
Финеас Уэлч хальт халамцуу байсан л даа, үгүйсэн бол юу гэж ийм юм хэлэх вэ дээ. Гэхдээ зул сарын баярын үдэшлэг дээр ганц хоёр хундага хөнтрүүлж, жаахан халж согтоход буруудах юм юу байхав. Гэхдээ л англи хэл, уран зохиолын залуу багш Скотт Робертсон нүдний шилээ зассанаа "Юу сонсчих нь энэ вэ" гэсэн байдалтай эргэн тойрноо тойруулж харав.
- Доктор Уэлч, та үнэнээсээ ярьж байна уу?
- Мэдээж. Зөвхөн сүнсийг нь биш биеийг нь ч бас авчирна шүү.
- Гэхдээ тэгэх боломжгүй биз дээ гээд Робертсон уруулаа жимийлгэв.
- Яагаад боломжгүй гэж? Ердөө л цаг хугацаанд байр байршлаа өөрчлөх асуудал.
- Та цаг хугацаанд аялах тухай яриад байна уу? Гэхдээ тэр чинь... ер бусын зүйл биз дээ.
- Аргаа мэдэж байвал ч амархан л даа.
- Доктор Уэлч, та ямар арга ярина вэ?
- Ингээд л хэлчихнэ гэж санаа юу? – физикийн багш асуултыг асуултаар хатуу хариулаад эргэн тойрноо харж архитай хундага хайсан боловч нэгийг ч олж харсангүй.

- Би нэлээд хэдийг манайд авчирч байсан шүү гэж тэрээр яриагаа үргэлжлүүлэв. Архимед, Ньютон, Галилей... Хөөрхий амьтад!
Робертсон багшид энэ яриа хөгжилтэй санагдаж эхэлсэн бололтой,
- Манай цаг үе тэдэнд таалагдаагүй гэж үү? Орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололт амжилтыг хараад ёстой мэл гайхсан байх даа гэв.
- Мэдээж. Мэдээжийн хэрэг гайхалгүй яах вэ. Ялангуяа Архимед. Багадаа албадуулан байж чүү чаа сурсан грек хэлээр хэдэн юм тайлбарлаад өгсөн чинь баярласандаа галзуурчих вий гэж айсан шүү. Гэлээ ч...
- Юу болсон бэ?
- Юу ч болоогүй ээ. Зүгээр л өөр орчин, өөр соёл. Тэд бидний амьдрал, орчин үеийн хэв маягт дасаж ерөөсөө чадаагүй юм. Маш их ганцаардаж бас айж эмээцгээж байсан... Тэгээд л тэднийг буцаахаас өөр аргагүй байлаа.
- Харамсалтай л юм.
- Хэлээд юу гэх вэ. Сод ухаантай алдар суутнууд. Даанч уян хатан сэтгэлгээ тэдэнд үгүйлэгдэж байв. Тийм учраас би Шекспирийг авчрахаар шийдсэн юм даа.
- Хэнийг гэнэ ээ! – уран зохиолын багш тул Роберсон өөрийн эрхгүй уулга алдав.
- Залуу минь, дуугаа аяд. Олны газар эвгүй юм биш үү?
- Та Шекспирийг манайд авчирсан гэсэн үү?
- Тэгсээн, Шекспирийг авчирсан. Төгс сэтгэлгээтэй хүнийг л авчрах хэрэгтэй байсан юм. Хүмүүсийн мөн чанарыг сайн мэддэг, хүнийг таньж чаддаг, өөрийн цаг үеэс хэдэн зуун жилээр холдсон ч алзахгүй амьдрах чадвартай, тийм хүн хэрэгтэй байлаа. Шекспир бол яах аргагүй тийм хүн мөн. Нээрээн, надад түүний гарын үсэг байгаа шүү, дурсгал болгож авсан юм.
- Танд одоо байна уу? – ийн асуухад Робертсоны нүд нь гялалзаж байлаа.
- Энд байгаа гэснээ Уэлч халаасаа уудлан Робертсонд хатуу дөрвөлжин цаас сунгав. Цаасны нэг талд "Л. Кейн ба хөвгүүд. Бөөний худалдаа" гэсэн бичиг, нөгөө талд нь тод бөгөөд том үсгээр "Уилм Шекспир" гэж гарын үсэг зурсан байв.

