2008/12/05

24. Австрали, Эвкалипт мод


  

Австралийн нэгэн бэлэг тэмдэг бол коала баавгайн иддэг эвкалипт мод. Сэтгэл сэргэм сэнгэнэсэн сайхан үнэртэй. Борооны дараа үнэр нь улам хүчтэй болох тул бараг л мансуурам. Timbertop-ын уул ойд гурав хонохдоо үргэлжийн мансууралд байсан гэхэд хилсдэхгүй. Харин найзууд маань ерөөс тоосон шинжгүй байсан, дассан болоод тэгдэг байх. Монгол хүн аагь таана гэж ярьдаг бол австрали хүн эвкалипт гэж ярих байх даа. Эвкалиптын тос эмнэлгийн болон гоо сайхын олон үйлчилгээтэй. Ароматерапид ч түлхүү хэрэглэгддэг. Тиймээс Timbertop-д мансуурч явсандаа баяртай :)

5 comments:

Зэлмэ said...

эвкалипт модны тухай Жюль Верны Ахмад Грантын эрэл дээрээс уншиж байсан. Навч нь чийгээ ууршуулахгүйн тулад нарны гэрлийн дагуу босоо байрладаг гэж.

Тиймээс эвкалиптын мод асар их талбайг хамардаг хирнээ нарын гэрлээс хүнийг хааж чаддаггүй маш муу амиа бодсон мод гэж Паганель хараагаад л явдаг юм.

Suren said...

hehe neeree tiim baih shuu, modon oin dund yavsan hernee saihan "modnii suuder" baigaaguig odoo sanalaa. tuhain uedee ogt anzaaraagui yavj :)

Bumbuulei said...

Хүмүүс Каннабис энэ тэр гэж мансуурдаг байхад та эвкалипт гэж мансуурдаг юм бн. :P

Монголд маш том хүлэмжинд тарьж зарнаа гсн :P

מיכל said...

hehe nice idea :)

Suren said...

tegeerei ! bi chinii ehnii hudaldan avagch ;)