2008/12/07

27. Австрали, Мелбурн, хүмүүс

Австралийн тэмдэглэл ийнхүү дуусах тийшээгээ дөхөж байна. Хамгийн сүүлд зочилсон хот бол Мелбурн байлаа. Хоёрхон хоносон тул танилцуулж бичих юм бага ч сайхан хүмүүстэй учрах азтай байлаа, тэдэн дундаас хоёрыг нь онцолж дурсвал:

1.Victoria market, орос өвөө

Маргааш буцах тул Victoria зах дээр жаал жуул бэлэг дурсгалын зүйл хайж явтал нас нэлээд явсан буурал "Японоос ирсэн үү?" гэж асууж байна. Үгүй гэтэл хятад уу, тайван уу, солонгос уу, малайзи уу, сингапур уу, вьетнам уу гээд ар араас нь асуух юм. Ихэнхи хүмүүс ганц хоёр орон тааж хэлчихээд хаанаас ирсэнийг асуудаг даа. Гэтэл энэ өвгөн бол амар замаар будаа иддэг нэгэн биш бололтой. Гэхдээ л сүүлдээ нэлээд гайхсан гэх үү, puzzled байртай аль улсаас ирсэн бүсгүй вэ гэж асуув.

Монголоос гэж хариултал юу болсон гэж санана :) Олон жил хайж сурагласан садан төрлөө олсон мэт баярлаж "Паа пэээ пөөө! Вот это да! Монголка!! Ийм юм гэж бас байдгаа! Хэзээ энд ирэв, нутгаасаа гараад удаж байна уу, Монголын байдал ямар байна, хүмүүсийн амьдрал сайн уу, за хүү минь яриад байгаарай – ну, давай доченька, рассказывай" гээд :)

Яриа өрнүүлтэл өвгөн буурал 1960-аад онд говьд нөгөө айхтар газар хөдлөлт болоход хэмжилт хийхээр ирж байсан гэнэ. Тэр үед юм гэдэг чанга байж, ах дүү социалист орнуудын холбоо бат байж. Нэгэн шөнө яг унтахын өмнө утас дуугарч дарга нь Монголд газар хөдлөлт болсон гэнэ, мэргэжилтэн хэрэгтэй гээд бараг л шөнийн дотор баг бүрдүүлж маргааш өглөөний онгоцоор Монгол уруу ниссэн гэсэн. Говийн хүмүүс, монгол хүмүүсийн тухай сэтгэлдээ их сайхан дурсгалтай явдаг нь асууж лавлалтгүй мэдэгдэж байлаа. Хамгийн сүүлд нь хүмүүсийн амьдрал, эдийн засгийн тухай асууснаа “Все у вас получится и экономика поднимется, все все будет хорошо. Счастья тебе милая” гэсэн нь санаанаас гаршгүй.

2.Үл таних нэгэн залуу.

Залуу бид хоёр нэг чиглэлийн автобусанд өөд өөдөөсөө харсан суудалд суугаад бараг 40 мин хамт явсан байх. Нүүр царайны өнгө байдлаас энэтхэг, непал, пакистан гаралтай гэмээр. Гэхдээ сайн санахгүй байна, цонхоор л голдуу харж явсан, маргааш харих тухайгаа бодоод. Залуу миний буудлаас нэг буудлын өмнө түрүүлж буусан юм. Буугаад цааш хэд алхсанаа гэнэт эргэж хараад нүүр дүүрэн инээмсэглээд толгой дохиж гараа даллаад :) Автобус өнгөрч байхад инээмсэглээд гараа даллан зогсч буй нь одоо ч гэсэнд сэтгэлд тод.

Анх австралид ирээд онгоцны буудал дээр автобус хүлээгээд зогсч байхад барилгачид бас гараа даллаж байсныг санаад австрали орон намайг аягүй сайхан угтаж, их сайхан үдэж байна даа гэж өөрийн эрхгүй бодогдов.

Хүнийг happy болгох аягүй амархан, хэн нэгэн инээмсэглээд гараа даллахад л хангалттай :) Залуучууд аа, үл таних бүсгүйчүүлд инээмсэглэл бэлэглэж гар даллаж байх хэрэгтэй... the tiniest gesture - a smile, a gentle look, a simple pat on the arm, a soft word – can change so much, can bring so much happiness!

4 comments:

Ebe said...

Тэр ч тийм шүү..
Ер нь ч Мельбурны иргэд бусдаас арай дотно дулаан мэт санагдаж байсийм байна.
13 жилийн өмнө автобусны буудал хайгаад алхаж явахад нэг охин намайг дагуулаад хүргэж өгч билээ.. Уг нь баруун зүүн баруун тэгээд дахиад нэг баруун л гэхэд хангалттай газар цаг гаргаад инээмсэглэн хүргэж өгснөөр хамгийн дуртай хот маань болсон доо..Ногоон бас тайван нэг л сэтгэлээс гарахгүй хот шүү :-)
Сайхан аялжээ..

Сүрэн said...

bayarlalaa Ebe :)

Bumbuulei said...

Тэгнээ. Би заримдаа тэгж инээмсэглэж, гараа далламаар л байдаг юм. Гэхдээ ичээд байдаг юм. Ядаж байхад Монгол охид их зантай. Тэгвэл бараг өөдөөс хялайх биз? Тань шиг ийм хүмүүс ховор л байх

Сүрэн said...

yuu gej hyalaih vee.. bayarlana shdee :) ichih hereggui ;)