Гэнэт түгшүүрт гэмээр нэгэн таамаг санаанд нь орж ирэхэд Робертсон:
- Түүний гаднах төрх ямар байв? гэж сандран лавлав.
- Зурган дээр байдгаас тэс ондоо шүү. Хав халзан бөгөөд хачин муухай сахалтай. Чамин сайхан аялгаар ярина. Мэдээжийн хэрэг манай эрин үе таалалд нь нийцээсэй гэхдээ би чадах бүхнээ хийсэн. Түүний жүжгүүдийг бид өндрөөр үнэлж өдий хүртэл театрт тоглож буй тухай хэлсэн. Уран бүтээл нь Англи төдийгүй дэлхийн уран зохиолын өв санг баяжуулсан тухай ярьж өгсөн.
- Тийм үү, сайн байна, сайн байна – Робертсон амьсгаа даран чагнаж байлаа.
- Тэгээд зогсохгүй хүмүүс жүжгийн бүтээлийг нь задлан шинжилж, нэлээд хэдэн боть тайлбар ном бичсэн тухай ярьж өгтөл өөрийн нүдээр үзэхийг хүссэн тул номын сан хүртэл дагуулж явсан гээч.
- Тэгээд?
- Өө, ёстой мэл гайхаж байсан. Мэдээж, өнөөгийн бидний үг хэллэг, 1600 оноос хойш тохиолдсон түүхэн үйл явдал зэргийг ойлгоход хэцүү л байсан байх, гэхдээ би тусалсан юм. Хөөрхий амьтан! Өөрийг нь ингэж магтаж мандуулна чиг бодоо ч үгүй байсан юм билээ. "Бурхан минь! Энэ таван зуун жилийн дотор үгийг ингэтэл эргүүлнэ гэж! Хүн хүсвэл нэг муу нойтон даавууг үер ус урстал базаж дөнгөх юм байна" гээд л байн байн давтаж хэлээд байсан.
- Шекспир тийм юм хэлнэ гэж байж боломгүй.
- Яагаад үгүй гэж? Шекспир жүжгүүдээ маш хурдан бичдэг байсан гэсэн. Товлосон хугацаанд амжиж дуусгахын тулд. "Гамлетыг" бол хагас жил хүрэхгүй хугацаанд л бичсэн гэнэ лээ. Хуучин сэдэв байсныг зүгээр жаахан зүлгэсэн юм гэж байсан.
- Зүлгэвэл жирийн шил хүртэл од гариг харах дурангийн линз болдог! – англи хэл, уран зохиолын багш ихэд эгдүүцсэн аястай ийн хэлэв. Даанч физикийн багш түүнийг сонсох сөхөөгүй байлаа. Тэрээр барны тавцан дээр хүний гар хүрээгүй хундага коктэйль олж хараад сэмхэн тийш дөхөж эхэлснээ,
- Үхэшгүй мөнхийн туульчдаа би одоогийн их сургуулиудад Шекспирийн сургалт курс хүртэл байдаг тухай ярьсан гэв.
- Тийм, би тийм сургалт хичээл заадаг.
- Мэднээ хө. Би түүнийг таны заадаг оройн хичээлд оруулсан юм. Вилли шиг хойч үеийнхэн өөрийг нь хэрхэн үнэлснийг мэдэх гэж мэрийсэн хүн би лав хараагүй. Ёстой хичээсэн шүү, танай тэр муу дамжаанд.
- Та Уильям Шекспирийг миний хичээлд суулгасан гэв үү? – Робертсон амандаа бувтнаж хэлээд энэ бүхэн согтуу хүний солиорол байлаа ч толгой эргэмээр юм гэж бодов. Гэхдээ солиорол гэж үү? Робертсон сонин дуудлагатай, халзан толгойтой хүн дамжаанд нь байсныг санаж эхлэв…

- Мэдээж би түүнийг ондоо нэрээр бүртгүүлсэн л дээ. Хөөрхий амьтан, хэрхэн зовсныг нь ярих хэрэг байна уу… Би ч том алдаа хийсэн дээ. Маш том алдаа. Хөөрхий Вилли! гээд Уэлч багш хундага дарсаа нэг гартаа барин толгой сэгсрэв.
- Яагаад алдаа байсан гэж? Юу болсон бэ?
- Би түүнийг 1600 он уруу буцаах болсон! – ийнхүү уцаарлангуй хэлэхэд Уэлч багшийн дуу өөрийн эрхгүй чангарав. "Хүнийг ер тэгтэл дооглож, доромжилж болох уу?!"
- Та юун тухай, ямар доромжлол ярина вэ?
Доктор Уэлч хундага дарсаа нэг амьсгаагаар ууснаа,
- Ямар гэнэ ээ! Жаал минь чи улирлын шалгалт авахдаа Шекспирийг унагаачихсан! гэв.

2009/10/12

Зургаан Ричмонд



Англид хоёр л хаан дайны талбарт амь үрэгдсэний нэг нь Шекспирийн ачаар түүх төдийгүй уран зохиолд мөнхөрсөн Йорк удмын сүүлчийн хаан Ричард юм. Түүнийг 1845 онд Bosworth-ын тулалдаанд алуулахад английн хаан ширээнд Тюдорын удмынхан заларч 30 жил үргэлжилсэн Улаан ба Цагаан сарнайн дайн дууссан ажээ.

Оршлоо үүгээр өндөрлөөд гол яриандаа орвол Шекспирийн “Ричард III” жүжгийн төгсгөлд Bosworth-ын тулалдаанд Ричард хаан эр зоригийн гайхамшгийг гарган байлдах тухай хэсэг байдаг(*):

CATESBY
Rescue, my lord of Norfolk, rescue, rescue!
The King enacts more wonders than a man,
Daring an opposite to every danger.
His horse is slain, and all on foot he fights,
Seeking for Richmond in the throat of death.
Rescue, fair lord, or else the day is lost!

KING RICHARD
A horse, a horse, my kingdom for a horse!

CATESBY
Withdraw, my lord. I’ll help you to a horse.

RICHARD
Slave, I have set my life upon a cast,
And I will stand the hazard of the die.
I think there be six Richmonds in the field;
Five have I slain today instead of him.
A horse, a horse, my kingdom for a horse!

