2008/12/06

26. Австрали, үнэгүй номын сан


Австралийн музей үнэгүй, номын санд ороход үнэмлэх хэрэггүй. Японоос ирсэн миний хоёр дахь culture shock бол энэ.

Хэдэн жилийн өмнө Канбэрра явж, Австралийн их сургуулийн оюутан найзындаа зочлохдоо хичээл нь дуусахыг хүлээж үүгээр түүгээр сайхан сэлгүүцдэг байв. Нэг удаа номын санд хүлээж байгаарай гэхэд нь япон & монгол заншлаараа найз маань намайг номын санд оруулахын тулд өөрийн үнэмлэхээ өгнө гэж бодоод. Тэгсэн хотын номын сан ч бай, сургуулийн номын сан ч бай үнэмлэх энэ тэр хэрэггүй, над шиг явуулын жуулчин хүртэл чөлөөтэй орж гарах эрхтэй болж таарав.

Энэ удаа австрали явахад номын сан орох хэрэг гарсагүй. Гэхдээ япон найзуудтайгаа дүрслэх урлагийн музей үзэхдээ сурсан заншлаараа билет худалдаж авах газар баахан хайж будилаад. Билет зарж буй шинжтэй газар, шалгаж буй шинжтэй хүн хаана ч харагдахгүй байхаар нь аргаа ядахдаа info дээр очиж асуутал үнэгүй болж таарсан. Ийнхүү бид австралийг аргагүй “хөгжил дэвшлийн” орон байна гэж ахин дахин шагшин магтаад :).

Тэгэхэд монгол... за монгол ч яахав одоохондоо эдийн засгийн чадал буурай, олон нийтийн сервис үйлчилгээ муу, хүмүүсийн ухамсар ч жаахан тиймэрхүү (номын сангийн ном урах г.м.). Өндөр хөгжилтэй гэхэд япон ямар билээ... Энэ талаар үнэн муу гэдгийг хэсэг хугацаанд амьдарсан хэн хүнгүй мэднэ. Сэтгэл дутагддаг шиг санагддаг. Мөн юм бүхэнд хандах хандлага нь "асуудал гарсны дараа учрыг нь олж өөрчлөн сайжруулна" биш анхнаасаа “ямарваа нэгэн асуудал problem гаргаж үл болно” гэсэн байр суурьтай байдаг нь нөлөөлдөг болов уу. Япон хүний энэ зан нь үйлдвэр компаний үйл ажиллагаанд сайн боловч олон нийтий үйлчилгээнд (public service) бол муугаар нөөлөөлдөг гэж боддог.

Далийж зүйрлэвэл "номын санд хүн бүхнийг орох эрхтэй болгочихвол орон гэргүй homeless нар олноор орж ирээд байвал яахиймбээ, хулиганууд ирвэл яана, бас ийм ч хүмүүс ирвэл яана, тийм ч хүмүүс ирвэл яана" гэх маягаар бодож, байж болохоос эхсүүлээд болохгүй бүгдийг урьдчилан тооцож таамаглахыг хичээсний үр дүнд цөөхөн хэдэн хүнийг л номын санд орох эрхтэй болгочих жишээтэй. Ингэхдээ тухайн хотод homeless хүн огт байхгүй байсан ч хамаагүй. “Манай хот homeless-гүй учраас бүх хүмүүст нээлттэй болчихвол бусад homeless-тэй хотууд яах юм. Хот болгон адил биш бол шудрага бус бөгөөд бусад хотын хүмүүс гомдол гаргана шдээ...” Сайхан далийвал нэг иймэрхүү маягийн “thinking” байдаг шиг санагддаг.

Япон хүн асуудал гаргахгүйн тулд тохиолдож болох муу бүхнийг урьдчилан бодож төрөл бүрийн дүрэм журам зохиох бөгөөд тэр нь эцэстээ амьсгалах орон зай үлдээлгүй утгатай утгагүй бөөн хориг цээр тогтооход хүргэдэг мэт.

Эргүүлж уншсан чинь... австралийн олон нийтийг үйлчилгээг магтах гэсэн биш японыг баахан муулж шүүмжилсэн юм болчихож... хэхэ.

3 comments:

Bumbuulei said...

Нээрээ л амьсгалах аргагүй юм шиг...
Би нэг тиймэрхүү газар ажилладаг юм_ Бөөн дүрэм журам:. Лайтай

Kkk said...

Er ni tomoohon hotuudad Museum free baidag ni hotoo surtalchlah juulchid tatah neg arga baihaa daa..
Londond lav byh museum and gallery free baidag. Ihenhiig ni manai egch iveen tetgeed huviasaa tolchdog gesiisht

Suren said...

Harin tiimee, ihenhi ni unegui. Zarim ni unetei gehed doloo honogt gants hoyor unegui udurtei baih jisheetei, NY-iin MoMA shig. tegehed yapon...