2009/04/22

Аялал жуулчлал хөгжүүлэх нэгэн арга...


   

Орос улсын Боровск хот 2000 онд "Түүхэн хот" хэмээх нэр хүндтэй цол гуншин албан ёсоор хүртсэн юм. Гэвч хүн ам дөнгөж 11,000 орчим энэ хотыг жуулчин гийчид сонирхдог нь түүхэн дурсгал биш ихэнхи байшин барилга нь ямарваа нэгэн зураг зугаатай байдаг учраас гэлцэнэ. Мундаг урлагийн бүтээл биш ч гэлээ хотын өнгө үзэмжийг ийм амар аргаар гоё болгосон нь сайхан санагдав. Хөгжил цэцэглэлтийн оргил үе нь өнгөрч хүмүүсийн хөл хөдөлгөөн тасарсан боловч орос улсын олон үйл хэрэгт ул мөрөө үлдээсэн бяцхан хотдоо хайртай нэгэн бүсгүй ихэнхи зургийг зурсан нь сонирхолтой. Зураад зогсоогүй энд тэнд шүлэг бичиж үлдээснээс нь энэ хамгийн их таалагдав:

  Будущее - голый мальчик,
  Вертит ключиком
в замке,
  а земля летит как мячик,
  и века все в кулачке.
          Э. Частикова


   



   


      


3 comments:

маруужин said...

vimo-iiin suren baina shd.6n mod ntr gej yarihiig bodvol.

Bumbuulei said...

Очиж үзмээр, бас Орос хэл сурмаар санагдчихлаа.

3 дахь зурган дээр Достоевский бн уу? үгүй юу?

Suren said...

hmm Циалковский байхаа...