Ричард хаан "ганц морины төлөө газар улсаа өгөхөд бэлэн байна" гэснийг олон хүн зарц Catesby-ийн адил андуурч ойлгон “хаан дайны талбараас зугтаж амиа аврахыг зорьсон өчүүхэн хэрэг” гэж дүгнэх боловч тэр нь “my kingdom for a horse!” гэсэн нэг л мөрөөр хийсэн эндүү ташаа дүгнэлт юм. Үргэлжлүүлэн уншихад зарцдаа хэлж буй үгнээс Ричард хаан эцсээ тултал дайтахаар шийдсэн нь илт болов уу. За энэ ч яахав, та нар андуураад байна, андуураад байна, залхууралгүй гүйцэд унш гэхэд ойлгомжтой болох асуудал. Харин Ричард хааны

I think there be six Richmonds in the field;
Five have I slain today instead of him.

гэсэн үг үнэхээрийн толгой гашилгам. Уул нь нөгөө талд нэг л Ричмонд гэдэг хүн байгаа, түүнийг алах нь хааны гол зорилго болоод байгаа. Яахаараа, газрын хаанаас дайны талбарт ЗУРГААН Ричмонд гараад ирдэг байнаа?! гэж баахан гайхаж оройнхоо хэдэн үрчлээг олс ээрэх мэт чангалж байгаад give up болж билээ. Sorry, миний thinking process хэнд ч сонирхолгүй тул яриандаа эргэж оръё.

Утас зүүгээ дагана, унтаахай зүүдээ дагана гэдэг шиг морьтон монголчууд бидэнд дундад зууны дайн дажин гэхээр бөөн морь унаж давхисан, нум сум харвасан дүр зураг буух байх. Ричард хаан эцсийн тулаандаа байлдаж байсан нь монголд Мандухай сэцэн хатан, Батмөнх Даян хаан улс гүрнээ нэгтгэхийн төлөө үзэж тарж байсан үетэй давхцах тул арга ч үгүй байх. Угаасаа монгол хэлэнд “дайнд мордох”, “цэрэгт мордох” гэх хэллэг байдгийг ч хэлэх үү... Anyway, дахиад далийх нь.

Дундад зууны үеийн англид морь гэгч худалдаж авахад үнэтэй, тэжээж сургахад үнэтэй, зардал чирэгдэл ихтэй амьтан байж. Ердийн үед тэжээж тордох хүн хэрэгтэй, дайны үед тусгай хуяг дуулга хэрэгтэй. Тиймээс зөвхөн баян язгууртан хүмүүс л хүлэг морь тэжээх бололцоотой байсан гэнэ. Мөн дайн дэгдэхэд жирийн харц цэрэг явган, ихэс дээдэс морьтой байлддаг байж. Язгууртнууд нүүр биеийг битүү далдалсан хуяг дуулгатай байлдах тул (дээрх зураг) хэнтэй үзэлцэж хэнийг алснаа тулааны халуунд мэдэхгүй тохилдол нэлээд гарна. Энэ бүхнийг Шекспирын төрөл бүрийн зүйрлэл хийгээд зүйр үг хэрэглэх "хобби"-той нийлүүлэн бодоход “зургаан морьтоны” утга аяндаа тодроод ирнэ.

Ричард хаан “дайны талбарт зургаан Ричмонд байсны тавыг нь би аллаа” гэж буй нь хуяг дуулгатай зургаан морьтны хэн нь ч Ричмонд байж мэдэх тул “таван морьтон” буюу язгууртан аллаа гэсэн зүйр үг юм. Амийг нь хөнөөгөөд дуулгыг нь сөхөж үзэхэд таван морьтон тавуулаа Ричмонд биш байж. Тиймээс, одоо үлдсэн ганц морьтон гарцаагүй Ричмонд мөн, нэг морины төлөө эзэнт гүрнээ өгөөд ч хамаагүй түүнийг хөнөөнө гэсэн утгатай ажээ.

---------------------------------------------------------------------------

2009/10/11

Шатар, Шекспир & маньякууд



Голландын зураач Карел ван Мандер 1603 онд нэг жил Англид амьдрахдаа шатар тоглож буй хоёр хүний зураг зуржээ. Өнөө үед ихэнх судлаачид хоёр шатарчны нэг нь Бен Жонсон нөгөө нь Уильям Шекспир гэж дүгнэдэг аж.

Шатрын ч юмуу, зургийн ч юмуу, Шекспирын ч юмуу... энивэй, зарим маньяк баагийнууд дээр үед шатрын хөлгөн ямар байсныг сайтар гэгчийн судласан гэнэ. Судлаад барахгүй дууриалган тоглож үзсэн гэнэ. Тийнхүү хар тэмээгээр C3 уруу нүүвэл цагаан мад болохыг тогтоосон гэнэ. Тиймээс энэ зураг бол Шекспир гартаа хар тэмээ барин муун Жонсонг мадлах агшинг мөнхрүүлсэн зураг ажээ.

Энэ бүхнийг судалж суудаг баагийнууд яах аргагүй маньякууд. Шатрын тоглоомыг ягштал зурсан Мандер ч бас тэрүүхэндээ... маньяк юм гэж бодогдов.

Мандер Шекспирийн "Өвлийн үлгэр" зохиолын үйл явдал Богем нутгийн (одоогийн Чех улс) тэнгис далайн эрэгт өрнөхийг шүүмжилж, Богем далайд гарцгүй тул зохиолоо засаж залруул гээд жижиг сажиг олон юмны тухайд Шекспирийг зэмлэдэг байж. Гэхдээ хэнэггүй найзынхаа агуу авьяасыг асар өндрөөр үнэлэх агаад нас барахад нь "Анд чамдаа" шүлэг зориулан бичжээ.

P.S. I know, энэ тэмдэглэл шүлэг зохиолтой ямар ч холбоогүй. Гэхдээ яахав, шүлэгч хүнтэй холбоотой гэж бодоод оруулав.

Цайнд дуртай чамдаа...



   白居易(772 - 846)

   坐して酌む 冷冷の水
   看て煎る 瑟瑟の塵
   一盞を持して
   茶を愛する人に寄與するに由無し
     
   Бо Цзюйи

   Перевод: Л. Эйдлин


   У ручья зачерпнул
   быстробьющей, журчащей воды.
   Как вскипает, гляжу —
   бирюзово-зеленая пыль.
   Только, жаль, не могу
   чашку вкусного чаю налить
   И послать далеко —
   человеку, влюбленному в чай.

2009/10/10

Хайрлах уу, эс хайрлах уу

Alfred Edward Housman (1859-1936)

  When I was one-and-twenty
  I heard a wise man say,
  ‘Give crowns and pounds and guineas
  But not your heart away;
  Give pearls away and rubies
  But keep your fancy free.’
  But I was one-and-twenty,
  No use to talk to me.

  When I was one-and-twenty
  I heard him say again,
  ‘The heart out of the bosom
  Was never given in vain;
  ’Tis paid with sighs a plenty
  And sold for endless rue.’
  And I am two-and-twenty,
  And oh, ’tis true, ’tis true.

Хальт уншихад энэ шүлгийн утга тун энгийн. Алт мөнгө, алмаз эрдэнээ хүнд өгч болно, гагцхүү хамгийн нандин эрдэнэ болох зүрх сэтгэлээ л хэнд ч өгч үл болно гэсэн сургааль аятай шүлэг. Нэгэн залуу 21 насандаа ухаант хүний хэлсэн үнэхүү сургаалийг нэг чихэрээ оруулаад нөгөөгөөрөө гаргана. Харин 22 насандаа дурлал нь бүтэхгүй болмогц үнэн үг байжээ гэдгийг ухаарна. Тэгээд л болоо. Монголоор бол “байдаг л бараа”, оросоор бол “банальность”гэмээр шүлэг. Гэвч бяцхан "но" байна...

Алфрэд Хаусман одоогоос зуугаад жилийн тэртээ англид аж төрөн амьдран сууж шүлэг зохиолоо туурвиж байсан тул шүлгийнх нь үг хэллэг үл ялиг хуучирсан нь мэдээж. Гэсэн хуучирсан ч гэлээ орчин цагийн англи хэлнээс онцын ялгагдах юмгүй. Тиймээс сүүлийн нэг мөр буюу ’tis true, ’tis true тун сонин сондгойрч харагдана. Мөн Хаусмэн шиг хүн "зүрх сэтгэлээ харамла, хүнийг бүү хайрла" гэх утга бүхий шүлэг бичнэ гэдэг бүр ч сонин.

Гүүглээр "when i was one-and-twenty analysis" гээд хайгаад үзэхэд 6,000,000 хариу гарч ирэх бөгөөд ихэнхи нь... за, үнэнийг хэлэхэд би "ихэнхи"-ийг нь уншаагүй, зүгээр эхний хэдэн нүүрний дүнгээс харахад "хайр сэтгэлээ хэн нэгэнд зориулахда тун болгоомжтой байх хэрэгтэй хэмээн сургажээ" гэж энэ шүлгийг дүгнэсэн нь олон (*) . Мөн шүлгийн орос орчуулга ч тийм утгатай байна.

Харин утга учир, үнэний эрэлээ эцэс төгсгөлөөс нь эхлэх буюу нөгөө сонин санагдаад байгаа"’tis true, ’tis true"– гээ гүүглээр хайгаад үзвэл энэ нь Шекспирийн "Гамлет" жүжгийн мөр болох нь эхний линкнээс л тодорхой болно. Ингэхэд Гамлетэд энэ мөрийг хэн хэлдэг билээ?

  Polonius 
  Your noble son is mad:
  Mad call I it, for to define true madness,
  What is't but to be nothing else but mad?
  But let that go.

  Queen
  More matter with less art. 

  Polonius
  Madam, I swear I use no art at all
  That he's mad, 'tis true, 'tis true 'tis pity,
  And pity 'tis 'tis true—a foolish figure,
  But farewell it, for I will use no art.

Polonius буюу Полоний гэгч хөгшин өөрийгөө цэцэн мэргэнд тооцох тул Гамлетын ээжид "хүү тань галзуу солиотой" гэж худал хэлэхдээ энгийн үгээр биш уран үгээр хэлэхийг оролдоно. Ямар сайндаа хатан хаан "More matter with less art" буюу "Уран үгээ хасаад учрыг хэлээд аль" гэж дургүйцэж байхав. Полоний “хүү чинь солиотой” гэж худал хэлснийхээ дараа 'tis true, 'tis true буюу "үнэнийг" өгүүлж байна гэдгээ дахин дахин баталж хэлнэ. Тэгээд Гамлетын Офелияд бичсэн хайрын захидлыг хатан хаанд уншиж өгнө.

Полоний гэгч хөгшин ямар дүр болох нь ойлгомжтой тул ’tis true, ’tis true гэх энэ л мөр Хаусмэны шүлгийг тэс өөр утгатай болгож буй санагдана. 21 насны хайр нь бүтээгүй ч гэлээ зүрх сэтгэлээр хүнд өгөхөд буруудах юм байхгүй - гэдэг л энэ шүлгийн гол санаа гэж бодогдном.

Ер нь Шекспир английн уран зохиолын оргил тул Шекспирээс авсан ишлэл, хэллэг, хэлц үг маш олон. Shakespeare quotes гэж гүүглэхэд түм буман зүйл гарч ирэх бөгөөд тэдгээр нь жирийн яриа, сонин сэтгүүл, ном зохиолд олонтаа хэрэглэгдэнэ. Мөн өөрийгөө сэцэн мэргэнд тооцох Полоний хөгшин хайрын тухай ярьж байгаа нь Хаусмэны шүлгийн "wise man"-тэй адил тул " ’tis true, ’tis true" бол Гамлэтээс авсан ишлэл гэдэг нь эргэлзээгүй болов уу.

За тэгээд

  To love or not to love
  That's the question-г хүн болгон өөртөө зөвөөр шийднэ биз дээ :)

----------------------------------------------------------------------------------
(*) Шүлгийн анализын жишээ:

Шатар, шүлэг, орчуулга



Янз бүрийн зохиол уншиж байхад шатартай холбоотой ишлэл зүйрлэл элбэг бөгөөд ихэнх нь шатрын тухай ерөнхий ойлголттой байхад ойлгож ядах юмгүй. Гэхдээ зарим "но"-той зүйрлэлийг огт мэдэлгүйгээр ондоо утгаар ойлгож явах бяцхан аюултай. Тодруулж нэгэн жишээ дурдвал:

Шекспирын “Зөрүүд хүүхнийг номхотгосон нь” зохиолд номхон дөлгөөн зантай, хөөрхөн бүсгүй Бианкад дурласан хоёр залуу (нарийн ярьвал нэг нь залуу, нөгөө нь хөгшин баагий) түүний гэрт бэр гуйхаар очиход аав нь адайр муухай аашаараа аймаг хотдоо алдартай том охин Катеринаг ханьтай болсны дараа л бага охиноо хадамд гаргана гэж хариулна. Бас болоогүй ээ, "Ер нь манай энэ Катерина ямар вэ?" гээд хоёр залууд Катеринаг санал болгоход Катерина яаж дуугай байх вэ, даруй

  I pray you sir, is it your will,
  To make a stale of me amongst these mates?

гэж хариулна. Махчилж орчуулбал “Эцэг минь өршөө, та эдгээр залуучуудад (mates) намайг өгөөш (stale) болгох гээ юү?” гэсэн утгатай хоёр мөр. Хальт уншихад Катерина аавдаа номхон даруугаар хариулж буй мэт. Гэхдээ Шекспир далд утгатай нарийн зүйрлэл олонтаа хэрэглэдгийг санаад, дараах хоёр үгний утгыг тухайн үеийн шатрын дүрэмтэй харьцуулж бодвол Катеринагийн хариулт тэс ондоо өнгө аястай болно:

* "Checkmate" буюу товчлоод "mate" – мад
* "Stalemate" – жид. Ноён хөдлөх боломжгүй байдалд орохыг хэлнэ (зургийн хар ноён).

Орчин цагийн шатрын дүрмээр stalemate буюу жид болчихвол талууд тэнцэнэ. Харин – анхаар! – Шекспирын үеийн Англид stalemate-д орсон тал хожно гэсэн дүрэмтэй байв. Тиймээс зөрүүд Катерина наанаа номхон мэт загнавч давхар утгатай үгээрээ хоёр залууг доош нь хийж "би илүү" гэсэн санааг чадамгай гэгчийн гаргаж буй хэрэг. Үүнийг өөр хэл үрүү шууд буулгаж орчуулах аргагүй тул мэдээжийн хэрэг, ондоо үг зүйрлэлээр ижил төстэй санааг гаргахаас өөр аргагүй.

Ийнхүү шүлэг зохиол орчуулна гэдэг зүгээр нэг хэлний мэдлэгээр бүтэх ажил хэрхэвч биш юм. Орчуулагч хүнд авьяас, мэдрэмж хэрэгтэйгээс гадна аливаа зохиол бичигдсэн үеийн түүх, соёлын тухайн нарийн мэдлэг шаардсан хүнд гэхэд дэндүү хүнд ажил. Элэг нэгтнүүддээ гадаад уран зохиолын дээжийг хүргэх гэж үйлээ үздэг орчуулагч нарыг бишрээд энэхүү тэмдэглэлээ бичив. Нэмж хэлэхэд, жидээр талууд тэнцэнэ гэсэн өөрчлөлтийг шатрын дүрэмд 19-р зуунд оруулсан ажээ.

2009/10/09

Николай Гумилев: Шүлэг & Хүннү

Н.Гумилевын энэ сонет миний “сонин шүлгийн сан”-д нэлээд дээгүүрт орно. Уул нь анх уншихдаа "Аааан" гээд л өнгөрсөн юм. Бодвол хорин настай Сүрэнгийн үнэлэмжид номын сангаас санаандгүй олдсон Гумилевын шүлгийн түүврийн бусад шүлэг илүү нийцсэн байх.

Харин хэзээ хойно... сонирхож гарчигласан эзотерик чиглэлийн номноос энэ шүлгийг олоод "Яруу найрагч өмнөх төрлөө санаж энэ шүлгийг бичсэн болно" гэсэн "онош" уншаад мэл гайхаж цэл хөхрөх гэгч болж билээ. Учир нь яруу найрагч Николай Гумилевын эхнэр нь Анна Ахматова, тэр хоёрын газар дээрх ганц хүү нь Лев Гумилев юм.

Тэгэхээр... Лев Гумилевын аав нь урд төрөлдөө хүннү байжээ. Тэрийгээ яруу найрагчийн далд совингоор мэдэрч "Би хүннү байсан, балар эрт байлдаж явсан тэр цагийг одоо хэр мэдэрч явна" гэх утгатай шүлэг бичжээ. Харин ганц хүү нь нэгэн номоо "Ах дүү монголын ард түмэнд зориулав" (Братскому монгольскому народу посвящается) хэмээн эхэлсэн агуу хүн, нэрт түүхч, монгол судлаач... Ингээд бодохоор аав хүү хоёр Монголтой минь үл үзэгдэх хүйн холбоотой байсан мэт өөрийн эрхгүй санагдана.

Мэдээж үүнийг тохиолдлын явдал, уран сайхны утгагүй шүлэг, урд хойд төрөл гэж байхгүй, байлаа ч түүнийгээ санаж үгүйлнэ гэж байхгүй... гэх зэргээр & зүйл бүрээр шүүмжилж болно л доо. Гэхдээ л амьдралд “тохиолдлын юм” гэж бараг байхгүй мэт надад санагддаг юм. Бидний мэдэж мэргэлэхийн цаана орших сонин совинд ч би итгэдэг.

Николай Гумилев нэгэн найздаа “Надад хааяа хаяа одоогийн бидний амьдралд үл хамаарах, улирч одсон эрин үеийн дүр зураг, үйл явдал тодоос тод харагддаг. Тэр балар эртний уур амьсгал надад орчин цагийн европ хүний амьдралаас хамаагүй ойр дотно байдаг. Орчин үедээ би өөрийгөө айл андуурсан зочин шиг л санадаг” гэж бичиж байсныг бодохоор хүннү байсан үгүйг нь тогтоохын аргагүй ч гэлээ энэ бол яавч оргүй хоосноос урган гарсан шүлэг биш гэж бодогдоно.

  Н.Гумилев: Сонет

  Я, верно, болен – на сердце туман,
  Мне скучно все – и люди, и рассказы,
  Мне снятся кородевские алмазы
  И весь в крови, тяжелый ятаган.
  Мне чудится, и это не обман –
  Мой предок был татарин косоглазый,
  Свирепый гунн, я веяньем заразы,
  Через века дошедшей, обуян.
  Молчу, томлюсь, и отступают стены,
  Вот океан, весь в клочьях белой пены,
  Закатным солнцем залитый гранит,
  И город с золотыми куполами,
  С цветущими жасминными садами.
  Мы дрались там – ах, да, я был убит.  

  Nikolay Gumilyov "Sonnet"
  Англи орчуулга: Мария Сюрина

  I must be ill – I cannot hear a word,
  I hardly bear simple people’s story,
  I see the dream of diamonds and glory
  And heavy, blood-stained oriental sword.
  I feel inside my heart, and I am right –
  My ancestor was hunn with slanted eyes,
  His fierce fighting and his savage cries
  Still reach my blood with never-ending might.
  I hold my breath, the picture goes behind,
  I see the ocean in the shining bright
  And gorgeous city of the long-ceased past.
  I see the temples with the domes of gold, 
  Guards by the wall the shining spears hold
  And I was killed – that battle was my last.

Африк, анааш

Н.Гумилевын шүлгээс хамгийн дуртай нь энэ шүлэг. Арван хоёр насандаа анх уншсан, африк явах мөрөөдлийн минь эхлэл:

  Жираф (1908)

  Сегодня, я вижу, особенно грустен твой взгляд,
  И руки особенно тонки, колени обняв.
  Послушай: далеко, далеко, на озере Чад
  Изысканный бродит жираф. 

  Ему грациозная стройность и нега дана,
  И шкуру его украшает волшебный узор,
  С которым равняться осмелится только луна,
  Дробясь и качаясь на влаге широких озер.

  Вдали он подобен цветным парусам корабля,
  И бег его плавен, как радостный птичий полет.
  Я знаю, что много чудесного видит земля,
  Когда на закате он прячется в мраморный грот.

  Я знаю веселые сказки таинственных стран
  Про черную деву, про страсть молодого вождя,
  Но ты слишком долго вдыхала тяжелый туман,
  Ты верить не хочешь во что-нибудь, кроме дождя.

  И как я тебе расскажу про тропический сад,
  Про стройные пальмы, про запах немыслимых трав...
  - Ты плачешь? Послушай... далеко, на озере Чад
  Изысканный бродит жираф.

2009/10/08

Логик



Антон Бубликов, “Логик” 2008
Орчуулга: Сүрэн (орос хэлнээс)

  Хүйтний эрч чангарсан намрын нэгэн өглөө. Леша метро руу хамт алхдаг найз Ванягаа байрныхаа гадаа хүлээж зогсов. Ваня нэлээд хүлээлгэсний эцэст аахилж уухилан амьсгаадан гарч ирснээ мэндийн зөрүү ч үгүй шууд ярьж эхлэв. Ярих гэснээс урсгаж гарав:
 - Хөгшин нь унтаж байсан байхгүй юу, тэгээд нэг сэрээд харсан чинь манай хүн орны өнцөгт гэдсээ барьчихсан сууж байна. Яагаа вэ гэсэн чинь хүүхэдтэй болмоор байна гэдэг байгаа!!
 - Юун хүүхэд? Хэний хүүхэд? – Леша цочиж царай нь аймшгийн киноны алмас харсан мэт болов.
 - Миний! Өөр хэнийх байдаг юм! – Ваня ширүүхэн дуугаар хариулаад найзыгаа бүр ч ширүүнээр нэг том хараад цааш алхав.
Леша Ваняг гүйцэн очиж аргадангуй аястай:
 - Манай Аня ч гэсэн тэгээд байгаа гэв.
 - Үгүй чи бод доо, энэ чинь ярваа биздээ, хар үүрээр хүүхэд хүсч хүйс гэдсээ илж сууна гэдэг. Бие организм гүйцэд сэрээгүй, биеийн чилээ ч гараагүй, ядаж ганц аяга кофе уух хэрэгтэй шдээ. Шүд мүдээ ч угаах хэрэгтэй!
Леша найзыгаа дуугүй л сонсож явлаа. Лешагийн бие организмд нэр дурдсан зүйлс өглөө онцын хэрэг болдоггүй тул найзыгаа сонжсон байдалтай хальт харав.
 -Тэгсэн Катя юу гэсэн гээч ?! – Ваня хажуугаар өнгөрөх хүмүүс өөрийн эрхгүй эргэж хартал дуугаа чангасгав.
 -Юу гэсэн ?

  Өвлийн эхэн сар мэт хүйтэн энэ намрын өглөө хөнгөн куртка яаруу сандруу эгэлдэргэлсэн Ваня даарсандаа дулаан пальтотой Лешаг хэсэгтээ тойрч гүйв. Байдал хэр эмгэнэлтэй байгааг Леша ер ойлгохгүй байгаа мэт Ваняд санагдаад болохгүй байв. Байдал хэр эмгэнэлтэй байгааг Леша огтхон ч ойлгохгүй байв.
 - Гэдэс нь өвдөж байна гэсэн!! Жирэмсэн болохоор гэдэс нь гайгүй болчих юм шиг! Миний бүр толгойд багтдаггүй! Жишээ нь чи, гэдэсний өвчнөө намдаахын тулд хүүхэдтэй болохыг хүсэх үү?! – Ваня дахин дуугаа чангаруулснаа Лешаг хариулж амжаагүй байтал "Би ч үгүй" гээд яриагаа цааш үргэлжлүүлэв:
 - Хүн ер нь хариуцлагатай байх хэрэгтэй биз дээ. Юун хүүхэд вэ, өөрийн гэсэн гэр оронгүй байхад. Би тэгээд Катяд ойлгуулахыг оролдлоо л доо. Гэдэс өвдлөө гээд хүүхэдтэй болж болохгүй. Хүүхэд бол том хариуцлага. Жирэмсэн хүүхнүүдийг хар л даа, нуруу туруу өвдлөө л гэнэ, түрүүлгээ харж унтаж чадахгүй л гэнэ, бас тэгээд тэр явж байгааг нь, топ топ тап тап гээд яг л аварга заан шиг!
Ваня ийн хэлээд үгээ улам тодруулахын тулд аварга заан буюу жирэмсэн хүүхнүүдийн алхааг дуурайн үзүүлэв.
  - Бас тэгээд эрх чөлөө ! Би чинь залуу хүн, бүтээлч хүн. Надад аяны үүргэвч, армаанчиг дууны цуглуулга байна! Манай хүнийг төрөхөөр би л бүгдийг үүрнэ шдээ. Ажлаасаа гармаар санагдлаа гэхэд яаж чадах юм, гэр дүүрэн өлөн хүүхдүүд аав аа, аав аа гээд амаа ангайн хоол нэхэн орилолдож байхад!

Леша харин найз Ванягийнхаа энэ яриаг дэмжих үгүйгээ шийдэж ядан байлаа.

  - Тэгсэн Катя юу гэсэн гээч!!! – Ваня саяны яриа бол юу ч биш, хүүхдийн тоглоом, хүрэн бамбаруушны үлгэр гэсэн байдалтай дуугаа улам томсгов.
 - Юу гэсэн?
 - Тэгвэл хамаа алга, хүүхэдтэй болохыг ЕРӨӨС хүсэхгүй байна гэсэн!! Үгүй чи бод доо! Хүний ярианд ЛОГИК гэж юм байх ёстой доо!

 Хоёр залуу хэсэг дуугүй алхав. Ваня тамхи гаргаж асааснаа уртаа гэгчийн санаа алдаад дахин ярьж эхлэв:
  - Би тэгээд тэвчээр гэдгийн рекорд тогтоож Катядаа ойлгуулахыг оролдлоо л доо... Хүүхдүүд чинь хүмүүсийн ирээдүй. Хүүхдүүдтэй бол хөөрхөн шдээ, чамтай адил байна уу, надтай адил байна уу гээд. Хүүхдүүдтэй бол хөгширсөн ч хөгжилтэй. Өөр юу билээ... аа тийм, эцсийн эцэст хүн хүүхдүүдийнхээ төлөө л амьдардаг. Ер нь эмэгтэй хүн ээж болох гэж л энэ дэлхийд мэндэлдэг. Тэгсэн манай хүн хүүхэдтэй болохын тулд хашаа байр биш хамгаалалтгүй секс хэрэгтэй гэсэн!!

 Өдий хүртэл нэг ч өгүүлбэр гүйцэд хэлэх завдалгүй явсан Леша "Хмммм..." гэж хоолой зассанаа,
 - Нээрээн, өнөө... нөгөө... Аня бид хоёр. Байрны зээл авахаар шийдсэн. Учир нь ...
 - Учир нь...?

Ваня гэнэт ойлгосон янзтай гэдсэн дээрээ тойрог зурж үзүүлэв.

  - Ерөнхийдөө бол тийм... гэж Лешаг хариулахад Ваня найзаасаа алхам төдий зайд зогсож байсан атал асар хол, арван мянган гэрлийн орон зайн тэртээгээс ярьж буй мэт санагдав.
Аль хэдийн метроны үүдэнд ирсэн тул Леша:
 - За найз нь явлаа гээд шатаар уруудан ажилдаа яарах хүмүүсийн дунд уусан алга болов.

  Ваня цааш алхангаа “хариуцлагагүй улс” гэж амандаа бувтнахад хажуугаар нь өнгөрч явсан хижээл насны эр эргэж харав. Хижээл насны эр малгай ороолтондоо бөв бөөрөнхий болчихсон, хүйс нь үл ялгагдах хоёр бяцхан амьтан дагуулж... дагуулж гэхээс чирсэн байдалтай алхаж явах. "Таныг хэлээгүй ээ" гэж Ваняг хэлэхэд бяцхан амьтдын нэг нь Ваняд ороолтын цаанаас “Тамхи би’д хо’той ” гэж анхааруулав. Ваня инээмсэглээд тамхиа хаятал нөгөө бяцхан амьтан нь "Газал хог хаиж болку" гэв.

-----------------------------------------------------------------

* 2008 оны Cosmo-д байсан бяцхан өгүүллэг. Уншаад элгээ хөштөл инээсэн тул орчуулж үзмээр санагдсан ч залхуу зан хөдлөөд авахыг нь аваад хаяхыг нь хаяад тун "чөлөөт" байдлаар орчуулсан болно. Enki андад special thanks !

2009/10/07

Coming Through the Rye



Ж. Д. Сэлинжэрийн "The Catcher in the Rye" (орос орчуулгын нэр "Над пропастью во ржи", монголоор "Хөх тариан талбайд") романы нэр "Coming Through the Rye" гэдэг шүлгээс үүдэлтэй. Зохиолын гол баатар буюу ахлах ангийн сурагч Холдэн дүүдээ "Том болоод эмч домч, өмгөөлөгч шүүгч, эрхтэн дархтан болохгүй. Хүүхдүүд хавцлын дэргэдэх хөх тариан талбайд тоглож байгаад анзааралгүй хавцлаас унавал тэднийг барьж авах catcher болно" гэж ярихдаа энэ шүлгийг жаахан зөрүү иш татдаг.

Шүлгийн зохиогч нь шотланд түмний дунд Bard of Ayrshire (Эйшир нутгийн туульч), Scotland's favourite son (шотланд түмний хайртай хөвүүн) мөн зүгээр "The bard" буюу "туульч" нэрээр алдаршсан нэрт яруу найрагч Роберт Бернс (1759-1796) юм.

“Coming through the rye” яваандаа шотланд ардын хүүхдийн дуу болсон нь ард түмний сэтгэлд хүрсэний илрэл болов уу. Мөн Роберт Бернсын зохиосон "Scots Wha Hae" (Scots, Who Have) нь олон жилийн турш шотланд түмний албан ёсны бус сүлд дуулал гэгдэж байсан. Түүнээс гаднa "A Man's A Man for A' That", "A Red, Red Rose" зэрэг шүлэг нь эдүгээ ч дэлхийд нэртэй.

  Coming Through the Rye       
  by Robert Burns (1759-1796)

  Coming thro' the rye, poor body,
  Coming thro' the rye, 
  She draiglet a' her petticoatie 
  Coming thro' the rye.

  O, Jenny's a' wat, poor body;
  Jenny's seldom dry;
  She draiglet a' her petticoatie
  Coming thro' the rye. 

  Gin a body meet a body
  Coming thro' the rye,
  Gin a body kiss a body - 
  Need a body cry? 

  Gin a body meet a body
  Coming thro' the glen,
  Gin a body kiss a body -
  Need the warld ken?

   С.Я. Маршакийн орчуулга:

  Пробираясь до калитки
  Полем вдоль межи,
  Дженни вымокла до нитки
  Вечером во ржи.

  Очень холодно девчонке,
  Бьёт девчонку дрожь:
  Замочила все юбчонки,
  Идя через рожь.
 
  Если звал кого-то кто-то
  Сквозь густую рожь
  И кого-то обнял кто-то,
  Что с него возьмёшь?

  И какая нам забота,
  Если у межи
  Целовался с кем-то кто-то
  Вечером во ржи!..